“Эрдэнэт”-ийн орлогч захирал Д.Үүрийнтуяатай заргалдаад ялагджээ

2021-05-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.БАЯР

“Мегатитан” компани нь  2020 оны 05 дугаар сарын 14-нд зарлагдсан Дээжийн шошго нийлүүлэх тухай ЭҮХХК/202012198 дугаартай битүүмжилсэн тендерт оролцжээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн 412,425,000 төгрөгийн үнэлгээтэй өдрийн тендер сонгон шалгаруулах ажиллагааг 2020 оны 08 дугаар сарын 05-ны явуулсан байна.

Тендерт “Бриджвүд”, “Мегатитан”, “Эрдэнэ-Эх”, “ЦБОН”, “Фарос-Интернэшнл”, “Эрд-Уул”, “Энхтэд” компаниуд оролцжээ. Аль ч шалгаараагүй байна.

Харин “Мегатитан” компани Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

Ингэхдээ “...“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ДУ-112-12/4094 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: ...“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн тендерийн үнэлгээний хорооны тэмдэглэлд тусгагдаагүй, тухайн үнэлгээний хороонд огт яригдаагүй үндэслэлээр манай “Мегатитан” ХХК-ийн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй бөгөөд бие даасан зохицуулалт, захирамжлах шинжийг агуулсан, эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт гаргаж байна ...Тендерийн техникийн тодорхойлолтод дээжийн шошгоны хэлбэрийн талаар ямар ч шаардлага тавигдаагүй байхад манай компаниас нийлүүлэх дээжийн шошгоны хэлбэр Z биш гэх үндэслэлээр техникийн шаардлага хангаагүй гэж дүгнэх нь үндэслэлгүй. Манай компанийн зүгээс ЭҮХХК/202012198 тендер сонгон шалгаруулалтад хүргүүлсэн тендерийн бичиг баримтын бүрдлийн хувьд ч, техникийн шаардлагыг ч 100 хувь бүрэн хангасан гэж үзэж байгаа бөгөөд үндэслэлгүйгээр тендерээс татгалзсан. ТБОНӨХБАҮХАтХ-ийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж заасны дагуу “Мегатитан” ХХК-ийн тендер нь шаардлагад нийцсэн байхад үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь эс үйлдэхүй гэж үзэж хууль бус эс үйлдэхүйг хариуцагч тендерийн үнэлгээний хороо гаргасан” гэжээ.

Харин Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяагийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ДУ-112-12/4094 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,   “Мегатитан” ХХК-ийн “ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс “Мегатитан” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэгч “Мегатитан” ХХК-ийг тендерт шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Мегатитан” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЭҮХХК/202012198 дугаартай тендер сонгон шалгаруулах ажиллагааг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Мөн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2020/0618 шийдвэрээр “Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “ “Мегатитан” ХХК-ийн нэхэмжлэлээс “Тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “М” ХХК-ийг тендерт шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг “Мегатитан” ХХК-ийн “ “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДУ-112-12/4094 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЭҮХХК/202012198 дугаартай тендер сонгон шалгаруулах ажиллагааг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэж шийдсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

2 цаг 28 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

7 цаг 16 мин
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах дөхсөн бололтой. Углуурга нь Баялгийн сантай

7 цаг 16 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 12 цаг 03 мин
"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

"Малчин лавлах-109" төвөөс ноолуурын үнийн мэдээллийг танилцууллаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Х.Тэмүүжин: Жагсаал цуглааны зорилгыг зориудаар өөрчилдөг технологийг таслан зогсоох чадвар Монголын төрд байна уу

Өчигдөр 11 цаг 40 мин
О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд бусдыг эд мөнгөөр татан оролцуулахыг хориглоно

О.Алтангэрэл: Жагсаал цуглаанд зохион байгуулахдаа бусдыг эд мөнгөөр татахыг хориглоно

Өчигдөр 11 цаг 30 мин
Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын даргаа өөрсдөө сонгодог болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Өчигдөр 11 цаг 25 мин
Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Э.Батшугар: Онооны систем рүү орсноор аппликейшнийн зээл буурна

Өчигдөр 11 цаг 21 мин
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

Өчигдөр 11 цаг 19 мин