С.САРУУЛ
Энэ сарын 18-25-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 14026 зөрчлийн хэрэг бүртгэгджээ. Энэ нь нийслэлд 4,2 хувиар буурч, орон нутагт 11,6 хувиар өссөн дүнтэй байна. Өнгөрсөн долоо хоногт 13476 хүн Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 52.6 хувиар, орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 24,6 хувиар өссөн нь хамгийн өндөр хувьтай байна. Харин өмнөх долоо хоногуудад өсөх хандлагатай байсан хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 9,1 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 39,1 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 12,9 хувиар тус тус буурчээ.Энэ долоо хоногт олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил Нийслэлд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд, орон нутагт Архангай, Өвөрхангай аймгуудад хамгийн их гарсан бол оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчлийн дийлэнх хувь нь Нийслэлд, тэр дундаа Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргүүдэд хамгийн их үйлдэгдсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn