Мал сүргийг бүртгэлжүүлж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлнэ

2021-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Мал сүргийг бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, баяжуулах, хяналт тавих тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх нь манай улсын нэн тэргүүний шийдвэрлэх ёстой асуудлын нэг мөн. Ийн улсын хэмжээнд мал сүргийг хувийн дугаартай болгож, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, мал бүртгэлжүүлэх ажлын үр дүн, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор "Мал бүртгэлжүүлэлтийн аян"-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж байна.

Мал бүртгэлжүүлэлтийн аяныг хавар  гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын сарын 20, намар есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20 гэсэн технологит хугацаанд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.Аяны хүрээнд:

  1. Монгол Улсын 21 аймгийн 183 сумын 2970 малчин өрхийн баталгаажсан үүлдэр, омгийн малын цөм сүрэг болох 290.2 мянган малыг ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх,
  2. Цөм болон үржлийн сүргийн шаардлага хангасан 213.1 мянган хээлтүүлэгч, шинээр нөхөн тавьсан өсвөр хээлтүүлэгчийг бүрэн ялган тэмдэглэж, Малын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд оруулах,
  3. Нийслэл, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Орхон, Хэнтий зэрэг төвийн болон газар тариалангийн бүсийн таван аймгийн 110.2 мянган үхрийг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлж, мэдээллийн нэгдсэн санд оруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх
  4. Цаашид мал бүртгэлжүүлэх ажлыг шат дараатай, төрөлжүүлэн зохион байгуулж мөшгөх тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх юм.

Малыг ялган тэмдэглэж, бүртгэхийн ач холбогдол

Монгол Улс мал сүргээ ялган тэмдэглэж, хайрлан хамгаалж ирсэн түүхэн уламжлалтай. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе буюу 1959-1992 онд малыг бүртгэлжүүлж байсны үр дүнд:

  1. Улсын хэмжээнд таван төрлийн мал сүргийг өсгөн үржүүлэх нэгдсэн бодлого боловсруулах,
  2. Бүс нутагт ямар төрлийн мал өсгөн үржүүлэх,
  3. Сайжруулагчаар ямар үүлдэр, омгийн мал ашиглах,
  4. Хэрэгцээний эрлийзжүүлэгт ямар үүлдрийг ашиглах, мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд бордооны цэгүүдийг хаана байгуулах зэргийг төлөвлөн хэрэгжүүлж, төрийн бодлого боловсруулж байсан. 

Малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх нь малчид болоод мал аж ахуйн  салбарын бодлого зохицуулалтад чухал ач холбогдолтой юм. 

Эх сурвалж:www.polit.mn

 

Гашуунсухайт, Ханги боомт түр хугацаагаар хаагдана

Гашуунсухайт, Ханги боомт түр хугацаагаар хаагдана

1 цаг 43 мин
Цагаан сарын амралтыг сунгах эсэхийг Засгийн газар хэлэлцэнэ

Цагаан сарын амралтыг сунгах эсэхийг Засгийн газар хэлэлцэнэ

1 цаг 48 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчлахаар мордлоо

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчлахаар мордлоо

1 цаг 53 мин
Л.Гантөмөр: Санхүүгийн хариуцлагагүй байдал газар авч байна

Л.Гантөмөр: Санхүүгийн хариуцлагагүй байдал газар авч байна

2 цаг 2 мин
“Ухаахудагаа авч үлдэнэ” гэж “Улс төрийн ТУЗ” нь шийджээ

Монголын улс төрд “Ухаахудаг” хэмээх хориотой сэдэв байжээ. Ухаахудагийг ярих, хөндөх хор

8 цаг 20 мин
О.Батнайрамдал: Монгол Улс “тэг цэг”-ийн эхлэл дээр ирсэн байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж

8 цаг 20 мин
Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын даргаар Б.Баярсайханыг томилжээ

Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газрын даргаар Б.Баярсайханыг томилжээ

Өчигдөр 10 цаг 16 мин
Фукуок-Улаанбаатар чиглэлийн зорчигчдын анхааралд

Фукуок-Улаанбаатар чиглэлийн зорчигчдын анхааралд

Өчигдөр 10 цаг 12 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчилна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчилна

Өчигдөр 10 цаг 09 мин
ШУА-ийн гишүүнээр дөрвөн эрдэмтнийг сонголоо

ШУА-ийн их чуулган болж өнгөрлөө.

2025-02-21