Хөнгөлөлтүүдийг дуусгаж, хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж магадгүй гэв

2021-06-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Иргэдийн дунд хүүхдийн 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох хүлээлт үүсээд байна. Тэгвэл  Засгийн газар ямар бодлого баримтлах талаар Сангийн сайд Б.Жавхлан “Долдугаар сарын 1-нд үйлчлэл нь дуусаж байгаа 6-8 төрлийн эдийн засгийн арга хэмжээ бий. Тодруулбал, дулаан, цахилгаан, усны төлбөр тэглэсэн, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлсэн, олон төрлийн татварын хөнгөлөлт, торгууль алдангийн чөлөөлөлт, зээл хойшлуулсан арга хэмжээнүүдийн үйлчлэл дуусаж байгаа. Эдгээрийг цааш үргэлжлүүлэх үү, алийг нь цааш үргэлжүүлэх вэ гэдгээс шалтгаалж төсөвт тодотгол хийх үгүй нь эцсийн байдлаар шийдэгдэнэ.

Цаашдаа хүүхдийн мөнгийг долдугаар сарын 1-нээс зогсоох уу эсвэл төсөв ямар хэмжээний ачаалал аваад үргэлжүүлэх боломжтой вэ гэдэг шийдвэрийг ойрын хугацаанд гаргана.  Сүүлийн хагас жилийн эдийн засаг, төсвийн нөхцөл байдлаа зөв тооцоолох ёстой. Төсөв дааж авах боломжийн хэрээр шийдвэрийг гаргана. Урьдчилсан байдлаар дулаан, цахилгаан, усны төлбөр тэглэсэн шийдвэрийн үйлчлэлийг долдугаар сарын 1-нд дуусгах, харин хүүхдийн мөнгөөр дамжуулж өрхийн амжиргааг дэмжиж байгаа учраас цаашид төсөв ямар хэмжээнд энэ ачааллыг даах вэ гэдэгтэй уялдуулж шийдвэрээ гаргана.  Ер нь цаашдаа олон давхардсан байгаа оноогүй халамжаас татгалзах бодлого барьж байгаа ч цар тахлын үед энэ бодлогын шилжилтийг огцом хийх боломжгүй байна" гэсэн тайлбарыг өглөө.

Эх сурвалж: www.polit.mn

п
Наадамд ЗАРЖ бгаа МӨНГИЙГ харахаар БОЛОМЖ БНА шүү пддээ
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

21 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

34 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

2 цаг 1 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

2 цаг 59 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

3 цаг 33 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

7 цаг 37 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

7 цаг 37 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

7 цаг 37 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

7 цаг 37 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

7 цаг 37 мин