У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн хүссэнийг хийе

2021-01-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Дамдин-Очир


Эх, нярайн эрхийг зөрчсөнд дургүйцсэн хүмүүсийн жагсаал өчигдөр /2021.1.20/   бүтэн өдөржин Сүхбаатарын талбайд үргэлжилсэн. Оройхон Шадар сайд, Эрүүл мэндийн сайд хоёр нь огцрох өргөдлөө Ерөнхий сайдад өгч байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл өнөө өглөө  /2021.1.21/ Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцорч байгаагаа мэдэгджээ. 
Энэ тухайгаа өнөө өглөө Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж танхимынхаа гишүүдэд зарлажээ. Улмаар МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулж хэлэлцүүлээд огцрох шийдвэр гаргуулсан байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын ээлжит бус хуралдаан, намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр огцрох шийдвэр гаргах болсон шалтгаанаа тодорхой тайлбарлажээ. 
Тэрээр “...Жагсаалыг Ерөнхийлөгчийн зүгээс зохион байгуулсан байна. Ийм мэдээлэл авлаа. Улс орны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Ерөнхийлөгчтэй хамтарч ажилласан. Төмөр замаас эхлээд олон том төсөл, арга хэмжээн дээр хамтарч ажилласан. Харин ингэж олон нийтийн бухимдлыг ашиглаж төр засгийн тогтворгүй байдлын төлөө үйл ажиллагаа зохион байгуулж байгааг цаашид хараад сууж болохгүй. Ерөнхийлөгч ингээд зогсохгүй. Энэ нь Ерөнхийлөгч цаашдаа надтай хамтарч ажиллахгүй гэсэн үг байна гэж ойлголоо. Тиймээс хүссэнийг нь хийе. Ийм цаг үед улс орны тогтвортой байдал чухал, тиймээс би огцрох шийдвэр гаргаж байна” гэжээ.
Үндсэн хуулийн Дөчдүгээр зүйлийн 2-т “...Засгийн газрын бүрэн эрх УИХ-аас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно”, Дөчин гуравдугаар зүйлийн 2-т “...Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэж заасан. 
Өөрөөр хэлбэл, одоо УИХ-аар энэ асуудлыг эцэслэнэ гэсэн үг. 


Эх сурвалж: Polit.mn

солиороод жүжиг тавиад байх юм, Нам нь огцруулахгүй байлгах боломж байсан шүү дэ. Хүмүүсийг тэнэг гэж бодож попорч байх юм.
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

15 цаг 34 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

19 цаг 14 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

19 цаг 27 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

20 цаг 54 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

21 цаг 52 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

22 цаг 26 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин