С.Ганбаатар: Шүүхийг  самарч, “Хонгил” үүсгэдэг байж болохгүй

2020-12-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших


Ч.ОЛДОХ 

Шүүхийн багц хууль улстөрчдийн, тодруулбал нэг намын захиалгаар мэндлэх гэж байна гэж  УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдэгдэв. Түүнээс цөөн асуултад хариулт  авлаа.

-УИХ-ын түвшинд хэлэлцэж буй Шүүхийн багц хуульд шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Ямар үндэслэлээр гэдгээ тодруулна уу?

-Одоогоос найман жилийн өмнө шүүхийг шинэчилнэ хэмээн  уриа лоозон болж 4-5 багц хууль баталсан. Өнөөдөр бид мөн л “Шүүхээ шинэчилнэ”  гэсэн гоё  уриатай, гэхдээ улстөрчдийн   тодруулбал эрх баригч намын гишүүдийн дур зоргыг гүйцэлдүүлэх ажиллагааг хараад сууж байна. Шүүхийг ингэж байн  байн самарч, янз бүрийн “Хонгил” үүсгэдэг байж болохгүй. Энэ удаа маш нухацтай хандах ёстой. Өнгөрсөн хавар бүрэн эрх нь дуусгавар болж байсан Засгийн газар хугацаандаа амжуулах гэсэн явцуу зорилгоор өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дөрвөн хуулийг нэгтгэн нэг хууль болгож  хөнгөн хуумгай хуулийн төслийг УИХ-д оруулж ирсэн. Энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэх гэж байна.

-Иргэд, олон нийтийн анхаарвал зохих ямар асуудлууд байна вэ?

-Хэдэн зүйлийг анхаарах ёстой. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцсэн үү. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа, зорилгыг бүрэн биелүүлж, улам төгөлдөржүүлэх хэмжээний төсөл болж чадсан уу. Гуравдугаарт, УИХ-аас гаргасан чиглэл, шийдвэр хэрэгжиж байна уу. Миний хувьд Засгийн газраас өргөн барьсан энэ төсөл саяын хэлсэн гурван шаардлагыг огт хангахгүй байгаа гэдэг дүгнэлтийг хийсэн.

-Тухайлбал?

-Үндсэн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа УИХ энэ нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжийг хэрхэн нийцүүлэх вэ гэдэг асуудлыг тодорхойлсон 02 тоот тогтоолыг өнгөрсөн нэгдүгээр сарын 9-ний өдөр гаргасан. Энэ тогтоолд өнөөдөр мөрдөгдөж байгаа 4-5 хуулийг нэгтгэж, нэг хууль болго гэсэн зүйл огт тусгагдаагүй.

4-5 хуулийг нэгтгээд, нэг хууль болгох нь хамгийн энгийнээр бодоход тухайн хуулийг нь хэрэглэж ашиглах тал дээр иргэдэд хүндрэлтэй байх болно. Шүүхийн шинэчлэл хамгийн түрүүнд иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад чиглэх ёстой.

Тиймээс шүүхийн шинэчлэлийг яг мөн чанараар нь хийж, шударга ёсыг тогтоож, шударга нийгмийг байгуулъя гэж байгаа бол эхлээд Үндсэн хууль, холбогдох бусад хуулийн хүрээнд “асуудлыг цогцоор нь шийдвэрлэж чадах” хэмжээний үзэл баримтлалыг боловсруулж, түүнийхээ хүрээнд хуулиа чамбай хийх шаардлагатай юм.

-Шударга ёсыг тогтоох, шударга нийгмийг байгуулахын тулд яах ёстой вэ?

-Үүний тулд  энэ удаагийн  шүүхийн шинэчлэлийг  хийж байгаа бол шүүгч нарын хэрэглэдэг хуулиудыг Шүүхийн багц хуультай хамт ярих  хэрэгтэй юм. Энэ хүрээнд шинэчлэлийн үзэл баримтлалаа нийтээр хэлэлцэж, тогтоох шаардлагатай. Жишээ нь, 10 мянган төгрөг хулгайлсан иргэн шоронд хатаж байдаг, төрийн мөнгийг 10-20 тэрбумаар нь  хумсалж идсэн  эрх мэдэлтнүүд торгуулаад өнгөрдөг байж болохгүй.

-Шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах тухай ярьж байна. Үүний  тулд ямар алхам хийх ёстой  вэ?

-Хамгийн түрүүнд шүүхийн болон шүүгчийн сахилга, хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй байна. Энэ асуудал огт хөндөгдөхгүй, яригдахгүй байна. Шүүгч нар хуулийг дур зоргын байдлаар ашиглаж, зөрчилтэй шийдвэрүүд гаргаж байна. Нэг ижил асуудлыг шүүхээс хоёр өөрөөр шийдвэрлэсэн  байх тохиолдол ч байна. Манайд шүүгчид хариуцлага тооцохоор,  хариуцлага хүлээсэн  шүүгч нь гомдол гаргаад хариуцлагаас мултардаг ийм тогтолцоотой явж ирсэн. Үүнийг засах гэж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Шүүхийн сахилгын хороог Үндсэн хуулийн байгууллага болгосон гэж үзэж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

18 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

22 цаг 28 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

22 цаг 41 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин