МАХН-ын шаардлага

2020-12-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

МОНГОЛ УЛСЫН УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ

Төр засаг хүн амын эрүүл мэндийн асуудлыг эн тэргүүнд шийдвэрлэх үүрэгтэй

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаатай эдэлнэ” хэмээн тунхагласан бөгөөд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.19-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж тогтоосон учир МАН-ын илэрхий давамгайлсан УИХ, МАН-ын Засгийн газарт дараах ШААРДЛАГА-ыг хүргүүлж байна. Үүнд:

1. Дэлхийд зэс, алтны нөөцөөрөө томоохонд тооцогдох стратегийн ач холбогдолтой “Оюутолгойн ордыг ашиглах ХОГэрээ”, “Дуайн гэрээ” гэгч байгуулагдсанаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт хөгжилт, монгол хүний амьдралд эерэг нөлөө гарахгүй, монгол хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх нөхцөл алдагдаж, улмаар монгол хүний эрх, эрх чөлөө ноцтой зөрчигдөж эхэлсэнээс хойш эдүгээ 10 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. МАХН “Оюутолгойн ордыг ашиглах ХОГэрээ” монголын ард түмний ашиг сонирхолыг тэнцвэртэй тооцоогүй хийгдсэн учир түүнийг өөрчлөн шинэчлэх, “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох ёстой  гэсэн байр суурийг тууштай баримталж ирсэн билээ.

Дэлхий дахинд нүүрлэсэн “Ковид-19” вирусын гаралтай цар тахлын аюул манай улсыг ч тойроогүй бөгөөд энэ давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл монголын ард түмний ахуй амьдрал, эрүүл мэндэд ихээхэн хүнд тусч байгаа эгзэгтэй үед “Оюутолгойн ордыг ашиглах ХОГэрээ”, “Дубайн гэрээ”-ний ноцтой ноцтой алдаа дутагдал улам тод томруун харагдаж байгаа учир Монгол Улсын болон нийт ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хангах чадваргүй, бизнесийн харилцан ашигтай байх наад захын зарчмыг алдагдуулсан “Оюутолгойн ордыг ашиглах ХОГэрээ” болон “Дубайн гэрээ”-г “давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үүссэн” үндэслэлээр яаралтай цуцлах, шаардлагатай бол шинээр сайжруулан байгуулах шийдвэр гаргаж, уг шийдвэрийн гүйцэтгэлийг хангахыг холбогдох байгууллагуудад өгөхийг ШААРДАЖ байна.

2. Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх нөхцөл бүрдүүлэхийг төр засаг хариуцах үүрэгтэй учир “Ковид-19” вирусын гаралтай цар тахлаас ард иргэдээ хамгаалах, халдвар тархалтаас урьдчилан сэргийлэх тарилга (вакцин) худалдан авах, хангах, нөөцлөх ажлын санхүүжилтийн эх үүсвэрийг УИХ-аар нэн даруй хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

3. МАХН УИХ-аар МУ-ын 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж байх үед төсөвт вакцин худалдан авах, нөөцлөх асуудлыг суулгах, үүний тулд хөрөнгө оруулалтыг 20%-иар хэмнэж эх үүсвэрийг нь гаргах шаардлагыг тавьсан боловч МАН-ын эрх баригчид улс төрийн нам, төрийн бус байгууллагуудын тавьсан ажил хэрэгч эрүүл саруул саналд “нүдэн сохор, чихэн дүлий” ханддагаараа хандаж “вакцин авах мөнгө хөрөнгийг гадаадаас 50,0 сая ам.доллар зээлж олно” гэсэн тайлбар хэлж байсан нь туйлын хариуцлагагүй байр суурь мөн гэж үзэж ЭРС БУРУУШААЖ байна. Хэрэв эрх баригчид ийнхүү тайлбарласныхаа дагуу вакцины асуудлыг шийдэх гэж байгаа бол Нэгдүгээрт, хөрөнгө оруулалт нэрээр татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулах, дундаас нь хээл хахуулийн мөнгө хуримтлуулан луйврын сонгууль явуулах хууль бус ажлыг сурсан зангаараа хийх гэж байна гэж үзэх бүрэн үндэстэй болно. Хоёрдугаарт, Монгол Улсын гадаад өр их хэмжээгээр нэмэгдэж 30,8 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа өнөө үед дахин нэмж зээл авах нь буруу алхам юм. Гуравдугаарт, эрх баригчид нийт ард түмнийг вакцинжуулахад шаардлагатай зардлыг ихээхэн багаар төсөөлж, коронавирусын цар тахлын учруулж байгаа аюул заналыг дутуу үнэлж байгаа нь өнөөгийн төр засагт коронавирусын цар тахлын тархалтыг таслан зогсоох талаар тодорхой бодлого байхгүй байгааг давхар батлаж байна. Тэгвэл 2021 оны улсын төсөвт хөрөнгө оруулалтын зардал 3,5 их наяд төгрөг байхаар төлөвлөгдсөн байгаа бөгөөд түүний 20%-ийг хэмнэхэд 700,0 орчим тэрбум төгрөг, үүнийг өнөөдрийн ханшаар ам.долларт шилжүүлэхэд 245,0 орчим сая ам.доллар болох тооцоо байна. Энэ мөнгө хөрөнгийн эх үүсвэр эрх баригчдын нийт ард түмнийг вакцинжуулахаар дутуу төлөвлөж байгаа мөнгөнөөс илүү бодитой зардал юм. Бусад улс орны жишгээс үзвэл зарим улс орон нийт ард түмнээ хэд дахин вакцинжуулах хэмжээний нөөцийг төр засгийн шугамаар худалдан авч байгаа нь тэдгээр улс орны төр засаг коронавирусын цар тахлаас ард түмнээ хамгаалах үүрэг хариуцлагаа өндөр ухамсарласныг илэрхийлж байна.

Тийм учир УИХ, Засгийн газар коронавирусын цар тахлын аюулаас нийт ард түмнээ хамгаалах үүргээ биелүүлэхийн тулд МУ-ын төсөвт вакцины зардлыг тусгайлан яаралтай суулгахыг ШААРДАЖ байна.

4.       Харин энэхүү хариуцлагатай үүргээ биелүүлэхдээ аливаа хувийн компани, тэр тусмаа Монгол Улсын ард иргэдийн нийтлэг эрх ашигт хохиролтой гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай “Рио Тинто” ХКомпани гэх мэт хувийн хэвшлээс санхүүжилтийн эх үүсвэр гаргуулж, эргээд тэдний байгуулсан Монгол Улс, Монголын ард түмэнд хор хохиролтой гэрээг тойруу замаар зөвтгөх, тэдний барьцаанд орох алхам хийж болохгүйг ХАТУУ АНХААРУУЛЖ байна.

 

МАХН

 

Л.Оюун-Эрдэнэ энэ чигээрээ гүрийх үү, “Ухаахудагийн улс төрийн ТУЗ”-д элсэх үү?!

Монголын улс төрд маш том зодоон болж байна. Бизнесийнхэн бас оролцчихсон. Тэд “юм” була

2 цаг 24 мин
Угаартаж нас барсан иргэдийн хувийн мэдээлэл яамдын мэргэжилтнүүдийн групп чатаас задарсан болох нь тогтоогджээ

Угаартаж нас барсан иргэдийн хувийн мэдээлэл яамдын мэргэжилтнүүдийн групп чатаас задарсан болох нь тогтоогджээ

17 цаг 12 мин
МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүний зүгээс олон нийтий

17 цаг 26 мин
Монгол Улс авлигын индексээр 114 дүгээр байрт жагслаа

Монгол Улс авлигын индексээр 114 дүгээр байрт жагслаа

17 цаг 40 мин
Зарим хилийн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоно

Зарим хилийн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоно

18 цаг 56 мин
Дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа гарчээ

Дөрвөн байршилд махны өргөтгөсөн худалдаа гарчээ

20 цаг 58 мин
Ши Жиньпин Ялалтын баярт оролцохоо илэрхийлжээ

Ши Жиньпин ялалтын баярт оролцохоо илэрхийлжээ

21 цаг 0 мин
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн албан бичгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн албан бичгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

21 цаг 4 мин
#FreeFrenchieMaeCumpio: Филиппиний сэтгүүл зүйн салбарын ирээдүйтэй сэтгүүлч таван жил хоригдож байна

Эрэн сурвалжлах сэтгүүлч Френчи Мэй Кумпио терроризмын зохиомол хэргээр шоронд хоригдоод таван жил болж байна.

Өчигдөр 06 цаг 05 мин
Сайд асан Б.Энх-Амгаланг ялласан нь хардлага дагуулж байна

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн долоо хо

Өчигдөр 06 цаг 00 мин