ЖАЙКА-гаас зээл авахаар хэлэлцэж байна

2014-06-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлөөс “Эзэн-100” ээлжит хэвлэлийн бага хурлыг өчигдөр хийлээ.  Өнгөрсөн долоо хоногт тус зөвлөлийнхөн банкны салбарынхантай нэлээд тулж ажилласан юм. Тодруулбал, хэрэглэгчдэд санхүү, зээлийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учруулж байгаа зарим бэрхшээл, тодорхой хэмжээгээр зардал нэмж буй Засгийн газраас тогтоосон шимтгэл, татварыг хөнгөлөх, өөрчлөх талаар Монголбанк, Монголын банкны холбоотой зөвшилцжээ. Харин одоо Монголбанк, Засгийн газраас тодорхой шийдвэр гарахыг хүлээж байгаа аж.

Эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад гадаад, дотоодоос хөрөнгө мөнгө татаж, бизнесийн үйл ажиллагааг чиглүүлэх ёстой. Үүнд садаа болж буй зарим зүйл бий. Жишээлбэл, татварын дарамтыг нэрлэж болно. Үүн дээр маш нарийн тооцоололтой хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр Монголын банкууд гадаадын эх үүсвэрээс санхүүжилт татвал тодорхой татваруудыг багасгах шийдэлд хүрчээ.

Мөн Засгийн газар долоо хоног бүр ээлжит бус хуралдаан хийхээр болсон. Энэхүү хурлаараа эдийн засгийг эрчимжүүлэх ажлын явц, гарч буй шийдвэртэй холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм.

Жижиг, дунд үйлдвэрлэгчид бол эдийн засгийн тулах багана гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэгчдийн санхүүжилтийг дэмжих, эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр Засгийн газар ажиллаж байгаа. Японы Засгийн газраас буюу ЖАЙКА-гаас тодорхой зээлийн эх үүсвэрийг ойрын хугацаанд оруулж ирэхээр хэлэлцэж буй юм.

Нөгөөтэйгүүр, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө мөнгийг Монгол руу татахад олон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хүлээгдэж байгаа. Тухайлбал, Ашигт малтмал, Газрын тос, Хяналт, Өрийн удирдлагын хуулиудыг УИХ-аар хурдан хэлэлцэн батлаасай гэдэг хүлээлт бизнес эрхлэгчдэд байна. Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн зөвлөл Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг хүмүүстэй уулзжээ. Хураагдсан тусгай зөвшөөрлүүдийг яах вэ, яаж бизнесийг нь эхлүүлэх вэ гэж санал солилцсон аж. Иймэрхүү шийдвэрүүдийг Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа гаргана. Тиймээс хүлээгдэж байгаа хуулиуд хурдан хэлэлцэгдэх нь маш чухал гэдгийг хурлын үеэр онцлов.

Харин одоо Хөрөнгө оруулалтын сангийн хууль батлагдсан байгаа. Үүгээр дамжуулан хөгжлийн санхүүжилт, бизнесийн орчныг тэлэх, шинэ эх үүсвэрүүдийг бий болгохоор ажиллана гэдгээ Эдийн засгийн зөвлөлийнхөн мэдэгдлээ.

Мөн үеэр импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “Өвлийн хүлэмж” төслийн нэгжийн захирал А.Чойжамц мэдээлэл өгсөн юм.

 

А.Чойжамц: ИМПОРТЫН НАРИЙН НОГООНЫ 20 ОРЧИМ ХУВИЙГ ОРОЛНО

-“Өвлийн хүлэмж” төсөлд хэчнээн иргэн хамрагдсан бэ?

-Энэхүү төсөл нь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангах зорилготой. “Өвлийн хүлэмж” төсөлд “Чингис” бондоос 17.4 сая ам.доллар буюу 23.3 тэрбум төгрөг байршсан. Энэхүү хөрөнгийн санхүүжилтийн 69 хувийг зарцуулаад байна. Нийт 15 төсөлд энэхүү санхүүжилтийг олгосон. Одоо судлагдаж буй 70 орчим төсөл бий.

-Энэ төслийн хүрээнд хэчнээн га талбайд хүлэмж барихаар тооцоолсон бэ?

-Нийт 32 га газарт хүлэмж барина. Нийслэлд 20 га, хөдөө, орон нутагт 12 га газарт хүлэмж барих юм. Одоогоор найман га газарт хүлэмж барьж эхлээд байна.

-Ийм төслийг эхлүүлснээр ажлын байр нэмэгдсэн болов уу?

-Нэг га газарт найман хүн ажилладаг. Улирлын хамааралгүй ажиллана. Энэ хэрээр олон ажлын байр хадгалагдана. Ингэснээр эдийн засагт эергээр нөлөөлөх нь ойлгомжтой. Хүлэмжид тарьсан ногоо зах зээлд түрүүчээсээ борлогдож эхэлсэн.

-Ямар ногоонууд вэ?

-Салатны байцаа, өргөст хэмх, чинжүү, улаан лооль зэрэг хүнсний ногоо. Мөн гүзээлзгэнэ жимсийг хүлэмжид тарьж байна. 

-Ер нь импортыг бүрэн орлох нарийн ногоо тарихад улсын хэмжээнд хэдэн га газар шаардлагатай вэ?

-Монгол Улсын хэмжээнд 60 орчим га газарт нарийн ногоо тарихад дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана. Үүнээс энэ жилдээ 32 га газарт нарийн ногоо тарьж байна. Энэ нь импортын 20 орчим хувийг орлох урьдчилсан тооцоо бий.

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

23 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

32 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

41 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

3 цаг 29 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

3 цаг 33 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

4 цаг 51 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

8 цаг 17 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

8 цаг 17 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

23 цаг 13 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин