Банкны хууль: “Гурван үсэгт”-ийг нэмээд гурван монополь

2021-01-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

УИХ-аар шинэ голдуу гишүүдийн “санаачилсан” Банкны тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. Гишүүд шинэ дээрээ барагтай хуулийг “...Цаашаа” гэлгүй аваад явчихдаг.

Үнэнийг хэлэхэд энэ хуулийн лобби сайн байна. Өмнөх даваа гариг /2021.1.11/-т МАН-ын бүлгийн хурлын үеэр гишүүдийн нэлээд нь халамцуу байжээ. Төрийн ордноор тийм яриа байна. Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой бололтой юм.

Энэ хуулийн ажлын хэсгийн ахлагч Г.Амартүвшин “...Энэ хуулиар Монгол Улсын арилжааны банкуудын эзэмшлийг хувиар нь хязгаарлая гэж байгаа юм. Нэг эзэмшигч 20 хувиас илүү хувьцааг эзэмшихгүй гэх хязгаарлалт тогтооно. Энэ хязгаар хэрэгжих хугацааг зургаан жилээр тавьсан байсныг наашлуулах зарчмын зөрүүтэй санал оруулсан. Үүгээр арилжааны банкууд 2020 оны зургадугаар сарын 30 гэхэд компанийн хэлбэрээ өөрчилнө. 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нээс банкууд хязгаарлалтдаа нэгдэж, хуулиа дагах ёстой” гэж байна. Мөн “...Манай томоохон банкууд нэг л эзэнтэй, түүнийгээ төлөөлж ажилладаг, ашиг сонирхлын зөрчилтэй байдаг. Ингэж олон жил ярьсан. Энэ төвлөрөл, тогтворгүй байдлыг арилгах зорилготой” гэлээ.

Үүнээс гадна банкууд хуульд зааснаас өөр үйл ажиллагаа,  бизнест орохгүй байхаар төслийн зургадугаар зүйлд хатуу заасан тухай яриа УИХ-ын чуулган дээр яригдаж байв.

Энэ талаасаа Банкны хуулийн өөрчлөлтийн гол бай нь Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, “Голомт” банкны Д.Баясгалан хоёр гэж харагдаж байгаа юм.

Чуулган дээр зарим шинэ гишүүний ярьж байгааг ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж олон удаа ярьсан даа. Ц.Нямдорж УИХ-ын дэд дарга байхдаа 2016 оны есдүгээр сарын 29-нд хэвлэлийн бага хурал хийж “...Бүх ажиллагааны цаана Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байна. Д.Эрдэнэбилэг нь Улаанбаатар хотын банкны 99 хувийн хувьцаа эзэмшигч юм. “Эрдэнэт үйлдвэр” тойрсон бүх зүйл энэ хүнээр дамжсан дүр зураг харагдаж байна. Худалдаа хөгжлийн банк нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Багануур, III, IV цахилгаан станцуудыг хувьчилж авахаар бэлтгэлээ хангаж байна. Арилжааны банк ийм үйл ажиллагаа явуулах нь хориотой” гэж байв.

Тэгвэл одоогийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нь “Голомт”-ын Д.Баясгаланг “үзэж чаддаггүй” нэгэн. Тэрээр 2020 оны аравдугаар сарын 28-ны хуралдаан дээр “...”Голомт”-ын Д.Баясгалан гэдэг хүн шуналаа тат гэж хэлмээр байна. Өөрийнхөө албан хаагчдаас УИХ-д нэр дэвшүүлж, “Таван толгой төмөр зам”-ын тендерийг тендергүйгээр авч байна. Одоо өөрийнхөө хуулийн зөвлөхийг Дээд шүүхэд зүтгүүлж байна. Энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг тодоос тод зөрчиж, Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчиж байгааг боль гэж хэлмээр байна. Банкны өмнөх захирлууд нь яг л түүн шиг бяр амталж байгаад их чанга унасан шүү. Голомт банкны захирал Монголын дараагийн эзэн болох гэж байгаа бол бид зүгээр харж байгаад эзэн болгочихгүй шүү” гэсэн.

Өөрөөр хэлбэл, өнөөдөр Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үеэр иймэрхүү уур амьсгал гарч, энэ хууль дээрх хоёр эрхэмд зориулагдаа юу гэж харагдаж байгаа юм. Угтаа Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, “Голомт” банкны Д.Баясгалан хоёр бол Монголын банкны монополиуд л даа. Энэ салбар тэдний гарт байдаг.

Гэхдээ Д.Эрдэнэбилэг, Д.Баясгалан хоёр энэ хуульд хавчигдаад жижигрээд алга болчихгүй. Өдийд “амьд үлдэх” аргаа аль хэдийнэ олчихсон л байгаа.

Харин Банкны тухай хуулийн “нөгөө үзүүр”-т алдарт “Гурван үсэгт” компани зүүгдэж явна. Томоос жижиг хүртэлх Монголын бүх бизнест монополь тогтоосон “Гурван үсэгт” компани банкны салбарт орж ирэх гээд нэлээд хэдэн жил зүтгэж байгааг бид мэднэ. “Гурван үсэгт” банкаа өнөөдөр ч нээсэн чадахаар бүх бэлтгэлээ хангажээ.

Ер нь бол энэ хуулийн дараа Монголын банкны монополиуд дээр “Гурван үсэгт” нэмэгдээд гурвуулаа болох юм байна. Учир нь Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд гишүүдийн кноп “yes” дарахад бэлэн болцгоожээ.

Ийм л гол реформыг энэ өөрчлөлтөөр хийх нь дээ.

 

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН 2021.1.19 МЯГМАР № 13 (6490)

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

15 цаг 57 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

19 цаг 37 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

19 цаг 50 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

21 цаг 17 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

22 цаг 15 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

22 цаг 49 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин