УИХ-ын дарга Г. Занданшатар, У.Хүрэлсүх даргатай МАН-ын УИХ дахь бүлэгт ШААРДЛАГА

2020-12-16
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

 

2020 оны 12 сарын 15                                                                                       Улаанбаатар хот

 

УИХын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг боллоо. Анх УИХ-ын гишүүн Л.Энх-амгалан, Ж.Ганбаатар нарын санаачилж өргөн мэдүүлсэн хуулийн төслийн 25 дугаар зүйлийн 25.5 д “Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно” гэж тусгасан байсан нь шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглосон агуулгыг илэрхийлж, улмаар Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байсан билээ.

Гэтэл УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхэд Ажлын хэсгийн саналаар хуулийн төслийн дээр дурьдсан зүйлийг “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон хүнийг нэр дэвшихийг хориглоно.” гэж өөрчлөн нэгдсэн чуулганы 2 дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд буцаасныг нь дараах үндэслэлээр эрс буруушааж байна.

Учир нь дээр дурьдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийг Ажлын хэсгийн санал болгосноор “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон хүнийг нэр дэвшихийг хориглоно.” гэсэн найруулгаар баталбал энэ заалт нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудтай зөрчилдсөн, 1.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт тусгагдсан зарчмыг алдагдуулсан байх бөгөөд Үндсэн Хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1, Арван зургаадугаар зүйлийн 9, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн байна.

“Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүн нэр дэвшихийг хориглох” болон “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон хүнийг нэр дэвшихийг хориглоно.” гэсэн хоёр зохицуулалт нь хоорондоо одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хууль, тогтоомжтой зөрчилдөх байдлаараа болон хүний эрхийг хязгаарлах, хүний эрхэд халдах байдлаараа асар их ялгаатай. Тухайлбал,

  • Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа бусад хууль, хууль тогтоомжтой зөрчилдөх байдлыг нь авч үзвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийг Ажлын хэсгийн санал болгосон найруулгаар “Гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон хүнийг нэр дэвшихийг хориглоно.” гэж батлагдвал энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудтай зөрчилдсөн, 1.3 дугаар зүйл 5 дах хэсэгт тусгагдсан зарчмыг алдагдуулсан байх бөгөөд Үндсэн Хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1, Арван зургаадугаар зүйлийн 9, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн байдал үүсч, Үндсэн хуулийн Цэцийн маргаан үүсгэнэ.
  • Хүний эрхэнд хэрхэн халдаж, хүний эрхийг хэрхэн хязгаарлаж байгаа талаас нь авч үзвэл эхнийх нь одоо ял эдэлж байгаа хүмүүс нэр дэвшихийг хязгаарласан. Энэ нь бусад улс оронд ч хэрэгдэгддэг, хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчөөгүй зохицуулалт юм.

Харин ажлын хэсгийн саналаар гэсэн үндэслэлээр оруулсан өөрчлөлт бол хүн ял эдэлсэн л бол, түүнд хилс хэргээр хүчээр ял тулган хүлээлгэсэн, тэр хүн ялаа эдлээд гарч ирээд олон жил болсон ч түүнийг насан туршид нь сонгох, сонгогдох эрхийг нь хасахыг зорьсон, голдуу дарангуйлалын тогтолцоотой улс оронд эхлээд улс төрийн өрсөлдөгчөө хүчээр ял тулган хилс хэргээр шоронд хориод дараа нь насан туршид нь аль ч шатны сонгуульд нэр дэвших эрхгүй болгох гэсэн атгаг санааг агуулсан бусармаг арга юм.

Үүнээс дүгнэхэд МАН үнэмлэхүй олон суудалтай УИХ Монгол Улсын иргэдийн сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдан иргэдээ ялгаварлан гадуурхаж, улс төрийн өрсөлдөгчөө сонгуульд оруулахгүй башир аргыг хэрэгжүүлэхийн тулд санаатайгаар өөрсөддөө ашигтай хууль гаргаж, хуулиар зохицуулах биш харин хуулиар дарангуйлах бусармаг үйл ажиллагаа явуулж байгаа нь батлагдаж байна.

Мөн чанартаа УИХ-ын Үндсэн Хуулийн суурь хэм хэмжээг ноцтой зөрчсөн энэхүү үйлдэл нь зөвхөн МАХН-ын дарга Намбарын Энхбаяр гэсэн нэг хүн рүү чиглэсэн, энэ хүнийг нэр дэвшүүлэхгүй байх зорилготой хуулийн төсөл болж байна. Ингэснээр зөвхөн нэг хүний биш нийтийн эрх ашгийг хамгаалах Үндсэн Хуулийг зөрчсөн явдал үүсгэх гэж байна. Уг Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр нэр дэвшиж сонгогдох хүнд гагцхүү дараах шалгууруудыг тавьсан байгаа. Үүнд:

  1. 50 нас хүрсэн,
  2. Сүүлийн 5 жилд Монгол Улсад оршин суусан,
  3. Монгол Улсын уугуул иргэн эдгээр болно.

Гэтэл МАН-ын УИХ эдгээр шалгууруудаас давж МАН-д ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрх, эрх чөлөө, ардчилалын суурь зарчим болсон сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан заалтыг хуульд санаатайгаар оруулж байгаа нь өнөөдөр манайд дүр эсгэсэн ардчилал тогтсоны нэгэн нотолгоо болж байна.

Оюу толгойн гэрээ Монгол Улс, Монголын ард түмний эрх ашигт хортой болсныг өөрчлөн засуулах, байгалийн баялагийг ард түмний дундын өмч болгох, шударга шүүхийн тогтолцоог бий болгох, шударга сонгуулийн тогтолцоог бат бэх тогтоох зэрэг нэн чухал зорилтуудын төлөө тууштай тэмцэж ирсэн Н.Энхбаярыг МАН ба АН тус тусдаа болон хамтдаа 2009 оноос хойш 11 жилийн турш янз бүрийн шалтгаар аль ч шатны сонгуульд нэр дэвших эрхийг нь хаан боогдуулж хүний эрх, эрх чөлөөг нь бүдүүлгээр зөрчсөөр байна. Тухайлбал:

  1. СЕХороо Сүхбаатар дүүргийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, НПГ-ын хяналтын прокурор Ё.Сагсай нар МАХН дарга Н.Энхбаярын гэм буруутай эсэхтэй холбоотой асуудлыг шүүхээр хэлэлцээгүй байхад “удахгүй болох шүүх хуралдаанаар түүнд заавал ял ногдуулна” гэсэн утга агуулгатай бичиг хууль бусаар ирүүлсэнийг үндэслэн УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эрхийг нь хаасан. Энэ асуудлыг ҮХЦ авч хэлэлцэлгүй дарсаар УИХ-ын 2012 оны сонгууль дуусгасан. Энэ бүх хууль бус ажиллагааг тухайн үеийн МАН-ын дарга Сү.Батболд, ЕНБД У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар үгсэн хуйвалдаж хийсэн байдаг.
  2. Тэд төлөвлөж байсныхаа дагуу Н.Энхбаярыг хилс хэргээр хүчээр ял тулган хүлээлгэж шоронд хорьж эрх, эрх чөлөөнд нь туйлын бүдүүлгээр халдсан балмад үйл ажиллагааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хууль зүйн сайд Ц.Нямдорж нар үгсэн хуйвалдаж хийснийг Ц.Элбэгдоржийн өөрийнх нь удаа дараа хэлсэн үг нотолдог билээ.
  3. 2008 оны Өршөөлийн хуулиар Н.Энхбаярын “ялтайд” тооцох хугацаа дуусгавар болсон, мөн Үндсэн хуулийн Цэцээс “хүнийг бүх насаар нь сонгох, сонгогдох эрхээс нь хасч болохгүй” тухай дүгнэлт гаргасан байхад эрх баригчид мөн л хууль зөрчин Эрүүгийн хуульд байхгүй болсон “ял шийтгэлтэй” гэсэн шалгуур тавьж УИХ-ын 2016 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн тус намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлүүлээгүй. 2008 оны Өршөөлийн хуулиар Н.Энхбаярын “ялтайд” тооцох хугацаа дуусгавар болсон тухай тодорхой заалт орсон байсан зэргийг мэдсэн ч МАН (М.Энхболд) ба АН (З.Энхболд)-ын эрх баригчид болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар хуйвалдаж Н.Энхбаярын сонгуульд нэр дэвших эрхийг нь хууль бусаар хаасан билээ.
  4. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН “шударга ёс тогтоох, байгалийн баялгийг ард түмний өмч болгох, улс төрийн МАНАН хэмээх үзэгдлийг устгах” зорилгоор тус намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлсэн боловч МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар түүнийг БНСУ-д эмчлүүлсэн хугацааг далим болгон гадаадад байнга орших суусан мэтээр гүжирдэн тайлбарлаж Монголд байгаагүй гэсэн шалтгаар нэр дэвших эрхийг нь хассан.
  5. 2020 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас “төрийн гаж тогтолцоог өөрчлөн засах, байгалийн баялгийг ард түмний дундын өмч болгох, шүүхийг шударга, хараат бус болгох, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газрыг толгойлж ямар нэгэн намын өмнө биш ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээдэг байх, хоёр танхимтай парламенттай болох, залуучуудаа дэмжин дээд боловсролын зардлыг байгалийн баялгийн ашгаас даадаг болох, ард түмний эрүүл мэндийн асуудлыг онцгойлон авч үзэн Монгол Улсын иргэний эмнэлэгт үзүүлэх, үйлчлүүлэх зардлыг байгалийн баялгийн ашгаас даадаг болох” зэрэг чухал зорилтууд дэвшүүлэн тус намын дарга Н.Энхбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн боловч МАН-ын дарга У.Хүрэлсүхийн даалгавраар УИХ-ын Сонгуулийн тухай хуульд тусгуулсан “авлига, албан тушаалын хэргээр шийтгэгдсэн бол нэр дэвшихийг хориглох” гэсэн заалтаар шалтаглан нэр дэвших эрхийг нь хассан билээ.

Н.Энхбаяр нь “авлига, албан тушаалын хэрэг”-ээр шийтгэгдээгүй учир дээрх заалт түүнд хамааралгүйг шүүх болон Сонгуулийн байгууллага, улс төрийн шийдвэр гаргах албан тушаалтнуудад зохих цаг хугацаанд нь тайлбарлаж байсан ч тэд мэдсээр байж нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөцгөөсөн болно.

Энэ удаа ч мөн адил улс төрийн олигарх бүлэглэл, МАН, түүний удирдлага тэдний эсрэг тууштай тэмцэл явуулж, ард түмний өргөн дэмжлэг авч байгаа хүчтэй сөрөг хүчин болох МАХН-ын дарга Н.Энхбаярт өширхөж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг нь хаан боогдуулах гэж улайрч Монгол Улсын Үндсэн хуульд үл нийцэх хууль батлуулахаар ийнхүү зүтгэж байна.

Энэхүү хууль бус үйлдэл, бусармаг үйл ажиллагааг МАН-ын дарга У.Хүрэлсүх удирдан зохицуулж байгааг эрс эсэргүүцэн буруушааж байна. Уг нь У.Хүрэлсүх “шударга бусын хонгилыг устгана”, “шударга ёсыг тогтооно”, “хууль шүүхийн өмнө бүгд ижил тэгш байх ёстой” хэмээн амлаж байсан нь саяхан билээ. Харамсалтай нь түүний эдгээр амлалт зөвхөн алба тушаалд хүрэх, тэндээ тогтохын тулд олон түмний санаа бодлыг төөрөгдүүлэн хууран татах зорилго бүхий ПиАр-ын үйл ажиллагаа байсан нь улам бүр тодорхой болж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын удирдлагын энэхүү даварсан үйл ажиллагааг харж мэдсээр байж түүнийг таслан зогсоох талаар санаачилга гаргахгүй байгаа, өөрөө л нэр дэвшиж байвал болоо гэсэн байр суурь баримталж байгаад харамсаж байна.

МАН ба АН-ынхан ийнхүү ил далд үгсэн хуйвалдаж зөвхөн энэ 2 намд ашигтай байдал бий болгохын төлөө улайрч байгааг МАХН нийт шударга түмэнтэйгээ хамт шийдвэртэй эсэргүүцэж байна. Энэ 2 намын удирдлагад байсан хүмүүс хийсэн алдаа дутагдлаа МАХН, түүний дарга Н.Энхбаяр руу буруутган чихэж, өнөөгийн нийгэмд тулгамдсан асуудлуудыг өөрсдөө шийдэх ухаан, сэтгэл, зүтгэл дутаж, харин МАХН, түүний дарга Н.Энхбаяр ард түмний дэмжлэгийг аваад шийдэж чадна гэдгийг мэдэж байгаа учир манай нам, намын даргаас айсаар байгаа нь ийнхүү олон жилийн турш МАХН, түүний гишүүд, дэмжигчдийг элдвээр хавчин шахаж байгаа дээрх баримтуудаас тодорхой харагдаж байна. Энэхүү бусармаг ажиллагаа нь МАНАН зүсээ хувиргаад хэвээрээ байсаар байна, МАНАН сурсан зангаараа сонгуулийг луйвардах үйл ажиллагаа явуулж эхэлсний бас нэгэн нотолгоо мөн гэж үзэж байна.

МАХН Үндсэн Хууль, ардчилсан тогтолцооны суурь зарчим болох хүний сонгох, сонгогдох эрхэд ийнхүү бүдүүлгээр халдаж байгаа бусармаг үйл ажиллагаагаа таслан зогсоохыг МАН-ын УИХ-аас шаардаж байна.

Иргэний сонгох, сонгогдох эрх нь ардчилалын амин чухал асуудал мөн учир манай нам МАХН энэ Шаардлагыг хүргүүлж, цаашид энэ асуудалд туйлын нухацтай хандаж, энэ алдаа завхралыг засахын төлөө тууштай тэмцэхээ мэдэгдэж байна.

Шударга ёсны төлөө гэсэн сэтгэлтэй нийт иргэд, Монгол Улсад МАНАН-гийн тогтоосон дэглэмийн эсрэг тэмцэж байгаа бусад улс төрийн нам, төрийн бус байгууллага, тэдгээрийн  идэвхтэн, гишүүд энэхүү тэмцэлд нэгдэхийг уриалж байна.

 

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

18 цаг 58 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

22 цаг 38 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

22 цаг 51 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин