Б.Энхбаяр VS Х.Нямбаатар

2021-01-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 137 саналаар санал хураалт явуулж дууслаа. 

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Үндсэн хуульд заасан албан тушаалтан. Төслийн 27 дугаар зүйлд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг томьёолсон. Ажлын хэсгээс Улсын дээд шүүхийг аль нэг танхимд харьяалуулна гэсэн агуулгаар оруулж ирж байгаа. Би Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч бол ерөнхий шүүгч гэдэг агуулгаар ажиллах ёстой гэж үзэж байгаа. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч аль нэг танхимдаа харьяалагдана. Тиймээс миний гаргасан саналыг дэмжээд кнопоо дарахгүй байвал энэ асуудал гарч ирнэ. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч гэдэг бол бэлгэдлийн шинж чанартай байна гэдэг агуулгыг ажлын хэсгийг оруулж ирээд байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: - Энэ хуулийн гол концепц бол нэгд, шүүх эрх мэдлийг улс төрийн нөлөөллөөс салгах, хоёрт, шүүхийн дотоодод байгаа дарга хэв шинжээс нь салгах. Өөрөөр хэлбэл, хонгилыг нураах. Хонгил томилсон албан тушаалтан буюу Ерөнхийлөгч түүний дор Монгол Улсын Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч гэсэн пирамид тогтолцоогоор явж байгаа. Энэ тогтолцоог нураая гэхээр үүнийг эргэж амилуулна гээд л байх юм. Нэг гараараа хонгил нураах гэж байгаа ч юм шиг нөгөө гараараа хонгилыг нураалгахгүй гэх юм. Гаргаж байгаа санал нь хонгилыг нураалгахгүй гэсэн санал байна. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч дуртай хэрэг дээрээ орж  хэрэг шийдэж байсан. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч байсан Зориг гэж хүн С.Зориг агсны хэргийг өөрөө орж удирдаад шийдчихсэн. Ерөнхий шүүгч гэдэг хүн дуртай танхимдаа ороод дуртай хэргээ шийддэг хаан биш. Адилхан шүүгч. Үүнийг хаан болгох гээд санал гаргаад байгааг ойлгохгүй байгаа. Тиймээс байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжиж тийм гэсэн санал өгөхийг гишүүдээсээ хүсье.

Гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулахад гишүүдийн 66.2 хувь нь тус саналыг дэмжиж санал хураалт дэмжигдсэн. Ингэснээр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр гаргасан Х.Нямбаатар сайдын санал унаж ажлын хэсгийн санал дэмжигдсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Зочин
Тэгүүл илт ашиг сонирхолын зөрчилтэй нөхөр байх нь Уул нь Нямбаатар сайд прокурорын дэргэдэх мөрдөнгөө АТГ салгаж аваад эргүүлж байгуулмаар юм даа. Энхбаяр хууль зүйн сайд болох санаатай явдаг гээ биздээ.
Bold
Монгол Улсын шүүх цаашид ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж, шударга ажиллана гэдэг шалгуур болох Шүүхийн тухай багц энэ том хуулийг Хонгилын эрх ашгийг ямар нэг байдлаар хамгаалагч энэ хоёр ахалж хийж болохгүй! Академич С.Нарангэрэл,гавьяат хуульч Лүндээжанцан зэрэг том хуульч,парламентад олон жил суусан туршлагатай шилдэгүүд. хийх ёстой шүү дээ!
Зочин
Мэнгэт Нямдоржийг Зайлуулсан гэж хөөрцөглөж байгаа хоёр гэсэн.Нямбаатар нь дэлхийн хуулийн хуулийн практикт байхгүй"Хөөн хэлэлцэх хугацаа"-г сэргээж Улс төрийн зорилгоор хэсэг бүлэг хүмүүст ял оноохоор тэнэгтсэн...Энхбаяр нь MNB цагийн хүрдийн Алтангэрэлд ярилцлага өгөхдөө "даам гарсан амьтадын хандыг нь дарна"...ч гэх шиг эрүүгийн хулгайч нарын жаргон хэлээр солиороод,тэгээд л Дээд шүүхийн даам гарсан шүүгч нарын хандыг нь дарж хам Номтойбаярыгаа ялгүй суллах гэж хор найруулж байгаа юм байна л даа. Нямбаатарыг саяхан огцруулах тухай яриа гарангуут л Энхбаяр нь ордноор гүйгээд л Хууль зүйн сайд болох гэж манаргав. Хөгийн амьтан энэ Энхбаяр,шударга царайлсан хөмсгөө зангидсан,бусдыгаа дээрэлхэж, доромжилж загнасан амьтан л байх,хуулийг би л мэднэ гэж боддог юм уу хаашаа юм? Сэтгэцийн өвчтэй харагддаг юм шүү дээ нүднээс нь гэж ойрын хүмүүс нь ярьцгаадаг нь үнэн байхаа
Zochin
Одоо шүүхээр шийтгэгдээд ялаа эдэлж байгаа,гишүүн асан Н.Номтойбаярын хуулийн зөвлөх гээд л МАК-ын төлөөлөгч хийгээд гүйдэг нэг юм байсан энэ Б.Энхбаяр гэгч! Одоо бас ямар хор найруулж,худлаа XYMYYC гүтгээд байгаа амьтан бэ!!! Улсын дээд шүүх дээр Номтойбаярын хэрэг хэлэлцэгдэх гэж байгаа. Тэгээд л шүүгч нар руу дайраад байгаа гэнэ лээ,үл бүтэх этгээд!!!!!!!!!!
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

16 цаг 38 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

20 цаг 18 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

20 цаг 31 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

21 цаг 58 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

22 цаг 56 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

23 цаг 30 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин