УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ дахь МАН-ын бүлгээс шаардах нь

2020-12-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

2020 оны 12 дүгээр сарын 02-ны өдөр                                                                            Улаанбаатар хот

 

Монгол Улсын өнөөгийн Засгийн газрын буруутай үйл ажиллагааны улмаас коронавирусийн цар тахлыг дотооддоо алдаж, улс орон даяараа нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжсэнээс хойш 20 гаруй хоног өнгөрч байна. Энэ хугацаанд Засгийн  газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Монголын ард түмэн ягштал биелүүлж өөрсдийн зүгээс хамаарах бүх боломжийг дайчлан амьдарч ирлээ.

Гэхдээ энэ хүнд хэцүү үед дэлхий даяар иргэд, аж ахуйн нэгж, айл өрхийг ядууралд унагалгүй эдийн засгийн зөв бодлого хэрэгжүүлж чадаж байгаа эсэхээр нь тухайн орны төр засгийн үйл ажиллагааг үнэлж байгааг өнөөгийн эрх баригчдад анхааруулж байна.

МАХН-аас коронавирусын цар тахлын үед иргэдийн ахуй амьдрал, бизнес эрхлэгчдийн ажлын байр, айл өрхийн орлогыг дэмжих бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх талаар нэг бус удаа санаачилга гаргаж, тодорхой санал дэвшүүлсэн билээ.

Харамсалтай нь МАН, түүний байгуулсан Засгийн газар улс төрийн бусад хүчин, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөөс дэвшүүлж байгаа ажил хэрэгч саналуудад туйлын хайхрамжгүй хандаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ нь халамжаар болон төрийн албанд ажиллаж буй хэсэг бүлэг хүмүүсийг богино хугацаанд хамгаалах төдий  түр аргацаасан байдалтай явж байна.

Өнөөдөр орлогогүй болсон ч ажлын байраа хадгалсаар буй  хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, худалдаа, үйлчилгээний салбарынхан, аялал жуулчлалын салбар, оюуны бизнес эрхэлж буй аж ахуйн нэгж компаниудыг бодлогоор дэмжих асуудал ор тас орхигдсон нь Монгол Улсын эдийн засагт их хэмжээний хохирол учруулж, айл өрхийн орлогыг тэглэж, ядуурал нийгмийг бүхэлд нь хамарсан шинжтэй аюулт үзэгдэл болж байна. МХАҮТ хийсэн судалгаа ч бидний энэ дүгнэлтийг нотолж байна.

Иймээс МАХН-аас дараахь асуудлыг яаралтай шийдвэрлэж холбогдох шийдвэр гаргахыг шаардаж байна. Үүнд:

Нэг. Монгол Улсын 2021 оны төсвийг дахин хэлэлцэж үр ашиггүй хөрөнгө оруулалтын шинжтэй хөшөө дурсгал, музей, сумын Тамгын газрын барилга г.м үр ашиггүй хөрөнгө оруулалтыг болиулж, төсвийн нийт зардлыг 20%-25%-иар бууруулж, ийнхүү хэмнэгдсэн эх үүсвэрээр коронавирусын цар тахалын эсрэг вакцин худалдан авах, өөрсдөө ажлын байр бий болгож ар гэрээ тэжээн, улс орноо нуруун дээрээ үүрч яваа дундаж  давхаргынханд зориулж тэдэнд хүүгүй зээл олгох,

Хоёр. Өрх  бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/ олгох талаар Ерөнхийлөгчийн гаргасан саналыг хүлээн авч дэмжих /Энэ саналыг хэрэгжүүлэхдээ тогтмол өндөр цалин авч байгаа төрийн улс төрийн болон төрийн захиргааны албан тушаалтаны нийт 25,000 өрхийг хасч тооцох/,

Гурав. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж компаниудыг дэмжиж орлогоо алдсан ч ажлын байраа хадгалж буй аж ахуйн нэгжүүд, тэдгээрт ажиллаж буй 770,000 иргэнд ажилгүйдлийн тэтгэмжийг 3 сарын хугацаанд олгох шийдвэр гаргах зэрэг санал орж байна.

Ийнхүү айл өрх, хөдөлмөр эрхлэгчиддээ чиглэсэн бодитой арга хэмжээ авч, нийгмийг авч яваа дундаж давхаргыг дэмжсэн бодлого хэрэгжүүлснээр коронавирусын цар тахалын аюулыг бууруулсны дараа эдийн засаг богино хугацаанд эргэж сэргэх, ядуурлыг газар авахуулахгүй хязгаарлахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй бол Монгол Улс ажиллах хүчний нөөц боломжоо 70%-иар алдаж, ажилгүйдлийн түвшин 60%-д хүрч, ядуурал 50% болж тэлэх бодит аюул нүүрлэж байна.

Энэхүү Шаардлагад туссан асуудлыг цаг хугацаа алдалгүй Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон байнгын хороодын хурлаар улс төржилгүй, намчирхалгүй ажил хэрэгчээр хэлэлцэн зохих шийдвэр гаргахыг МАХН-аас шаардаж байна.

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ

Зочин
Н. ЭНХБАЯРАА ОДОО ЧИНИЙ ҮЕ ӨНГӨРСӨН. ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ШИГ САЙН АЖИЛЛАЖ ЧАДАЖ БАЙГАА ЗАСГИЙН ГАЗАР СҮҮЛИЙН 30 ЖИЛД БАЙГААГҮЙ ШҮҮ
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

18 цаг 53 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

22 цаг 33 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

22 цаг 46 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин