С.САРУУЛ
Монгол Улсаас Хятадын ард түмэнд цар тахлын тусламж болгон 30 мянган хонь хүргүүлсэн. Тэгвэл үүний хариуд Хубэй мужаас PCR оношлогооны гурван төхөөрөмж, 30 мянган оношлуур тест бэлэг болгон өгснийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал хүлээж авчээ. Хубэй мужийн захирагч Сяо Жухуа оношлуурын тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөхдөө Монголын ард түмний зүгээс Уханьд 30 мянган хонь хандивласан явдалд талархал илэрхийлсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn