“Буянт-Ухаа”-д тэнцсэн иргэд банкнаас буцаж байна

2014-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.СОЛОНГО

Жилийн дотор 30 хувиар өсч буй орон сууцны үнэ “Буянт-Ухаа” хороололд хөдлөөгүй учраас хямд байранд орох хүсэлтэй иргэдийн тоо 9000 давсан. Үүнээс 5935 нь хямд байрнаас сонголт хийх эрхийн төлөө азаа үзэж 1000 орчим нь “атгасан” билээ. Тэднийг  удаан хугацаанд хүлээсэн байрандаа орох бэлтгэлээ хэрхэн хангаж байгааг сонирхлоо.

“УРЬДЧИЛГАА БҮРДСЭН Ч ОРЛОГО ТЭНЦСЭНГҮЙ”

1764 айлын орон сууц бүхий есөн давхар 28 барилга, 120 хүүхдийн цэцэрлэг, хоёр үйлчилгээний төвөөс бүрдсэн “Буянт-Ухаа-1” хорооллыг энэ сарын 23-нд улсын комисст хүлээлгэж өгснөөр азтанууд байрандаа орж эхлэх аж. Хямд байранд орох азын сугалаагаар байранд орох эрхээ батал­­гаажуулсан иргэд зээлийн мэргэжилтэнтэй уул­захаар банкинд иржээ. Зээлийн эдийн засагч гэсэн хаягтай өрөөнөөс гарч ирсэн залуу хүүхэн мөн л Нисэхийн дэнж дээр боссон хороол­лоос байр сонгох эр­хээ сугалаагаар олж авснаар байрны зээлээ хөөцөлдөхөөр банкинд ирсэн нь энэ аж. Тэрээр “Би төрийн байгууллагад ажиллаж нөхөр хувиараа жижиг бизнес хийдэг юм. Би нийгмийн даатгал төлдөг болохоор “Буянт-Ухаа” хороололд миний нэрэн дээр байр захиалсан юм. Нэлээд эртнээс хашаа, гэр, машинаа зараад урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн. Үлдсэн 70 хувийг найман хувийн зээлд хамруулахаар банкинд хандсан боловч “Зээл авахад танай сарын орлого хүрэхгүй байна” гэсэн хариу өглөө. Нөхөр маань уг нь сард надаас илүү орлого олдог ч нийгмийн даатгал төлдөггүй болохоор өрхийн орлогод тооцохгүй юм байна. Дахиад өөр банкинд хандахаас” гэсээр гарч одов. Энэ мэтчилэн хямд байранд орох шалгуурт тэнцэж, дараа нь байраа сонгох азын сугалааг атгасан ч банкны шаардлагад бүдэрч байр ч үгүй байшин ч үгүй үлдэж буй хүн хэр олон байгааг хэлэхэд бэрх.      

 

10 ХОНОГИЙН ДОТОР УРЬДЧИЛГААГАА БЭЛДЭХГҮЙ БОЛ ... 

Сүүлийн үед зарын сонин болон олон нийтийн мэдээллийн сүлжээнд “Хашаа байшин яаралтай зарна” гэсэн зар их ирж байгаа аж. Учир нь “Буянт Ухаа-1” хороололд байр сонгох эрхтэй болсон хүмүүс Төрийн орон сууцны корпорациас заасан хугацаанд урьдчилгаагаа бүрдүүлэхээр хашаа, байшингаа зарахаар ийн яарцгаажээ. Тэд “Буянт-Ухаа-1”-д байраа сонгоод бараг дууссан сурагтай. “10 хоногийн дотор урьдчилгаа мөнгөө бэлдэхгүй бол ахиад өөр давхар, өөр байршлаас байр сонгох юм байна. Одоо сүүдэр талдаа цөөхөн хэдэн байр үлдсэн гэнэ. Байшин зарах зар өгчихлөө. 10 хоногийн дотор зарагдах болов уу” хэмээн утсаар ярих ахимаг настай эмэгтэйтэй “Шуурхай зар” сонины Багшийн дээд дэх цэгт таарлаа. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд гэр хороололд амьдардаг тэрээр Төрийн орон сууцны корпорациас “Байраа сонгосноос хойш 10 хоногийн хугацаанд урьдчилгаагаа байршуулахгүй бол сонгосон байр чинь хүчингүй болно” гэж сануулнаар ийнхүү хашаа байшингаа яаралтай зарахаар явж буйгаа хэллээ.  

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

6 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

15 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

24 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

3 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

3 цаг 16 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

4 цаг 34 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

8 цаг 0 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

8 цаг 0 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

22 цаг 56 мин
Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээрийг дэмжив

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишү

Өчигдөр 06 цаг 00 мин