Б.ДОЛЖИНЖАВ
Эрүүл мэндийн даатгалын “edaatgal” аппликэшнийг гар утсандаа суулгаснаар дараах үйлчилгээг авч болно.
Үүнд:
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хамгийн хялбар төлөх, хурдан баталгаажуулах
-Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээ харах, хянах
-Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж
-Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний мэдээлэл
-Хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалт, даатгалаас хөнгөлөх хувь хэмжээ
-Эрүүл мэндийн даатгалын гэрээтэй байгууллагуудын хаяг, байршил
-Эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой.Түүнчлэн Амбулаторийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь 100 хувь хариуцахаар заасан байна.
Доорх зааврын дагуу edaatgal аппликейшнийг гар утсандаа суулгахыг ЭМДЕГ-аас зөвлөлөө.
Эх сурвалж:www.polit.mn