Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа: Олон улсын стандартад нийцсэн нэгдсэн эмнэлэг барих ажлыг эхлүүлнэ

2021-01-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин 2021 оны эхний дугаартаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааг онцолсон. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймаг, нийслэлийг удирдах эрх өвөртөлсөн эрхмүүд ирэх дөрвөн жилийн хөгжлөө хэрхэн харж, төлөвлөж буйг  хүргэсэн билээ.   Тэгвэл www.polit.mn Засаг дарга нарын байр суурийг хүргэж байна.  

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа: Олон улсын стандартад нийцсэн нэгдсэн эмнэлэг барих ажлыг эхлүүлнэ

-Улиран одож буй 2020 он дэлхий нийт төдийгүй бүс нутгийн хэмжээнд ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах томоохон сорилт болж өнгөрлөө. Төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд цар тахлын эсрэг хариу арга хэмжээг аван өндөржүүлсэн бэлэн ажиллаж байна. Удахгүй бид хамтын хүчээр энэхүү хүндхэн сорилтыг ялан дийлсэн энх цаг ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Ирж буй 2021 онд Сүхбаатар дүүрэг анх удаа улсын хэмжээнд дүүргийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандартад нийцсэн нэгдсэн эмнэлгийг барих барилгын ажлаа эхлүүлнэ. Цаг үеийн нөхцөл байдал ч эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нарийн мэргэжлийн болон төрөлжсэн эмнэлгийг улс орны хэмжээнд төрийн бодлогоор дэмжих хэрэгтэйг харуулж байна. Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан хоёр цэцэрлэгээ ашиглалтад оруулна. Тэгээд өнгөрсөн онд хийсэн ажлаа үргэлжлүүлж иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг сайжруулах чиглэлээр гэрэлтүүлэг, камер, тохижилт, бүтээн байгуулалт гээд хороо бүрт нэн шаардлагатай байгаа олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Нийслэлийн хэмжээнд анхлан санаачилсан “Хог хаягдлын ухаалаг менежмент”-ээ улам сайжруулах, боловсрол, нийгмийн салбар гээд иргэ­дийн өдөр тутмын амьдралд хэрэгтэй Засгийн газар, нийслэл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан бүх ажлуудаа хийж хэрэгжүүлнэ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2021.1.4 ДАВАА № 1 (6478)

Тэнгэр
Болормаа даргаа хясан боогдуулж 7 буудлын хүнсний повилонуудын газрын эрхийн гэрчилгээг хурааж авсанаа хэзээ буцааж өгч иргэдээ санаагийн нь амраах вэ?Мөн гэрчилгээгүй болохоор торгууль тавина гээд мхег айлгаад бх юм.т хураасан хэрнээ дүүргээс лангуу бүрээс 10000 төг таны дүүргийн үүхэлтэс сар бүр хураах юм.эсвэл газар чөлөөлөх бичигээ өгөөч.эсвэл газрын гэрчилгээгээ буцааж павилон ажиллуулдаг хүндээ сунгаад өгчөөч.хэцүү юм бэ.
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

16 цаг 34 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

20 цаг 14 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

20 цаг 27 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

21 цаг 54 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

22 цаг 52 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

23 цаг 26 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин