В.Путины найдвар Евро-Азийн холбоо, харин Монголынх...

2014-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Манай бөмбөрцгийн эдийн засаг, улс төрийн бодлого нэг туйлд захирагдахаа больсныг өнгөрсөн сарын сүүлчийн хэдэн өдөр харууллаа. Евроазийн зуун эхэлж буйг зарлан тунхагласан нь үүний илрэл байв. Шанхайд Орос-Хятадын 400 тэрбум ам.долларын хийн хэлэлцээг шийдвэрлэсэн эцсийн мөчид энэ холбоо төрөн гарснаа дэлхий нийтэд зарласан юм. Үүний дараахан Давосын чуулга уулзалтад Оросын талаас өгсөн хариултыг батлах мэт энэ холбооны гол тоглогчид Санкт Петербургд Олон улсын эдийн засгийн форумд цуглаад байв. Б.Обамагийн тавьсан хориг арга хэмжээний улмаас тус хотод ба­руу­ны бизнесмэнүүд улам цөөрсөөр байгаа. Гэвч цөөхөн компани энэ дарамтыг үл тоон биз­несээ үргэлжлүүлсээр буй.

 

ЭСРЭГ ТЭСРЭГ ОГТЛОЛЦОЛ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хувьд Украйны хямралаас болж АНУ, Европын холбооноос хөндийрээд байгаа. Өнгөрсөн сарын 29-нд тэрээр Казахстаны Астана хотноо Казахстан болоод Белоруссийн түншүүдтэйгээ уулзаж Евроазийн эдийн засгийн холбоог үүсгэн байгуулсан. Тэрээр Ев­ропын холбоо ч юм уу, эсвэл АНУ шиг хүчтэй бүлэг бий болгохыг эртнээс чармайсаар ирсэн нь нууц биш. Ийнхүү хүсэн хүлээсэн холбоо нь гурван улсын огтлолцлоор эхэлж байна. Гурван улсын Төрийн тэргүүнүүд эрчим хүч, технологи, үйлдвэрлэл, аж үйлдвэр болон тээвэр гэсэн гол салбарт хүчээ нэгтгэхээр боллоо. “XXI зууны шинэ гео эдийн засгийн мөн чанар өнөөдөр ил гарч ирлээ” хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев хэлснийг ОХУ-ын “Интерфакс” агентлаг дамжуулсан юм. Холбоонд нэгдсэн гурван улс нэг валюттай болох талаар ярилцаагүй байгааг “Интерфакс” мөн уламжлав.

Өнгөрсөн сарын сүүлчээр хийсэн мэдэгдэлдээ В.Путин Евроазийн холбоонд нэлээд хэдэн орон нэмж орохоор хэдийнэ шийдсэн хэмээсэн юм.

Зарим шинжээч Евроазийн эдийн засгийн холбоог мөчидхөн зорилготой гэж дүгнээд байна. Тухайлбал, Карнегийн тусламжийн Моск­вагийн төвийн шинжээч Алексей Малашенко “Евроазийн холбоо шинэчлэлийн үүдийг нээж өгнө гэдэгт итгэхгүй байна. Энэ бол маш том ажил. Яагаад гэвэл шинэчлэл, эдийн засгийн жинхэнэ шинэтгэлгүйгээр энэ юу болж таарах вэ” хэмээн ярьжээ. 

Тэгвэл өөр байр суурьтай хүн ч байна. “Евроазийн холбоо Европын холбоог бодвол илүү хүчирхэг, эдийн засгийн интеграцчилаараа ч илүү бодитой алхам хийх болно” гэж Европын комиссын Эрчим хүч хариуцсан ерөнхий захирлын зөвлөлийн бодлогын ахлах шинжээч асан Эндрю МакКиллоп хэлжээ. Тэгээд ч тус холбоо нь эдийн засгийн үндсэн асуудалд Европын холбооноос илүү бодитой, гүнзгий оролцож ажиллана гэж тэрээр үзэж байгаа юм. Казахстаны Гадаад хэргийн сайд Ерлин Идрисов энэ сарын 2-нд “Евроазийн эдийн засгийн холбоо бол хаалттай байгууллага биш. Манай холбоо бусад улс оронд нээлттэй хэвээрээ байгаа. Бид дэлхий дахинтай хамтрах аль ч хэлбэрийг сайшаан үнэлэх болно” гэжээ.

 

МОНГОЛ УЛС ЕВРОАЗИЙН ХОЛБООНД ЯМАР ХАМААТАЙ ВЭ?

Монгол бол Евроазийн холбооны анхаарлын төв дэх улсуудын нэг. Эдийн засаг нь хамгийн хурдтай өсөлттэй яваа, байгалийн нээгдээгүй нөөц баялаг ихтэй,  геополитикийн хувьд ч стратегийн байрлалтай орон юм. Саяхан “Financial Times” сонин “М-3-ийн орнууд” хэмээх нэр томъёог гаргасан. Монгол, Мозамбик, Мьянмар гэсэн байгалийн баялаг ихтэй, эдийн засгийн хөгжлийн хурдацаараа дэлхийд тэргүүлж байгаа улс орнуудыг ийн илэрхийлж байгаа аж. Ардчилалд шилжсэнээс хойш Монголд Оросын нөлөө суларсаар одоо гол хөрөнгө оруулагч нь Хятад болоод байна. Тиймээс ч Кремль Монголд хүрээллээ дахин бий болгох, худалдаа эргэлтээ нэмэгдүүлэх, уул уурхайн томоохон төслүүдэд хамтрах зорилгоо нуухгүй байна. Үүнд Евроазийн холбоо хэрхэн нөлөөлөх бол. Ямартаа ч албаныхны мэдээлснээр манай улс энэ холбоонд элсэх боломж бүрэн нээлттэй байгаа аж. Энэ холбоонд элссэнээр гурван улсын 170 сая хүний зах зээлтэй томоохон бүс нутгийн эдийн засгийн нэг хэсэг болох боломж бүрдэх нь. Өөрөөр хэлбэл,  оросуудын шинээр байгуулсан эдийн засгийн эзэнт гүрэн өргөжин тэлэхэд Монгол Улс ч хамаатай гэдгийг ийнхүү харуулж байна.

В.Путины хүсэн хүлээсэн найдвар Евро­азийн холбоо үүссэнээр биеллээ оллоо. Эдийн засгийн хүчирхэг зэвсэг нь ийнхүү улам өргөжлөө. Харин Монголын хувьд энэ холбоо ямар нөлөөтэй, энэ холбоонд элсэх эсэх, элсвэл ямар зорилго, найдвар өвөрлөх нь одоогоор тодорхойгүй байна.

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

3 цаг 19 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

3 цаг 39 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

3 цаг 43 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

3 цаг 46 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

3 цаг 49 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

3 цаг 51 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

4 цаг 55 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

15 цаг 4 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

15 цаг 4 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

15 цаг 4 мин