Л.Мөнхтүшиг: 48 иргэний тийз, тусгаарлах байрны зардлыг нь даана

2020-12-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож БНХАУ-тай хиллэдэг боомтуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.Тэрээр “УОК-ын шийдвэрээр арванхоёрдугаар сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр товлоод байсан ч иргэдийн хүсэлтээр Франкфурт рүү нэмэлтээр дахин нисэхээр боллоо. Тус улсаас урьдчилсан байдлаар 720 гаруй иргэн эх орондоо ирнэ.

Арванхоёрдугаар сарын нислэгээр 17 улсаас ирэх 100 орчим иргэн санхүүгийн хүнд нөхцөлд орсныг Элчин сайдын яамандаа мэдэгдсэн байгаа.  Энэ хүрээнд гадаадын 11 улсад байгаа 48 иргэнд нислэгийн тийзийг нь худалдан авч өгөх, тусгаарлах байрны зардлыг нь даах зэрэг зохицуулалт хийхээр төлөвлөсөн. Цаашид тусгай үүргийн нислэгийг үргэлжлүүлнэ. Монгол Улсаас гадаад улс руу зорчих хүсэлтэй урт хугацааны визтэй иргэдэд тусгай үүргийн нислэгээр зорчих боломж олгож байна.

Арваннэгдүгээр сараас хойш Япон улсад суралцах, ажиллах виз авсан 1200 иргэнийг Токио руу хүргэх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд энэ сарын 19, 20-нд нислэг үйлдэхээр товлоод байна. Энэ нислэгээр АНУ, Австралиас эх орондоо ирэх иргэдийг татах зохицуулалт хийж байгаа. БНХАУ-д зорчих хүсэлтэй, тус улсын иргэдтэй гэр бүл болсон иргэдийн асуудал яригдаад удаж байна. Тус улсаас хилээр нэвтрүүлэх иргэдийн асуудал хойшлогдож байгаа. Гэхдээ энэ асуудлаар БНХАУ-ын Элчин сайдын яамтай ярилцаж байна. Мөн БНСУ-аар транзит хийх хоригтой холбоотойгоор тус улсаар болон тусгай үүргийн нислэгээр гуравдагч улс руу дамжин нисэх хүсэлтэй иргэдийн зорчих боломжтой чиглэлд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Энэ сарын 25-нд Сөүл рүү хийх нислэгээр гуравдагч орон луу зорчих хүсэлтэй иргэдийн мэдээллийг МИАТ компани нэгтгэж, БНСУ-ын талтай ярилцаж, дамжин өнгөрөх зөвшөөрөл авахаар төлөвлөж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж: www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

18 цаг 43 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

22 цаг 24 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

22 цаг 37 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин