С.САРУУЛ
Засгийн газар танхимаараа огцорсон учраас дараагийн Засгийн газрыг эмхлэн байгуулах ажил эхэллээ.Эрх баригч намаас нэр дэвшүүлсэн хүнийг хуулийн дагуу дэмжих эсэх процесс явагдана.
УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр, УИХ-ын сонгуульд олонхын суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан. Энэ дагуу МАН өнөөдрийн Бага хурлаараа Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
Ерөнхий сайдыг томилсны дараа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Засгийн газрын бүтцэд “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэж заажээ.
Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-аас дөрвөн гишүүн л сайдаар давхар ажиллах боломжтой болсон. Бусад нь гаднаас томилогдоно.
Эх сурвалж: www.polit.mn