С.САРУУЛ
Ерөнхий сайдын захирамжаар коронавирусын эсрэг вакцинтай холбоотой ажлын хэсэг байгуулж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ахлан ажиллж байна. Тэгвэл ажлын хэсэг вакцин оруулж ирэх гурван хувилбараар ажиллаж байгаа аж. Бусад улс орон, олон улсын байгууллага, вакцин бүтээгчидтэй холбогдож, гэрээ хэлцэл хийж байгаагаас гадна COVAX хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт авахаар ажиллаж байгаа аж.Вакцин орж ирснээр хамгийн эхний ээлжид эмч, эмнэлгийн ажилтнууд, архаг хууч өвчтэй хүмүүс, онцгой, хил гааль, цагдаа зэрэг цар тахалтай нүүр тулан ажиллаж буй алба хаагчид, 55-аас дээш насныхныг дархлаажуулна гэдгийг Засгийн газар мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn