Б.ДОЛЖИНЖАВ
Улсын Их Хурлын чуулган нэгдсэн хуралдаан өнөөдөр /2021.06.24/ 10:00 цагаас эхэллээ. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан УИХ-ын чуулганд КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцууллаа.
Тэрбээр “КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаар 40 тэрбум төгрөг төсөвлөсөн ч зарцуулах дүн 52 тэрбум төгрөгт хүрээд байгаа нь санхүүгийн хүндрэл үүсэхээр байгаа тул хоёрдугаар заалтыг шинэчлэн оруулж байна. Мөн ЭМД-ын сангаас 1.2 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн ч 34.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь хангалтгүй байна. Тиймээс хуулийн үйлчлэх хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Халдварын тохиолдол ихсэхийн хэрээр оношлуур, эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний нөөц дуусч эхэллээ.ЭМД-ын сангийн тухай хуульдаа ЭМД-ын хуулийн заалтыг тусгаагүйгээс эмнэлгийн тусламж авч хэвтэн эмчлүүлэх, эмнэлэгт хандахдаа хөнгөлөлт авахад хүндрэл чирэгдэл учруулж байна. Хэрэв энэ хуулийг сунгахгүй бол иргэдийнхээ амь насыг аврахгүй гэж байгаагаас өөрцгүй юм” гэв.
Эх сурвалж:www.polit.mn