Ж. Сүхбаатар: Нас барсан 482 иргэний ар гэрт парламент хүндэтгэл үзүүлэхгүй юм уу

2021-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Цар тахлын нэг удаагийн хуулийг анх 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан бөгөөд 2020 оны арван хоёрдугаар сарын 31, 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Уг хуулийн хуулийн хугацаа долдугаар сарын 1-нээр дуусгавар болж буй. Тиймээс Засгийн газраас хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгуулахаар өргөн мэдүүллээ.

Хуулийн үйлчлэх хугацааг дахин сунгахтай холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 482 иргэн цар тахлын улмаас нас бараад байна. Тэдгээр хүмүүсийн ар гэрт Монгол Улсын парламент хүндэтгэл үзүүлэхгүй юм уу. Иргэд өвдөөд хэцүү байна, эм авч чадахгүй байна, өрхийн эмнэлэг эмгүй гэж байна, хэнд хандах вэ гэсэн мессэжүүд ирж байна. Энэ хуулийн хугацааг сунгахыг дэмжихгүй байна. Сүүлийн гурван сарын хугацаанд Засгийн газрын менежмент бүтэлгүйтсэн. Солонгос 50 сая хүнтэй хэр нь өнөөдөр 200 хүрэхгүй тохиолдол бүртгэгдэж байна. Зохион байгуулж чадахгүй байгааг бид хэлэх цаг болсон.

Одоо энэ хуулийг хугацаагүй сунгана гэдэг ойлголт байж болохгүй. Өмнө нь нэг удаа сунгасан хуулийн хугацаа долдугаар сарын 1-нд автоматаар дуусна. Үүнийг сунгахгүй, Засгийн газар шинэ хууль оруулж ирэх ёстой. Хууль зүйн хувьд үүнд маш их асуудал байна. Бид хүний эрүүл мэндийг аврах гэж байна гээд хүний эрхийг уландаа гишгэж болохгүй. Хуулийн үйлчлэх хугацааг нэг л удаа сунгана гэж заасан байгаа. Үүний учир нь ард түмнийг төлөөлөх эрх нэг жилээс илүү Засгийн газарт шилжиж болохгүйд байгаа юм” гэлээ. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “ Өрхийн эмнэлгийн өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээний санхүүжилт 70 мянган төгрөг байсныг 160 мянга болгож нэмэгдүүлж байна. Үүнд өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон ажилчдын цалин, урамшуулал гээд бүх өртгийн жинг тооцож гаргасан” гэлээ.

 Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

 

 

 

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

25 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

38 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

2 цаг 5 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

3 цаг 2 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

3 цаг 37 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

7 цаг 40 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

7 цаг 40 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

7 цаг 40 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

7 цаг 40 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

7 цаг 40 мин