Л.Энх-Амгалан: Монгол Улсын хууль тогтворгүй явж ирлээ

2020-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /12.11/ “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.   Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Хууль зүйн сайдын мэдээлж буйгаа монголчууд бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг 400 орчим хууль бий. Үүний 149 хуульд өөрчлөлт оруулна. Энэ нь гурван хуулийн нэгд өөрчлөлт оруулна гэсэн үг. Монгол Улс хууль тогтворгүй байдгийн жишээ. Мөн хууль тогтоогч бид нарын ажилд тавьж буй дүн. Амьдралгүй хууль, цоорхой хууль баталдагийн жишээ. 

Тухайлбал Зөрчлийн тухай хууль батлагдаж гарснаар бид нар давхардсан тоогоор 5.6 сая хүнийг Зөрчлийн хуулиар торгосон байна. Манай улсад 18 хүрсэн 2.2 сая иргэнтэй. Тэгэхээр нэг иргэнд 2-3 зөрчил ногдож байна. 73 мянган аж ахуйн нэгжийг торгож байна. Татвар төлж буй бүх аж ахуйн нэгжийг торгож байна. Торгуулийн дүн 173 тэрбум төгрөг болсон байна. Ард иргэдээ торгодог улс орон болоод байна шүү дээ. Хуулийн өөрчлөлтийн жагсаалтыг эрэмбэлэх ёстой. Ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудал бол Зөрчлийн хууль. Нэг алхаад торгуулж байна. Хатуухан хэлэх юм бол бид цагдаагийн хяналт доор амьдарч байна. Гэхдээ би хууль хэрэгжүүлж буй цагдааг буруутгамааргүй байна. Үүнд дүгнэлт хийх хэрэгтэй. Үүнийг өөрчлөх хэрэгтэй" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

18 цаг 33 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

22 цаг 13 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

22 цаг 26 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

23 цаг 53 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин