Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг Үндсэн хууль зөрчиж батлах уу

2020-12-17
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.САЙХАН

 

“ТВ-9” телевиз  улс төр, нийгэм, эдийн засагт тусгамдаж буй асуудлаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа.  Ээлжит хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл ба сонгуулийн хууль сэдвээр үргэлжиллээ. Гавьяат хуульч, Шударга төрийн төлөө ТББ-ын тэргүүн Н.Чадраабал, Хотын дарга асан, улстөрч Э.Бат-Үүл, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нар оролцлоо.  Тэдний байр суурийг хүргэж байна.

 

Н.Чадраабал: Хууль батлагдвал Үндсэн хуулийн цэцэд хандана

 

-Эрх баригчид өөрсдийн талд хууль баталдаг байдал энэ удаа ч давтагдаж байна.  Ингэхээр улс төрд намын хүн сонгуульд давуу байдал эдэлдэг.  Харин шударга хүн дэвшээд ганцаардаж, хана мөргөдөг болжээ.  Нөгөө талаар төрийн жинхэнэ албан хаагчдад хуулиар шалгуур тавьдгаас биш улс төрийн албан тушаалтныг, өөрийн өрсөлдөгчөө намнах гэж хуулиар чөдөрлөдөг асуудал эрх зүйт төрд байхгүй.  Гэтэл өнгөрсөн УИХ-ын сонгуулийн хуульд эрх баригчид энэ асуудлыг хууль зөрчин оруулж ирж баталсан.  Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд илүү өргөн цар хүрээтэй болж орж, ирлээ. Би аль нэг намын хүн биш. Монгол төрийг шударга байгаасай гэж боддог хүн.  Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль энэ хэвээрээ батлагдаад явбал Үндсэн хуулийн цэцэд хандана. Хүний сонгох, эрхийг хязгаарлахаас гадна сонгогдох эрхийг хязгаарласан асуудал. Үндсэн хуульд Монгол Улсын иргэний сонгох сонгогдох эрхийг хангахад хязгаар тавьж болохгүй.  Хүн бүр тэгш оролцох ёстой гээд заачихсан.  Тэр битгий хэл шоронд ял эдэлж байгаа хүнийг энэ хүн бол Ерөнхийлөгч байх ёстой гээд гаргаад тавьчих тохиолдол байдаг.  Хүн төрөлхтний түүх ялангуяа, ардчилал хөгжүүлсэн нийгэмд ийм эрх чөлөө хэнд ч байдаг.  Гэтэл манай нийгэмд намуудад хэт их эрх мэдэл өгдөг. Хууль нь шударга ёсны эсрэг байна. Тийм шударга бус хууль баталчихаад хуульд захирагдсангүй гэж иргэдээ хааж хавчиж, өөрсдийн эрх мэдэл дарангуйллыг тогтоох гэж байна. 

 

Э.Бат-Үүл: Монгол Улс дарангуйллын систем рүү эрчимтэй шилжиж байна

 

-Хүний эрх, эрх чөлөөг хуулиар хязгаарлаж, ялладаг, дарангуйлдаг үйл явц улам бүр эрчимжиж байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Н.Энхбаяр гэдэг хувь хүнд зориулсан, түүнийг сонгуульд оролцуулахгүй гэж хууль баталсан. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар мөн энэ асуудал давтагдах гэж байна. Ер нь энэ гажуудал ганцхан Н.Энхбаяр гэдэг хүний асуудал биш боллоо.  Хууль  тогтоох замаар хүний эрх, эрх чөлөөг үгүй хийх асуудал цаашид хүрээгээ тэлнэ.  Хувь хүнд зориулсан хууль гаргаж байсан бол одоо өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцээгүй хүний мэргэжил, салбарыг хуулиар дарангуйлах гэж байна.

Мөн удахгүй хувийн хэвшил, чөлөөт зах зээлд халдах нь. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн эсрэг арга хэмжээ.  Үндсэн хуульд хүний эрх , эрх чөлөө гэсэн бүхэл бүтэн бүлэг бий.  Төр бол хүний эрхийн байгууллага гэдгийг тунхаглаад өгчихсөн. Тэгвэл хууль тогтоогчид Үндсэн хуульдаа халддаг, улс төрийн зорилгоор хууль баталж өөрчилдөг байдал эрээ цээргүй боллоо.  Үндсэн хуулийн цэцэд асуудал тавина.  Тэд улс төрийн зорилгоор хөдөлж өгдөггүй. Ийм л нийгэм бий боллоо.  Монгол Улс дарангуйллын систем рүү тайван замаар маш эрчимтэй шилжиж байна. Өнөөдөр эрх баригчид Үндсэн хуулийг юу ч биш болголоо.  Аливаа хууль тогтоомж нь Үндсэн хуулийнхаа дээр гарчихсан. Тэр хуулийг нь эрх баригчид өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн тогтоодог болжээ. Монголын ардчилал өнөөдөр их цөөхөн зүйл дээр тогтож байна. Ардчилсан нам байна.  Энэ том намын өмнө энэ ардчилал арай гэж дэнжигнэж байна.  Энэ ардчилал үгүй болчихвол дарангуйлагчдад ямар ч улс төрийн хориг саад үгүй болно.  Дараагийн нэг зүйл нь хэвлэл мэдээлэл байв.  Гэвч өнөөдөр амыг нь барих оролдлогууд эрчимжиж байгаад харамсаж байна.

 

Э.Эрдэнэжамъян: Сонгох, сонгогдох эрхтэй холбоотой харилцааг Үндсэн хуулиар зохицуулдаг

 

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг боллоо. Анх УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нарын санаачилж өргөн мэдүүлсэн хуулийн төслийн 25 дугаар зүйлийн 25.5 д “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэж тусгасан байсан нь шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглосон агуулгыг илэрхийлж, улмаар Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байсан билээ. Гэтэл УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхэд Ажлын хэсгийн саналаар хуулийн төслийн дээр дурдсан зүйлийг “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон хүнийг нэр дэвшихийг хориглоно” гэж өөрчлөн байнгын хороонд буцаасан нь эрх баригчид дахин Үндсэн хуульд нийцээгүй хууль батлах нь гэж харагдаж байна. Төрийн албан хаагчдад бол тодорхой хуулийн шаардлага тавьдаг.  Харин сонгох, сонгогдох эрхтэй холбоотой харилцааг ямар нэгэн хүний үзэмжээр, даргын дур зоргоор биш зөвхөн Үндсэн хуульд заасан шалгуураар хангадаг.  Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэн нэр дэвшинэ гэж заасан.  Гэтэл дагалдах хуульд дахин өөрсдийн дур зоргоор, эрх ашигтаа нийцсэн заалт оруулж ирлээ. Ямар нэгэн шалгуур  тавих байсан бол Үндсэн хуульдаа л оруулах байв.  

Харамсалтай нь яг сонгууль дөхөөд ирсэн, хэн нэр дэвших боломжтой, боломжгүй гээд яриад эхлэхээр хүчтэй өрсөлдөгч байж болох хүмүүст зориулсан заалт оруулж, батлах гэж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн асуудал.  Монголын ард түмэнд байгаа хамгийн том эрх чөлөө бол өөрийнхөө хүссэн төрийг өөрөө байгуулах эрх чөлөө юм. Үүнийг эрх баригчид удаа дараа Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг өөрчилж, зөрчиж байна.   Эрх баригчид өөрсдөө шударга бус шүүх гэж ярих атлаа тэр шударга бус шүүхээр орсон нэгнийг ялтан мэтээр үзэж байгаа нь өөрөө ёс зүйгүй, уялдаа холбоогүй үйлдэл юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.17 ПҮРЭВ № 241 (6466)

 

Gurbazar
Tsets gedeg ym chini tiim shudraga ym uu? Guivj daivsan uursduu ch hamgaalah yostoi huulia medehgui heden savalgaa suuj l bdag bolson ym bish uu? 1 ue Sovd. Amarsanaa geh jinhene hamgaalagchid bsn sanagdaj bn odoo bl medehgui ymdaa.
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

16 цаг 57 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

20 цаг 37 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

20 цаг 50 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

22 цаг 17 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

23 цаг 14 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

23 цаг 48 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин