Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компаниуд илрэв үү-2

2020-12-25
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд 1.0 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр бүртгүүлсэн “Женко Холдингс Пи-Ти-И” компанийн талаарх мэдээлэл хэдхэн хоногийн өмнө Сингапурын Засгийн газрын албан ёсны бүртгэлийн байгууллагын сайтад байршсаныг ил ол болгосон. Тэгвэл түүнтэй холбоотой өөр хэд хэдэн оффшор компанийн талаар мэдээлэл уг цахим хуудаст байна.

Тодруулбал, эдгээр мэдээлэл нь Сингапурын Засгийн газрын бүртгэлийн байгууллагын www.acra.gov.sg цахим хуудаст нийтэд нээлттэй байна.

Монгол Улсын иргэн Батсүрэн Баттулга нь “Монсино транс Пи-Ти-И” компанийг Ерөнхийлөгч Х.Баттулгын “Женко Холдингс Пи-Ти-И” компанийн байранд 2018 онд Сингапурын оффшор бүсэд үүсгэн байгуулжээ. Ингэхдээ Батсүрэн Баттулга нь Монгол Улсын А0033315 гэсэн албан паспорт ашиглан тус оффшор компанийг үүсгэн байгуулжээ. 2017 онд Хувийн ашиг сонирхлын тухай хуульд нэмэлт орж Монгол Улсын ямар ч албан тушаалтан оффшор бүсэд компани байгуулах, хөрөнгө эзэмшихийг хатуу хорьсон. Гэтэл Батсүрэн Баттулга нь Монгол Улсын Төрийн албан тушаалтнуудын албан ажлаар зорчиход ашиглах ёстой албан паспортоор оффшор компани бүртгүүлсэн байх юм.

“Монсино транс Пи-Ти-И” компани болон Х.Баттулгын үүсгэн байгуулсан “Женко Холдингс Пи-Ти-И” гэсэн оффшор компаниуд нь нэг хаягаар үйл ажиллагаа явуулдаг нь энэхүү мэдээллээр ил болсон. Энэ хоёр компани аль аль нь “Сингапурт 33 Балморал роад, 03-02 тоот”-д үйл ажиллагаа явуулдаг хэмээн албан ёсоор тус улсын Засгийн газрын бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ.

Мөн Х.Баттулга өөрөө УИХ-ын гишүүний хувьд бас л албан ажлаар аялахдаа ашиглах ёстой дипломат паспортыг ашиглан Сингапурт аж ахуйн нэгжтэй холбоотой бүртгэл хийлгэж байсан нь ч ил боллоо. Тэрээр УИХ-ын гишүүн байхдаа 2007 оныг хүртэл захирлыг нь хийж байсан, саяхныг хүртэл охиноороо дамжин хувьцааг нь эзэмшиж байсан “Женко Холдингс Пи-Ти-И” гэх оффшор компани нь түүний дипломат паспортаар бүртгэгджээ.

Х.Баттулга нь УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллах хугацаандаа өөрийн албан хэрэгцээний дипломат Д0001046 дугаар бүхий паспорт дээрээ үүнээс гадна хэд хэдэн компани байгуулжээ. Түүний дипломат паспортоор “Эм-Си-Би Холдингс Пи-Ти-И” компани бүртгэлтэй байсан бөгөөд УИХ-ын гишүүн байхдаа тус компанийн хувьцаа эзэмшигч байжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг хашиж байхдаа “Финсланд Пи-Ти-И” компанийн хувьцаа эзэмшигч байжээ.

УИХ-ын гишүүн байхдаа буюу 2007 оны зургадугаар сарын 13-ныг хүртэл Сингапурын оффшорт үүсгэн байгуулсан “Атом Индастриз Энтерпрайз Пи-Ти-И” компанийн захирлаар ажиллажээ. Энэ түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт бичигдэж байгаагүй.

Х.Баттулга 2011 он гэхэд “Биз-Интегрэйшн Пи-Ти-И” гэх компанийн хувьцаа эзэмшигчээр байсаар л байжээ. “Ассет Профешионал Сервисес Пи-Ти-И” гэсэн компанийг мөн л өөрийн нэр дээр үүсгэн байгуулж байсан байна.

Өөрөөр хэлбэл, оффшор бүсэд төрийн албан хаагч компани байгуулж, хөрөнгө мөнгө эзэмших хориотой байсаар байтал бүр албан паспортоор компани үүсгэн байгуулсан факт нь хууль зөрчил үүсгэхээр харагдаж байна. Тэр тусмаа уг хуулийг нь ёсчлох учиртай Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүсгэн байгуулсан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд байхдаа захирал нь байсан, саяхан хүртэл өөрийн охиноороо дамжуулан 50 хувийг нь эзэмшиж байсан компани нь хууль зөрчил мөн үү. Энэ хоёр компани нэг хаягаар үйл ажиллагаа явуулж байгаа нь ямар учиртай вэ. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлэх ёстой энэ олон компаниа мэдүүлээгүйн учир юу вэ. Ийм эргэлзээ бүхий асуулт гарч ирж байгаа юм

 

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьцаа эзэмшиж байгуулж байсан компаниудаас гадна өмч хөрөнгө ч бас олдож байна. Энэ бүх мэдээллийг дан ганц ил тод нийтэд нээлттэй мэдээллийн сангаас авч байгааг энд дахин цохон тэмдэглэх ёстой.

Тухайлбал, “Түмэн Хишигтэн” ХХК-ийн 51 хувийг түүний туслах асан Ш.Эрдэнэтуяа, 20 хувийг түүний охин Б.Намуун, Б.Номин нар, 9 хувийг мөн өөрийн туслах, Бен Моёлын эхнэр ИБУИНВУ-ын иргэн Отгонжаргал Моёл нарт эзэмшүүлсэн байсан. Энэ компанийг олон нийтэд таниулахдаа түүх дурсгалын ажил эрхэлнэ гэж ард түмнээс хөрөнгө мөнгө цуглуулж байсан.

Татварын тайландаа 160 сая төгрөгийн орлого, 800 сая төгрөгийн зарлагатай алдагдалтай ажилласан гэх “Түмэн Хишигтэн” ХХК 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр АНУ-ын Нью Йорк мужийн Ниагара хотын Ниагара гудамжны 822 тоотод байрлах 2000 метр квадрат талбай бүхий 86,200 ам.долларын зах зээлийн үнэлгээтэй агуулахын барилгыг 350 мянган ам.доллар буюу 1.0 тэрбум гаруй төгрөгөөр “Ниагара 822” компаниар дамжуулан “MATC Инкорпорэйтэд” компаниас худалдан авчээ. Үүнийг тухайн өдөртөө яг тэр үнэлгээгээр нь гурав дамжуулан худалдаж, дахин “Түмэн Хишигтэн” ХХК-д худалдсан байдаг.

Уг газрыг 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр “Түмэн Хишигтэн” ХХК нь мөн 350 мянган ам.доллараар “Niagara 822” компанид эгүүлэн худалдсан байдаг. Зөвхөн энэхүү 250 орчим сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө дээр нийт 4.0 тэрбум гаруй төгрөгийн гүйлгээг бэлэн мөнгөөр олон дахин давтах байдлаар хийж, мөн тийм хэмжээний хөрөнгийг Монгол Улсаас гаргасан байдаг.

Мөн Ниагара хотын Ниагара гудамжны 818 тоотод байх оффисын зориулалттай 63,200 ам.доллар зах зээлийн үнэлгээтэй байрыг Жон Бартоломей гэгч нь 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр “Ниагара 818” компанид 350 мянган ам.доллараар худалдаж, дахин “MATC Инкорпорэйтэд” компаниар дамжуулан хэд хэдэн удаа худалдан борлуулсаны дараа “Түмэн Хишигтэн” ХХК-д 350 мянган ам.доллараар бэлэн мөнгөөр худалдсан.

Ийнхүү 2014 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр хэд хэдэн удаагийн үйлдлээр 2.8 сая ам.долларын гүйлгээ АНУ-д хийгджээ.

Х.Баттулга өөрийн төрсөн дүү Х.Баттуулын эхнэр Наранцэцэгийн Алтанцэцэгээр дамжуулан АНУ-ын Виржиния мужийн Вашингтон хотын 42574 Стратфорд Ландинг Ди ар, Брамблетон, ВиЭй 20148-7650 хаягт байрлах 756,780 ам.доллар буюу 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий байрны мэдээг нийтэд мэдээлэл зардаг truthfinder.com сайт дээр ил нийтлэгдсэн байна. Голын эрэг рүү харсан цонх, өөрийн эзэмшлийн талбайтай, 3 давхар, тансаг зэрэглэлийн амины орон сууцыг тэд худалдан авсан байгаа юм. Одоо ч энэ өмч нь тэдний нэр дээр бүртгэлтэй байна. Гэтэл энэ хөрөнгийг нэр дээрээ бүртгүүлсэн Н.Алтанцэцэгийн нөхөр, Х.Баттулгын дүү Х.Баттуул тухайн үед НИТХ-ын төлөөлөгч байсан. Энэ хөрөнгийг улсдаа бүртгүүлж, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ил болгох хуулиар хүлээсэн үүрэгтэй байсан гэсэн үг. Гэтэл хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй байна.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.25 БААСАН № 249, 250 (6474, 6475)

 

Баттулга өөрөө ийм олон офшор компанитэй мөн АНУ д олон тооны үндсэн хөрөнгө эй юм байна шүү дээ Одоо эхлээд энэ хууль бус хөрөнгөнүүдээ оруулж ир дараа нь бусдыгаа үлгэрлэ чадахгүй бул одоохон өөрийн хүсэлтээр огцор
Зочин
Хугацаанаас нь өмнө огцруулах хэрэгтэй. Ер нь ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн их мөнгө тарааж гарсан хүн ш дээ. Ганбаатар хоёр тэрбумтантай өрсөлдөөд бараагүй ш дээ.
Баттулга сайхан залуу гэж ирээл сонгосон. Баттулгыг муулсан хүнийг алгадах дөхдөг нийгэм шүү. Одоо яах вэ дээ
mongol xun
xairan ex oron min.neg l amidrana ex ornok saixan xugjuulj tuugeeree baxarxaad suuj baimaar yumdaa.xunii shunal gj augai yumdaa.Erunxiilugch ta usreed 30 jil naslana.naad xurjnguu avsandaa avaad uxexuu.turiin xun ex oron ard tumnii erx ashgiig negd tavix xeregteishdee.ichix bulchirxai tanart algaa.xairan ex oron min xugijn zhunaltai xumuusiin balgaar .......xelex muu ug alga.suns shuugddeg gsn shuu
Би
Эх орондоо хэрэггүй Мафийн толгойлогчийг яах ёстой юм түүгээр шийтгүүл таарна
Олсон хөрөнгөө улс эх орныхоо төлөө зориулаад жарган сууж чадахгүй харийн оронд аваачиж булчихаад ингэж түмнийхээ хараалыг идэж суух гэж.. Ерөнхийлөгч болтол тань түмэн олон чинь итгэсэн шүү
Эх орноо тонох нь хамгийн аймшигтай гэмт хэрэг
Зочин
Ухаад байвал зөндөө юм гарна аа. Ианайран хэзээ л Монголоо гэж байлаа даа. Монголдоо монголчуудаа, Монгол улсаа шулаад л гадагшаа зөөж тансаг амьдрах гэсэн хүмүүс шүү дээ.
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

20 цаг 35 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

20 цаг 48 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

22 цаг 15 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

23 цаг 13 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

23 цаг 47 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин