С.САРУУЛ
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дараагийн Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг дэмжсэн. Энэ шийдвэрийн дагуу Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурал дээр баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэл, зарчмаа танилцуулжээ. Илтгэлд “Нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх, тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараах улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг Алсын хараа 2050 хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна” гэдгийг онцолсон байна. Үүний дараа МАН-ын Бага хурлын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг дэмжиж тогтоол гаргалаа. Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
Эх сурвалж: www.polit.mn