Парламентын спикер шилэн хаалтны талаар байр сууриа илэрхийлэв

2020-12-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы танхимд шилэн хаалт байрлуулсан  нь цахим сүлжээнд олны шүүмжлэлийг дагуулсан юм.  Харин өнөөдөр /12.03/ УИХ-ын Тамгын газраас тус шилэн хаалтуудыг авсан байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр  "Хямралын үеийн менежмент бол боломжоор удирдахад чиглэгдэх ёстой. Парламентын судалгааны хүрээлэнгээс олон улсын туршлагыг  судалж үзсэн. Дэлхийн парламентууд шилэн хаалт тавиад хурлын үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. БНСУ, Энэтхэг, Грек гээд олон улсын парламентын жишиг. Яг энэ жишгээр дэлхийн эдийн засгийг уналтад оруулахгүйн тулд үйлчилгээний газрууд шилэн хаалт хийж, урьдчилан сэргийлэх хамгаалалтыг чанд баримтлан ажлаа үргэлжлүүлж байна. Хатуу хөл хорионоос илүү урьдчилсан сэргийлэлтээ сайн хийгээд хэвийн ажиллаж болно гэдгийг харж байгаа. Энэ жишгээр үлгэрлэх үүднээс УИХ шилэн хаалт тавьсныг зарим хүн эсэргүүцээд байна. Урьдчилан сэргийлэх хамгаалах бүхий л ажиллагааг олон улсын туршлага дээр тулгуурлаж нэвт эрүүлэх хэрэгтэй. Гэвч эсэргүүцлийн улмаас шийдвэрээсээ эргэж буцаж байна. Эцэст нь халдвар тархвал хэн хариуцах вэ. УИХ-ын үйл ажиллагаа тэг зогсолтод орж эдийн засаг унавал хэн хариуцах вэ. Тэгэхээр шилэн хаалт, амны хаалт, зай барих зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваад үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж болно гэдгийг дэлхийн нийтийн туршлагаас харж болно. Сайн туршлагыг суралцаад хэрэгжүүлж байгаа юм. Эргэж буцсан  шийдвэрүүд их эрсдэл дагуулдаг гэдгийг шилэн хоргыг авсан хүмүүс анхаараарай" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

18 цаг 54 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

22 цаг 35 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

22 цаг 48 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин