Сумын Засаг даргыг хууль зөрчиж томилжээ

2020-12-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.ЗОТОЛ

Орон нутгийн сонгууль өнгөрсөн ч ИТХ-аа хуралдуулж чадахгүй,  Засаг даргаа томилоогүй, томилсон ч хууль зөрчсөн аймаг, сум олон байна. Тэдний нэг нь  Дундговь аймгийн  Өлзийт сум юм. Тус сумын  ИТХ-ын сонгуульд АН, МАН-ын суудлын харьцаа тун ойрхон зөрж, ингэхдээ МАН илүүрхжээ. Шинээр бүрдсэн ИТХ хуралдаанаа хийхийн өмнөх шөнө Дундговь аймгийн МАН-ын гурван тэргүүлэгч очиж шөнөжин эргүүлд гарснаар  МАН-ын гишүүн  Б.Гасрандорж сумын Засаг дарга болсон байна. Түүний хувьд өнгөрөгч сонгуульд аймгийнхаа ИТХ-д нэр дэвшсэн ч сонгогдоогүй. Шинэ томилгоотой холбоотой  АТГ-ын хяналтаар  “Төрийн албанд гурван  жил ажилласан байх  хуулийн шаардлага хангаагүй. Иймд хуулийн шаардлага хангасан хүнийг нэр дэвшүүлэн томилно уу гэсэн хариу ирүүлжээ.

 АТГ-ын дүгнэлт  өнгөрсөн сарын 17-нд хэзээ мөдгүй  бүрэн эрхээ шилжүүлэх гэж байсан аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэд ирсэн боловч "Буцах бэрд үхэр тугал нийлэх хамаагүй" гэгчийн үлгэрээр тэрхүү бичгийг үл тоон Б.Гасрандоржийг томилжээ. Ийнхүү яаран томилсон нь ашиг сонирхолын зөрчилтэй гэсэн хардлагыг  олон нийтэд төрүүлж байна.

Түүнчлэн өнгөрсөн сарын 3-нд хуралдсан тус  аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанаас нэр дэвшсэн Ц.Мөнхбатыг Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Аймгийн Засаг даргаар батламжлахгүй энэ  сарын-1 хүртэл хүлээсэн нь ч дээрх хууль зөрчсөн томилгоог зөвшөөрөх, эсэхээр барьцаалсан тухай мэдээлэл байна. Дундговь аймгийн Засаг даргаар томилогдсон Ц.Мөнхбат өмнөх Засаг даргын хууль бус томилгоог буцаах уу, эвлэрэх үү, энэ томилгоонд яаж хандах нь шударга ажиллах эсэхийн эхний шалгуур гэж олон нийт ажиглаж бас хүлээж  байна.

Эх сурвалж: www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

18 цаг 48 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

22 цаг 28 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

22 цаг 41 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин