Т.САЙХАН
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга коронавируст цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаад буй энэ үед үндэсний хэл, бичиг, түүх, соёл, үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлэх, үндэсний бичгийн боловсрол, хэрэглээг дэмжих, сурагчдаас гадна насанд хүрэгчдийг үндэсний бичгээ сурч, эзэмшихэд уриалах зорилгоор үндэсний бичгийн теле хичээлийг зааж эхлээд байна.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс үндэсний бичгийн цагаан толгойн үсгийн төстэй хэв шинж, махбодод үндэслэн Ерөнхийлөгчийн хичээлийн агуулгыг боловсруулжээ.
Ерөнхийлөгчийн теле хичээлийг өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр нэвтрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим сайт болон Монгол бичигтэн-2025 цахим хуудсанд байршуулна.
Нэвтрүүлгийн хуваарийг долоо хоног бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсаас үзэх боломжтой.
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ:
- МҮОНРТВ-ээр 12 дугаар сарын 13-ны өдөр,
- Eagle ТВ-ээр арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 20:30 цагаас,
- UBS ТВ-ээр арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн 21:50 цагаас,
- С1 ТВ-ээр арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн 19:40 цагаас,
- 25 дугаар суваг телевизээр арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 16:20 цагаас,
- ETV-ээр арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 21:30 цагаас,
- SBN ТВ-ээр арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 19:30 цагаас,
- Боловсрол суваг телевизээр арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 13:40 цагаас тус тус хүлээн авч үзэж болох юм.
Эх сурвалж:www.polit.mn