Т.САЙХАН
УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах санал гаргав.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Асуудал нэмэх санал оруулъя. Хуурамч шатахууны эсрэг хуулийг өргөн бариад хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Харамсалтай нь, энэ хуулийн хэлэлцүүлгийг явуулахгүй байна. Хуурамч шатахуун хийдэг нөхөд бидний толгой дээр гараад суучихжээ. Эд "МАН-д амаар нь гартал хандив өгчихсөн. Алтан тушаалтнуудад нь бөгсөөр нь гартал авлига өгчихсөн" гэж ярьдаг. Хэрээс хэтэрч байна. Хятадын хил дээр 6000 мянган чингэлэг гацсан байна. Гэтэл авлига өгдөг тэр нөхөд 50 вагон чингэлэг нэг өдрийн дотор оруулж ирж байна. Тэнд 6000 вагон нам гацсан байхад тэд 50, 50-иар нь оруулж ирж байна шүү дээ. Тэр хуулийг хэзээ хэлэлцэх юм бэ. Хэрвээ би энэ хуулийг хэлэлцэхгүй бол жагсана гэсэн юм.
Гэвч чуулганаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлээд байна.
Эх сурвалж:www.polit.mn