Д.Тогтохсүрэн: Засгийн газраас цар тахалтай холбоотойгоор ойрын хугацаанд тодорхой шийдвэрүүдийг гаргана

2021-06-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ-дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.06.14/-ийн ээлжит хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТогтохсүрэнБүлгийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гишүүдэд гурван чиглэлийн мэдээлэл өгсөн.

Нэгдүгээрт, улс оронд ковид цар тахлын нөхцөл байдал хүнд байгаатай холбоотой мэдээллийг өглөө. Сүүлийн үед энэ өвчний дэгдэлт, нас баралт олширох хандлагатай байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-оос авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээллийг өглөө. Хоёрдугаарт, төсвийн тодотгол, Улсын баяр наадамтай холбоотой болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл сонслоо. Гуравдугаарт, цаашид хөрөнгө оруулалт, төсвийн талаар авч хэрэгжүүлэх асуудал, ялангуяа ковидын үед эдийн засгийг хэрхэн дэмжих талаар мэдээлж, бүлгийн гишүүд асуулт асууж санал солилцсон. Засгийн газар ойрын үед ковидтой холбоотой тодорхой шийдвэрүүдийг гаргахаар ярилцаж байна. Мөн төсвийн тодотголыг УИХ-ын хаврын чуулганаар буюу улсын баяр наадмаас өмнө хийж дуусгах шаардлага үүсч байна.

Мөн бүлгийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцлээ. 2018 онд Засгийн газраас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Хуулийн төсөл дээр Ц.Мөнх-Оргил гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг сүүлийн гурван жил тасралтгүй ажиллаж байна. Бид өнгөрсөн намар, хаврын чуулганаар идэвхтэй хэлэлцэж байгаад түр хойшлуулсан байсан. Энэ хаврын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэж батлах нь зүйтэй гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн. Засгийн газар, МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮХАҮТ Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд маш идэвхтэй хамтран ажиллаж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

37 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

50 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

2 цаг 17 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

3 цаг 15 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

3 цаг 49 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

7 цаг 53 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

7 цаг 53 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

7 цаг 53 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

7 цаг 53 мин
Сөүлийн метроны “Climate card” байгальд ч, хэтэвчинд ч ээлтэй

БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны  урилгаар тус улсыг

7 цаг 53 мин