Онлайн парламентын олон улсын туршлага

2020-12-04
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.УЯНГА

 

Монгол Улс цахим үндэстэн болохоор бэлтгэж байна. Энэ хүрээнд төрийн зарим үйлчилгээг цахимжуулж эхэлсэн бол COVID-19 технологийн хурдыг улам хурдасгалаа.  Судлаачдын дүгнэж буйгаар, цахим хэлбэрийн мэдээллийн үед иргэдийн оролцоо. Тэр дундаа зөвлөлдөх, хамтран ажиллах, шийдвэр гаргахад иргэний цахим оролцоо хамгийн чухал байгааг онцолж байна. Энэ нь ялангуяа улс орнуудын цахим парламентын үйл ажиллагаанаас харагдаж буй юм.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсын парламент цахимаар хуралдаж анх удаа төсвөө батлав. Их хурлын гишүүдийн хувьд цахим хурлын үеэр үг хэлэх, орчин нөхцөлдөө зохицох зэргээр хуралд оролцоход дадаж хэвшээгүй. Онлайн горимоо ойлгоогүйгээс бухимдах, бүрэн дүүрэн ойлголцож чадахгүй байгаа нь ч эдгээр өдрүүдэд харагдаж байна. Тэгвэл олон улсад онлайн парламентын үйл ажиллагаа хэрхэн өгөөжтэй явагддаг. Цаас зардал хэмнэх, иргэдэд илүү нээлттэй хялбар байх давуу тал олгож буйг хуульч, судлаач Л.Галбаатар “Цахим парламент: Зарчим, стратеги”  судалгааны өгүүлэлдээ бичжээ. Тэрээр цахим оролцоо бол ил тод байдал, оролцоо, хүртээмж болон цахим засгийн тус бүрийн үнэт зүйлийг шингээдэг болохыг харуулж Монгол Улсын цахим шилжилт болон бусад улс орны сайн жишээг онцолжээ.

 Хууль тогтоох байгууллага буюу парламентын үйл ажиллагааг цахимжуулах нь зайлшгүй төдийгүй тогт­мол­жуулах шаардлагатай. Ингэхдээ иргэдийн цахим оролцоог хэрхэн үр дүнтэй хангаж буйгаар цахим парламентын үр нөлөөг хэмжих бөгөөд цахим оролцооны үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч болох Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын парламентын тамгын газраас цахим шилжилтэд баримтлах зарчим, зорилтыг Монгол Улсад нэгэн адил баримтлах нь зүйтэй гэдгийг хөндсөн байна.

 

МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН ЦАХИМ ШИЛЖИЛТ

 

Монгол Улс цахим оролцооны индексийн боломжит нэг онооноос 0.6071 оноо авч, 87 дугаар байрт эрэмбэлэгдсэн нь өндөр түвшинд байгааг илтгэж буй юм. Тэгвэл Улсын Их Хурлын хэмжээнд цахим оролцооны нөхцөлийг хэрхэн хангаж буйг авч үзье.

УИХ-аас “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн бүх дугаарыг parliament.mn цахим хуудаст бүрэн эхээр нь тухай бүр цахим хэлбэрээр хүргэж байна.  Үүнээс гадна “LawsMN” гар утасны програмаар дамжуулан иргэд гар утаснаасаа хууль тогтоомжийг үзэх боломжтой. Түүнчлэн, хууль, парламентын шийдвэрийн албан ёсны эх хувийг цахимаар  http://parliament.mn/laws хаягаас үзэх боломжтой. Мөн УИХ-ын цахим хэлэлцүүлгийн систем буюу http://forum.parliament.mn ажиллаж байна. Цахим хэлэлцүүлгийн энэхүү систем нь хууль санаачлагчдын боловсруулсан хуулийн төслүүдэд иргэд, олон нийтийн байгууллага болон бусад сонирхлын бүлгүүдийн саналыг авах, нэгтгэх, тусгах, тухайн талуудад эргэн тайлагнаж харилцан мэдээлэл солилцоход зориулагдсан эргэх холбоо бүхий хоёр талт хэлэлцүүлгийн систем юм.

Албаны хүмүүс хуулийн төсөл боловсруулах, хэлэл­цүүлэх, хууль сурталчлах цахим систем, мөн УИХ-ын албан хэрэгцээний өдөр тутмын цаасны хэрэглээг багасгахаар программ хангамж, системүүдийг хэрэглээнд нэвтрүүлж байгааг мэдээлсэн. Тодруулбал, хууль санаачлагч, төсөл боловсруулагчдад зориулсан lawmaker.parliament.mn, иргэд олон нийт хуулийн төсөлд санал өгөх, хэлэлцүүлэгт оролцох боломжийг бүрдүүлсэн lawforum.parliament.mn гэсэн үндсэн хоёр системийг нэвтрүүлж байгаа гэлээ.

УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлнэ” хэмээн тодорхойлж зорилтыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр 14 үйл ажиллагааг тусгажээ. Үүнээс харвал нэг дэх үе шатны “Төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл явцад иргэд, олон нийтийн саналыг цахимаар авах нөхцөл бүрдэж, мэдээллийн ил тод байдал нэмэгдэнэ” гэж заасан үйл ажиллагаа нь хууль тогтоох байгууллага буюу Улсын Их Хурлын үйл ажиллагааг цахимжуулахтай холбоотой юм.

 

ПАРЛАМЕНТАД ХЭРЭГЛЭЖ БУЙ АППЛИКЕЙШНЫ 97 ХУВИЙГ ҮҮЛЭН СИСТЕМД ШИЛЖҮҮЛЖЭЭ

 

НҮБ-аас “Цахим оролцооны индекс”-ийн шалгуурыг бий болгосон байдаг. Тухайлбал, цахим мэдээллийн хүртээмжийг тодорхойлох, онлайнаар олон нийттэй хэлэлцэх, зөвлөлдөх, шийдвэр гаргах явцад иргэдийг цахим хэлбэрээр шууд оролцуулах шалгуурыг тавьдаг байна. НҮБ-ын гаргасан 2020 оны цахим засгийн судалгаагаар, цахим оролцооны “маш өндөр” түвшин бүхий эхний найман улсад Эстони, БНСУ, АНУ, Япон, Шинэ Зеланд, Австри, Сингапур, ИБУИНХУ багтжээ. Энэ дундаас цахим оролцооны маш өндөр төвшин бүхий Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын цахим парламентын зарчим, стратегийг авч үзье. Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын парламентын цахим үйлчилгээ нь төлөөлөгчдийн болон лордуудын буюу парламентын ажилтнуудын мэдээллийн технологи, цахим хэрэгцээнд тулгуурладаг. Энэ нь парламентад юу болж байгааг хүн болгон мэдэх, ойлгоход чиглэсэн байдаг аж. Парламентын цахим системийн үйл ажиллагааны нэг хэсэг нь “мэдээлэх” юм. Энэ хүрээнд хороодоос гаргасан мэдээлэл, тайланг хялбар олох, судалгаа, лавлагаа, мэтгэлцээн, хэлэлцүүлгийн тэмдэглэл, хууль тогтоомжийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг олон нийтэд хуваалцдаг. Судалгаа, лавлагаа нь Төлөөлөгчдийн танхимын номын сан, Лордуудын танхимын номын сан, Парламентын шинжлэх ухаан, технологийн газрын хэвлэлээс бүрдэх бөгөөд эндээс олон төрлийн дүн шинжилгээ, судалгааг цахимаар олж үзэх, танилцах боломжтой.

ИБУИНХУ-ын парламент нь иргэдийн өмнөөс Засгийн газрын үйл ажиллагааг хянах, шалгах, үр нөлөө бүхий хууль тогтоомж боловсруулах, батлах болон өдөр тутмын амьдрал дахь томоохон асуудлаар мэтгэлцэх, шийдвэр гаргах чиг үүрэгтэй ажилладаг. Энэ хүрээнд иргэдээс цахим өргөдөл хүлээн авах, түүнийг хэлэлцэх үүрэгтэй. Олон нийтээс Парламентын Төлөөлөгчдийн танхим болон Засгийн газарт цахим өргөдөл гаргах, зургаан сарын хугацаанд 10000 буюу түүнээс дээш гарын үсэг цугларсан цахим өргөдөлд Засгийн газар бичгээр хариу өгөх, түүнийг Парламентын Өргөдлийн хороо хэлэлцэж, мэтгэлцэнэ. Тухайлбал, 2020 оны аравдугаар сарын байдлаар Парламентын Өргөдлийн хороонд 16519 цахим өргөдөл иржээ. Нийт өргөдлийн ойролцоогоор 70 хувийг татгалздаг бөгөөд татгалзсан үндэслэлийг өргөдөл гаргагчид тайлбарладаг байна.

Энэхүү ИБУИНХУ-ын цахим парламентын үйл ажиллагааг хариуцаж буй Парламентын тамгын газраас хэрэглэгчийн хэрэгцээнд бүрэн нийцүүлэх, үндсэн ажилдаа анхаарал төвлөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хүмүүс байгаа бүх орчинд үйлчилгээгээ хүргэх, үйл ажиллагааны бэлэн, тасралтгүй байдлыг хангах, үйлчилгээг хэрэглэх нөхцөлийг энгийн, хялбар байлгах. Мөн үйлчилгээг бүх хүнд, бүх түвшинд, бүх хэлбэрээр хүргэх: “хэнийг ч үл орхигдуулах”, хамтын ажиллагааны соёл бий болгох, нээлттэй байх, хнийж буй зүйлдээ эксперт байх зарчмыг баримталдаг байна. Харин эдгээр зарчмыг хэрэгжүүлэхийн тулд парламентын гишүүд болон ажилтнууд ажлаа хийхэд нь шаардлагатай аюулгүй орчин бүрдүүлнэ. Тодруулбал, эрсдэлийг бууруулах, сүлжээний аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулахын тулд парламентад хэрэглэж буй аппликейшны 97 хувийг үүлэн системд шилжүүлж, цахим халдлагаас сэргийлэхийн тулд кибер аюулгүй байдлыг хангадаг байна.

 Түүнчлэн хэрэглэгч төвтэй үйлчилгээг бий болгох, парламентын гишүүд болон ажилтнууд технологийг үр дүнтэй ашиглах чадвар, туршлагатай болгоход чиглэж байна. Парламентын гишүүд, ажилтнууд ажлаа хурдан, ухаалаг аргаар хийх, хийж буй зүйлээ сайжруулахад зориулсан технологийг нэвтрүүлэх бөгөөд цаасан суурьтай маягтыг цахимжуулах, улмаар цаасны хэрэглээг бууруулах, үйл ажиллагааны өгөгдлийг цуглуулах, хуваалцахад хялбар болох ажил үүнд багтаж байна. Мөн үр ашигтай байх, зардлыг бууруулах хүрээнд цахим парламент нь ажлын бэрхшээл, хүндрэлийг технологийн тусламжтай шийдвэрлэх, зардал бууруулах буюу төсөв хэмнэхэд чиглэдэг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.4 БААСАН № 232 (6457)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

18 цаг 40 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

22 цаг 20 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

22 цаг 33 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин