Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж та хоёр намаа хагалсан, алдаагаа төрд битгий халдаа

2021-05-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.Баяр


Өнөө /2021.5.5/ орой ҮАБЗ хуралдлаа. УИХ дахь АН-ын бүлгээс үдээс хойш ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Гишүүдэ хүсэлтдээ “УИХ-д 13 гишүүн бүхий бүлэгтэй АН дотоод дүрэм, журмынхаа дагуу нэр дэвшигчээ тодруулан бүртгүүлэх гэсэн боловч СЕХ улс төрийн намд хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг Үндсэн хуулийн бус аргаар зохион байгуулахаар эрх баригч буюу 62 суудалтай МАН-тай хуйвалдан улайрч байгаа” гэж бичжээ.


Үүнийг дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийг хуралдуулах зар тараасан юм. Ингээд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын ҮАБЗ-ийн гишүүд хуралд очжээ.


Уг хуралд ҮАБЗ-ийн гурван гишүүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар оролцсон байна.
Мөн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, албаны бусад хүмүүс байжээ.


Хурал эхэлж, Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн хурлын агуулгыг “УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. СЕХ Н.Алтанхуягийг бүртгэж авах ёстой. Энэ талаар ҮАБЗ-ийн гишүүдэд танилцуулга хийе. СЕХ-г дуудъя. Тэгээд ҮАБЗ-ийн зөвлөмж гаргая” гэх утгаар танилцуулжээ.


Энэ талаар ҮАБЗ-ийн хоёр гишүүнийг үг хэлэхийг хүсэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Н.Алтанхуягийг бүртгэх болоод болж буй үйл явдлуудтай холбоотой асуудлаар өөр байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.


Тэрбээр “Ерөнхийлөгч та ҮАБЗ хуралдахгүй байна гэж худлаа мэдэгдэл хийсэн. Би С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, Б.Хурцтай холбоотой асуудлаар ҮАБЗ-ийг хуралдъя гэж бичиг хүртэл явуулсан. Та яагаад худлаа мэдэгдэл хийсэн юм бэ. АН-ыг Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж та хоёр хагалсан. Тэгэхээр хоёр Ерөнхийлөгч өөрсдөө учраа олох ёстой. Энэ бол нэг намын асуудал. Битгий төрийн асуудал болго. Хөл хориотой ийм цаг үед олон нийтийг бужигнуулсан үйлдэлд уриалж болохгүй. Ер нь ҮАБЗ шүүх биш, Цэц биш, СЕХ биш. Сая СЕХ-той холбоотой асуудал ярьж байна. СЕХ-ны хараат бус байдалд халдаж болохгүй. Хуулиар хориотой. ҮАБЗ хэрвээ зөвлөмж, шийдвэр гаргавал энэ нь СЕХ-ны хараат бус байдалд халдсан хэрэг болно. А.Гансүх даргад нэг зүйл хэлье. Та намайг аавыгаа албаар мөргүүлсэн гэж онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн. Би энэ талаар хууль хяналтын байгууллагад хандана” гэсэн зүйлүүдийг ярьжээ.
Улмаар Л.Оюун-Эрдэнэ, А.Гансүх нар ам зөрж, Ерөнхийлөгч оролцсоноор хэрүүл маягийн юм болоод хувирсан байна.
Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд АН-ын хагаралд Ц.Элбэгдорж бид хоёр ямар хамаатай юм бэ. Тэгж яривал та нар намайг Цэц дээр унагасан биз дээ гэсэн аж.
ҮАБЗ-ийн энэ “хурал” 40 орчим минут үргэлжлээд тодорхой шийдэлгүй таржээ.
Хуралдаанд албан ёсоор байлцсан хүмүүс ч “ҮАБЗ яг юу хэлэлцсэн бэ” гэдгийг сайн ойлголгүй гарцгаасан байна.
 

Эх сурвалж: polit.mn

Иргэн
Ямарч арга байхгүй!? Энэ талбайд суугаа сайн эрчүүд бүгд С.Эрдэнийн гарын үсгээр баталгаажиж УИХ-ын гишүүн болсон!? Ёстой нүдний булайнууд юмаа!? Ийм л боловсролгүй ард түмний нэр барьсан хогийн юмнуудыг сонгохгүй байхсандаа!? Нам дотроо учраа олохгүй байгаа хүмүүс яаж улсыг төрмйг удирдаж хууль хийхэвдээ!? Оюунэрдэнэ маш зөв тодорхой асуудал ярьсан байна!?
Зочин
Ямарч арга байхгүй!? Энэ талбайд суугаа сайн эрчүүд бүгд С.Эрдэнийн гарын үсгээр баталгаажиж УИХ-ын гишүүн болсон!? Ёстой нүдний булайнууд юмаа!? Ийм л боловсролгүй ард түмний нэр барьсан юмнуудыг хогийн юмнуудыг сонгохгүй байхсандаа!? Нам дотроо учраа олохгүй байгаа хүмүүс яаж улсыг төрмйг удирдаж хууль хийхэвдээ!? Оюунэрдэнэ маш зөв тодорхой асуудал ярьсан байна!?
Иргэн
Ямарч арга байхгүй!? Энэ талбайд суугаа сайн эрчүүд бүгд С.Эрдэнийн гарын үсгээр баталгаажиж УИХ-ын гишүүн болсон!? Ёстой нүдний булайнууд юмаа!? Ийм л боловсролгүй ард түмний нэр барьсан юмнуудыг хогийн юмнуудыг сонгохгүй байхсандаа!? Нам дотроо учраа олохгүй байгаа хүмүүс яаж улсыг төрмйг удирдаж хууль хийхэвдээ!? Оюунэрдэнэ маш зөв тодорхой асуудал ярьсан байна!?
ШУА-ийн гишүүнээр дөрвөн эрдэмтнийг сонголоо

ШУА-ийн их чуулган болж өнгөрлөө.

Уржигдар 14 цаг 56 мин
Д.Батжаргал: УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг эргүүлэн татахаар 100 мянган хүний гарын үсэг цуглуулна

Хан-Уул дүүргийн иргэд, дэмжигчдийн төлөөлөл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууд холбогдох асуудлаар

Уржигдар 14 цаг 55 мин
ИНҮТ-ийн төлөөлөгчид “Аэротай”-д зочлов

ИНҮТ ТӨХХК-ийн дэд захирал П.Ганболд тэргүүтэй төлөөлөгчдийг Тайландын Хаант Улсын “Аэронотикал Радио Тайланд”

Уржигдар 13 цаг 38 мин
Уяачдад зөвхөн улсын наадмын амжилтаар цол олгодог байя

Д.ЦЭРЭННАДМИД Монгол Үндэсний морин уралдааны дүрэмд цогц шинэчлэл шаардлагатай болжээ гэсэн бодол төрөв.

Уржигдар 06 цаг 00 мин
"Ухаахудагийн сонсгол” болж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр удирдах уу?

Тавантолгойн нүүрсний ордын лицензийг 2008 онд төрд шилжүүлэн авсан.

Уржигдар 06 цаг 00 мин
“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ

“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ

2025-02-20
Үндэсний их баяр наадмыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна

Үндэсний их баяр наадмыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна

2025-02-20
Э.Бат-Үүл VS Ж.Батзандан

Э.Бат-Үүл VS Ж.Батзандан

2025-02-20
ШҮҮХ: "MCS" группийн хэлтсийн дарга З.Төрмандахыг хэргийн ул мөрөө устгаж болзошгүй тул цагдан хорьсон

ШҮҮХ: MCS группийн хэлтсийн дарга З.Төрмандахыг яллагдагчаар татаж, хэргийн ул мөрөө устгаж болзошгүй тул цагдан хорьсон

2025-02-20