Улстөрч сайдтай байсан бол “тэглэх” шийдвэр гацах байв

2021-01-11
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Монголын бүх айл, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг “тэг”-лээд яг сар боллоо. Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 13-нд энэ шийдвэрийг гаргаж байв. “0”-лэсэн шийдвэр энэ оны долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Энд гарах төрийн зардал болох 650 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” гаргана. Одоогоор тэндээс шилжүүлээгүй байна.

Хамгийн гол нь төлбөр “тэг”-лэснээр гэр хорооллын айл дунджаар 240-530 мянган төгрөгийн цахилгааны, орон сууцны айл өрх талбайн хэмжээнээс хамаарч 560 мянгаас 1.1 сая төгрөгийн, жижиг, дунд аж ахуйн нэгж 7-30 сая төгрөгийн, томоохон аж ахуйн нэгж 500 саяас 1.4 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны мөнгө хэмнэнэ. Ийм тооцоо гарчээ.  

Энэ бол бодитой дэмжлэг л дээ. Ялангуяа аж ахуйн нэгжүүдийн хувьд үүнд гарах зардлаа ажилтан, боловсон хүчнүүддээ зориулах боломж болно.

Харин нөгөө талдаа асуудал өөр юм.

Үнэнийг хэлэхэд Засгийн газрын энэ шийдвэр гэнэт гарсан. Тэр хэрээр эрчим хүчний салбарынханд том ачаа үүрүүлсэн.

Өнөөдөр Монгол Улс эрчим хүчээ хангалттай үйлдвэрлэдэггүй. Ялангуяа энэ шийдвэр гарсан цаг хугацаа, үргэлжлээд одоо оргил ачааллын үе нь болдог. Ялангуяа өвлийн улиралд, оройн 6-9 цагийн хооронд оргил ачааллын үе бий болж, бүх айл цахилгаан хэрэгслээ залгасан үед нэмэлт нь бараг 150-200 МВт болдог аж. Ийм үед эрчим хүчний дутагдлыг ОХУ-аас импортоор авдаг байна. 2019 онд гэхэд оргил ачааллын үедээ ОХУ-аас 188 МВт-ыг авч байжээ. Өнгөрсөн онд Эрчим хүчний сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн “...Монгол Улсын эрчим хүчний системийн бүтэц, эх үүсвэрүүдийн ихэнх  нь дулааны станцууд байдаг. Өөрөөр хэлбэл нүүрсээр ажилладаг станцууд. Энэ бүтэц ямар сул талтай гэхээр уян хатан биш бүтэц юм. Өөрөөр хэлбэл газ, хий, усан цахилгаан станц гэсэн ийм эх үүсвэрүүд байхад хурдан сэргэх, ачааллаа богино хугацаанд дарах, авах давуу талтай байдаг. Гэтэл нүүрсээр ажилладаг станцууд дутагдалтай. Монголын эрчим хүчний салбар ОХУ-ын системтэй зэрэгцээ ажилладаг. Өөрөөр хэлбэл давтамж гэдэг юм бий. 50 герцийн бол ОХУ-аас тохируулга хэлбэрээр авдаг. Монголын эрчим хүчний салбар өдөр, шөнийн ачаалал асар их ялгаатай. Өдөр, шөнийн ачааллын зөрүү дунджаар 200-300 МВт хүрдэг. Маш савалттай явдаг гэсэн үг. Хэрэглээ маань шөнө бага болчихдог. Өдөр өсдөг ялангуяа орой ажил тарснаас хойш 10 цаг хүртэл маш өндөр ачаалалтай явдаг. Тэгээд дараа нь буудаг. Энэ үеийн ачааллыг Монгол Улсын хамгийн том IV цахилгаан станц тохируулж байдаг” гэж ярьсан. Ерөөсөө л бодит байдал энэ.

Засгийн газрын шийдвэр гарангуут юу болов доо. “Үнэгүй юманд нугасгүй” сэтгэлгээгээр ачааллыг ихээр нэмж эрчим хүчнийхнийг хэсэгтээ сандаргасан. Одоо сарын хугацаа өнгөрч, байдал тогтворжиж байх шиг байна.

Ер нь бол Засгийн газрын энэ шийдвэрийн ачааг үүрэх эрчим хүчний салбарыг хэн нэгэн улстөрч толгойлж байсан бол үүнийг хэрэгжүүлэхэд амаргүй л байсан болов уу.

Эрчим хүчний салбарын онцлог бол яс тас, цэргийн дүрмээр ажилладаг. Эс бөгөөс энэ эрчим хүчнийхний ажил нь хүнд, алдаа гаргаж болохооргүй аюултай нөхцөлтэй.

Тиймээс энэ салбарыг удирдаж буй мэргэжлийн баг, сайд нь Засгийн газрын гаргасан шийдвэрийг олон таван үггүй биелүүлж эхэлсэн биз.

Түүнээс биш нэг улстөрч байсан бол юу ярих байсан бол гэдгийг бодох л хэрэгтэй юм билээ.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн огт өөр байр суурь илэрхийлж байв. Тэрээр өмнөх Засгийн газрын үед Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан. Ц.Даваасүрэн Байнгын хорооны хуралдаан дээр “...Дараагийн хуралдаан дээр ер нь энэ хөнгөлөлтүүдийн асуудлыг үнэхээр үр дүнтэй байна уу, үгүй юу гэдгийг нь нэг сайн ярья. Сая бид нар үндсэндээ гэрэл цахилгаан, дулааны мөнгийг чөлөөлнө гэдэг асар том санхүүгийн дэмжлэг компани, иргэддээ үзүүлсэн байхгүй юу. Энэ чинь 200 МВт нэг том станц ашиглалтад оруулчих мөнгө байсан шүү дээ. Бидний 10 жил барьж чадахгүй байгаа тэр цахилгаан станцаа барьчих хэмжээний мөнгө байхгүй юу. Тэгэхээр цаашдаа жаахан үр ашигтай хандъя гэж Засгийн газрын гишүүддээ хэлмээр байна”  гэжээ.

Ц.Даваасүрэн гишүүний байр суурийг үгүйсгэх аргагүй. Бүхэл бүтэн 200 МВт-ын цахилгаан станц барих мөнгийг “тэг” шийдвэрт явуулчихсан байгаа юм. Бас эрчим хүчний салбарын бодит байдал ямар вэ гэдгийг сайд нь байсан хүн мэдэхийн дээдээр мэднэ. Тэрийгээ ч хэлсэн байна.

Тиймээс Засгийн газрын энэ гэнэтийн атлаа амаргүй шийдвэрийг хэрэгжүүлэхэд Н.Тавинбэх гэдэг мэргэжлийн сайд байгаа учраас олон тайлбаргүй “гүйцэтгэсэн” хэрэг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.1.11 ДАВАА № 6, 7 (6483, 6484)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

17 цаг 0 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

20 цаг 40 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

20 цаг 53 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

22 цаг 20 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

23 цаг 17 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

23 цаг 52 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин