Авлигын эсрэг олон улсын цахим хуралд 15 орон оролцлоо

2020-12-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ОЛДОХ

 

Авлигын эсрэг олон улсын өдөр өчигдөр тохиож,   Казахстан улсын Авлигатай тэмцэх газар  цахим хурлыг удирдан зохион байгуулав. Цахим хуралд 15 улсын  төлөөллөөс гадна НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Зүүн Европ, Төв Азийн авлигын эсрэг сүлжээ гэсэн байгууллага оролцлоо.

Казахстан улсын талаас хүсэлт тавьсны дагуу Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тус  хурлыг нээж үг хэлсэн юм. Тэрээр “Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын хүнд үед манай салбарын мэргэжилтнүүд нэг дор цуглах боломжоор хангаж, энэ хурлыг зохион байгуулж буй Казахстан улсын Авлигатай тэмцэх газрын хамт олонд талархал илэрхийлье. Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлээр гадаад харилцаагаа өргөжүүлж, БНХАУ, Хонгконг, БНСУ, Азербайжан, Англи, Тайландын авлигатай тэмцэх байгууллагатай харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж идэвхтэй хамтран ажиллаж байна.

Мөн Интерпол, НҮБ-ын  Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Авлигын эсрэг олон улсын академи, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба, Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга гэсэн олон улсын байгууллагатай мэдээлэл солилцох, сургалт явуулах, албан хаагчдыг чадавхижуулах чиглэлд хамтран ажиллаж ирлээ. Бид дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлыг даван туулж, удахгүй сайн цаг ирэхэд, өндөр түвшний айлчлалаас гадна албан хаагчдаа харилцан илгээж, авлигын эсрэг мэдлэг туршлагаа хуваалцан, хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.

Цахим хурлаар улс орнууд  авлигын эсрэг олон улсын сайн туршлага, стандартуудын талаар санал солилцсон байна.  Энэ үеэр  иргэний хяналт, авлигын эсрэг цахим хэрэгслүүд, үндэслэлгүй хөрөнгөжих, авлигын хэргийн ял шийтгэл гэсэн өргөн хүрээний асуудлыг  онцлон хэлэлцээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.10 ПҮРЭВ № 236 (6461)

 

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

18 цаг 57 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

22 цаг 37 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

22 цаг 50 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин