С.САРУУЛ
Ерөнхийлөгч Х.Баттулга оффшороос орж ирсэн мөнгөөр айл болгонд сая төгрөгийн тэтгэлэг олгох санал гаргаад байгаа билээ. Шинэ оны мэндчилгээнд гаргасан саналаа өчигдөр 2021.01.08 албан ёсоор тогтоолын төсөл хэлбэрээр өргөн барьсан. Тэгвэл Сангийн сайд Ч. Хүрэлбаатар цахим хуудсандаа “Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хүний хөрөнгийн өмчлөлийг зөвхөн шүүх л өөрчлөнө. Хувь хүний хөрөнгө, мөнгийг төрд хураан авах, дайчлах хураах нь хуулиар маш хязгаарлагдмал. Монгол улс хуульгүй, дүрэмгүй улс болчихсон уу? Диктатортай болчихсон уу?” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Эх сурвалж: www.polit.mn
Нэргүй
Эхлээд хэний ямар мөнгийг хэдий хэмжээгээр оруулж ирэв гэдгээ тодорхойлчих?! Дараа нь наад саналаа тавьж хуулиа гаргаад шийдчих?! юүч хийгээгүй болоогүй байхад худлаа шоудах хэрэгггүй?! Ер мөнгөгүй ЗГ-аа шахаанд оруулах, мөнгө нь байгаа ч дансыг нь улайлгах эрсдэлтэй алхам луу түлхэж дарамтлаж шоудна гэдэг төрийн хүмүүст байж болошгүй авир шүү?!