Зээлийн батлан даалтын сан төрд байх нь оновчтой юу?

2014-05-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Жижиг, дунд үйлдвэр­лэгч­дэд тулгардаг гол бэрх­шээлийн нэг нь сан­хүү­жилтийн эх үүсвэр юм. Сайн боловсруулсан биз­нес төсөлтэй боловч банк­наас зээл авах гэхээр барь­цаа хөрөнгөгүйгээс аж­лаа эхлүүлж чаддаггүй. Ма­най жижиг, дунд үйлд­вэр­лэгчдээс гардаг гом­дол ч ийм. Тэгвэл энэ нь зөвхөн манай улсад тул­гар­даг асуудал биш. Өн­дөр хөгжилтэй орнууд ч энэ замыг тойроогүй, дайрчээ.

Зээлийн батлан даал­тын сангууд анх Европт бий болсон юм. Улмаар дэлхийн бусад улс оронд ийм төрлийн сан бай­гуулагдаж эхэлсэн түүх­тэй. Зээлийн батлан даал­тын сан нь ашгийн бо­лон ашгийн бус гэсэн хэл­бэртэй байдаг. Тус сан нь төрийн санхүүжилттэй, мөн төр бусад субъекттэй хам­тарсан, гуравдугаарт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай байна.

1980-аад оны үед ихэнх улс орны сангууд үр ашиггүй ажиллан дам­пуурч, үүсгэн байгуулагч буюу төрд ихээхэн хэм­жээний алдагдал уч­руул­жээ. Улмаар улс ор­нууд үүнээс сургамж авч 1990-ээд оноос үйл ажил­лагаагаа шинэчлэн зо­хион байгуулах ажлыг эх­лүүлсэн байна. Үүний үр дүнд сангуудын үйл ажил­лагаа тогтворжиж ам­жилттай үйл ажиллагаа явуулж байгаа юм. Эд­гээ­рээс өнөөдрийг хүртэл үр ашигтай ажиллаж бай­гаа томоохон сангууд нь Азийн болоод Эдийн засгийн хамтын ажил­лагаа, хөгжлийн бай­гууллагын гишүүн ор­нуудынх байна.

Манай улсын хувьд Зээлийн батлан даалтын сан­гийн тухай хуулийг 2012 онд баталж, 2013 онд Зээлийн батлан даалтын санг төрөөс таван тэрбум төг­рөгийн дүрмийн сан­тай­гаар үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Энэхүү сан нь ашгийн төлөө бус бө­гөөд одоогоор банк, сан­хүү­гийн байгууллагаас зээл авахад барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа ч шаард­лага хангасан зээл­дэгчийн зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргадаг. Батлан даал­тын дээд хэмжээ нь 250 сая төгрөг юм байна. Тус сан энэ оны эхний улирлын байдлаар 6.6 сая төгрөгийн батлан даал­тыг 100 зээлдэгчид гар­гасан бөгөөд батлан даалт­тай зээлийн хэмжээ 15,9 сая төгрөг юм бай­на. Хуульд зааснаар сан өөрийн хөрөнгөөс 20 дахин их буюу 100 тэрбум төг­рөгийн зээлийн бат­лан даалт гаргах боломж­той. Банкууд, ББСБ-аас 2013 онд 60 мянга га­руй жижиг, дунд үйлд­вэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд 1,8 тэр­бум төгрөгийн зээлийг олго­жээ. Харин 100 тэрбум төг­рөгийн батлан даалт нь өнөөдрийн байдлаар нийт зээлийн ердөө зургаан хувийг л эзэлж байгаа аж.

Судлаач Х.Гансүх “Ма­най улсын хувьд зээ­лийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, дүгнэхэд хан­галттай хугацаа өнгөрөөгүй байгаа хэдий ч сан үйл ажиллагаагаа амжилт­тай хэрэгжүүлж зо­рил­годоо хүрэхийн тулд гадаад улс орнуудын сайн туршлагаас сурал­цаж, түүнийг үйл ажил­лагаан­даа нэвтрүүлж ажил­лах шаардлагатай. Ма­най улсын хувьд алс хэт­дээ төрийн оролцоог буу­руулах, сонирхогч бусад субьектүүдийн санд хувь эзэмших бололцоог бий бол­гох, санг ашгийн төлөө хуулийн этгээд болгон хөгжүүлэх бодлогыг баримт­лах нь зүйтэй” гэсэн юм.

Хөгжингүй улс орнуу­дад төрийн оролцоо давам­гайлсан санг ааж­маар төрийн оролцоог буу­руулах, банкуудаар ме­неж­ментийг хийлгэх, ху­вийн хэвшлийн орол­цоог нэмэгдүүлэх бодлого баримталж буй юм бай­на. Дэлхий нийтийн ханд­лага ч энэ зүгт байна. Тухайлбал, Румын улсын Хөдөөгийн зээлийн бат­лан даалтын сан 1994 онд бай­гуулагдсан ашгийн төлөө байгууллага юм. Энэ санд төр бэлэгдлийн чанар­тай буюу 0.05 хувь, бан­кууд 99.95 хувийг эзэмшдэг. Гэхдээ төр бат­лан даалтын 70 хүртэлх хувийг батлан даадаг. 

Харин Азид тө­рийн мэд­лийн, төр давам­гайл­сан эзэмшилтэй сан­гууд ихээхэн хөгжжээ. Тухайлбал,  Японд Зээ­лийн батлан даалтын кор­по­раци, Солонгост KODET, KOTIG, Тайваньд Зээлийн батлан даалтын кор­пораци нь 100 хувь төрийн эзэмшилд байдаг. Тиймээс ашгийн төлөө бус бөгөөд алдагдлыг төрөөс санхүүжүүлдэг. Эдгээр сан­гийн гол онцлог нь нарийн төвөгтэй тех­но­ло­гийн үйлдвэрлэл, өндөр тех­нологи, ноу хау, өндөр үр ашиг бүхий төслүүдэд түлхүү батлан даалт гар­гах зорилготой. Гарч буй технологи, экспорт, шинэ зах зээл нь санд зарцуулж буй зардлаас илүү үр ашиг­тай гэсэн үзэл баримтлалд тулгуурладаг. 

Төрийн оролцоо их­тэй бол хараат бус мэр­гэжлийн байх байдал ал­даг­дах, захиргаадалтаар бат­лан даалт гаргах зэрэг сөрөг талтай. Иймэрхүү сө­рөг тал нь хөгжиж буй орны хувьд төсөвт то­моо­хон дарамт үүсгэж бол­зошгүй гэж зарим хүн бол­гоомжилдог байна.

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

20 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

29 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

39 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

3 цаг 26 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

3 цаг 30 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

4 цаг 48 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

8 цаг 14 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

8 цаг 14 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

23 цаг 10 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин