Б.Пүрэвдорж: Төлгөн коммунист авилгач коммунистуудаа ялаас чөлөөллөө

2021-01-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаан /01.07/ эхэлжээ.  Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авснаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээх авах эсэхээс санал хураалт явууллаа.  Санал хураалтад оролцсон гишүүдийн олонхын саналаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авахыг дэмжсэнгүй. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: -Салхитын мөнгөний орд, Оюутолгойн гэрээг байгуулсан нөхдийн толгойг илж болохгүй. Том гэмт хэрэг хий, аргалж байгаад хугацаа ид гэсэн зүйлийг бид ярьж байна. Их хурлаас итгэмжлэгдсэн төлөөлөгч цэц дээр байхдаа ийм шийдвэр гаргаснаар авлигын 13 гэмт хэрэгтэн ял завших боломж бүрдэж байна. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -Хөөн хэлэлцэх хугацааг хуульд оруулснаар завхрал үүсгэж, олон хүнд ял завших боломж олгоно. Үүнийг засахын тулд дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Энэ нь Үндсэн хууль зөрчиж байна гэдэг дүгнэлт гарч байна л даа. Үүнийг хэн хариуцах вэ. Нийгэмд хор хохирол учруулсан, шударга ёсны хэм хэмжээг алдагдуулсан, хүн бүр шүүхийн өмнө тэгш байх эрхийг алдагдуулсан хариуцлагыг хэн хүлээх вэ.  Бид өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй байж болно. Тэгвэл цэц Их суудлаараа хуралдаад Дунд суудлын хуралдааныхаа шийдвэрийг баталгаажуулбал яах вэ. Парламентыг ийм эвгүй байдалд оруулж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд цэцийн дүгнэлтийн дагуу ялаас зугтаах болчихоод байна. Тийм учраас АТГ-т шалгагдаж байгаа хэргийн 90 хувь нь байхгүй болно. Дээрээс нь 2017 оны долдугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд 800 гаруй гэмт хэрэг хэрэгсэхгүй болж, 1500 гаруй гэмт хэрэгтэн ял завшсан. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 10-наас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд 400 гаруй гэмт хэрэг, түүнд холбогдох 700 гаруй гэмт хэрэгтэн цэцийн дүгнэлтийг хүлээж байна. Энэ гэмт хэргүүдийн улмаас 3.8 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний хохирол төрд болон иргэдэд учирсан. 2016 оноос төрд ажиллаж байгаа авилгачдыг ялаас чөлөөлөхийн тулд ийм зүйл хийсэн. Төлгөн коммунист авилгач коммунистуудаа ялаас чөлөөллөө. Баяр хүргэе гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

16 цаг 45 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

20 цаг 26 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

20 цаг 38 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

22 цаг 6 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

23 цаг 3 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

23 цаг 37 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин