Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон шийдвэрийг ил тод мэдээлэх хэрэгтэй гэв

2021-06-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

 Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас дэвшүүлсэн “Их сэргэлт” санаачилгын хүрээнд төрийн байгууллагуудаас олгодог тусгай зөвшөөрөл, тодорхойлолт, лавлагаа зэрэг зөвшөөрлүүдийн тоог бууруулах, тэдгээрийг олгох үйл явцыг хөнгөвчлөх Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах саналыг гаргасан.

УИХ-ын дарга Г.Занданшатар саяхан бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтынхаа үеэрээ Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлахад анхаарал хандуулахаа илэрхийлсэн бөгөөд энэ дагуу УИХ дахь Зөвшөөрлийн хуулийн төслийн ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, тус ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг томилогдоод байгаа юм.

Энэ хүрээнд МҮХАҮТ-аас Зөвшөөрлийн хуулийн хэлэлцүүлгийг бизнес эрхлэгчид болон мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлгийн эхэнд Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг танилцуулж, оролцогчид хуулийн төсөлтэй холбогдуулан санал хүсэлтээ хэллээ. Энэ үеэр Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Наранпүрэв "Бид олон улсын аюултай ачаа тээвэрлэх тухай хэлэлцээрт нэгдэж орохоор бэлдэж байгаа. Хэрвээ уг конвенцид нэгдэж орвол заавал тээврийн байгууллагын оролцоо шаардлагатай болно. Гэтэл БОАЖЯ тээвэрлэлт хийх зөвшөөрлийг өгөх нь мэргэжлийн бус байгууллага эрхийг нь өгч байна гэсэн үг. Тиймээс заавал тээврийн яамтай хамтарч зөвшөөрлийг өгч байх нь чухал.Энгийн зөвшөөрөл дээр олон улсын жолоодох эрхийг Цагдаагийн газар өгөхөөр тусгасан байна. Энэ нь буруу. Учир нь Олон улсын жолоочдын нийгэмлэг гэж байдаг. Тухайн нийгэмлэгийн гишүүн байгууллага нь олон улсын жолоодох эрхийг өгдөг. Манай улсаас олгосон жолооны үнэмлэх нь олон улсад хүчин төгөлдөр үйлчилдэггүй. Мөн хуулинд байдаггүй хэрнээ салбаруудад сайдын тушаалаар гаргасан зөвшөөрлүүд их байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах нь тодорхой бус байгаа. Үүнийг илүү тодорхой болгох зайлшгүй шаардлагатай байна" гэлээ. 

“Траст трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа "Зөвшөөрлийг бид хамгийн хурдан, хүнд сурталгүйгээр авах нь чухал байдаг. Гэвч хуулийн төсөлд баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох талаар шийдвэр гаргахаар заасан. Үүнд ажлын эсвэл хуанлийн эсэх талаар тодорхой заагаагүй байна. Ажлын 30 хоног гэвэл нийтдээ 50 хоногийн хугацаанд тусгай зөвшөөрлийг шийдвэрлэхээр байна. Иймд хугацааг нь илүү тодорхой болгох шаардлагатай. Бас өргөдөл гаргагчийн өргөдлийг амаар авч гарын үсэг зуруулах тухай заасан. Зөвшөөрлийг олгосон, сунгасан, хүчингүй болгосон зэрэг шийдвэрүүдийг олон нийтэд үндэслэлийг ил тод байдлаар гаргах хэрэгтэй. Мөн түүнчлэн татварын өргүй байх талаар заасан байна. Гэвч хугацаа хэтэрсэн өр, энгийн өр гэсэн ойлголтын зөрүү байдаг. Тиймээс хугацаа хэтэрсэн татварын өргүй гэж зааж өгнө үү гэж хүсмээр байна" гэв. 

Мөн Япон улсад хүнсний салбарын зөвшөөрлийг олгох ажлыг мэргэжлийн холбоод нь гүйцэтгэдэг. Холбоо нь мэргэжлийн бүхий л зааварчилгаа, зөвлөгөөг өгдөг. Тиймээс бусад орны туршлагыг харгалзан төрийн ажил үйлчилгээг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх талаар заалтууд тусгаж хуулийн эрс шинэчлэл хийх хэрэгтэй байна. Тиймээс үүн дээр анхаарч үзэн зөвшөөрлийг эргээд олгож эхлэх, заавал мэргэжлийн байгууллага бус мэргэжлийн холбоод олгож явах хэрэгтэй.  Бас нэг удаагийн шинжтэй үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл авах биш энгийн зөвшөөрөл авахаар хуульчилж өгөх хэрэгтэй байна. Хуулийн төсөлд Зөвлөл байгуулах тухайд үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тодорхой зааж өгөх саналтай байна.Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн бусад хуулийн хэм хэмжээтэй харьцуулан, нийцүүлэх байдлыг давхар харах хэрэгтэй. Зөвшөөрлийн лавлагааг олгохдоо 3-5 өдрийн дотор олгохоор заасан байсан. Нэгэнт зөвшөөрөл олгочихсон байгаа нөхцөлд лавлагаа шууд өгдөг байдлаар оруулах хэрэгтэй гэсэн саналуудыг хэллээ. 

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

1 цаг 7 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

2 цаг 4 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

2 цаг 38 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

6 цаг 42 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

6 цаг 42 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

6 цаг 42 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

6 цаг 42 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

6 цаг 42 мин
Дуулиан дагуулсан сонгууль

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өчигдөр болж ерөнхийлөгчөө сонгов.

6 цаг 42 мин
Чуулган: “Цүнхний” намуудын хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.00 цагт гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.

6 цаг 42 мин