У.Хүрэлсүх: Мөнгө тараах нь улсаа хорлохтой адил

2020-12-03
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар гэр хорооллын иргэдэд сайжруулсан түлшийг 50 хувь хямдруулан худалдаалах тогтоолыг баталлаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн гаргасан санаачилгын талаар байр сууриа илэрхийлэв.Тэрээр “Мөнгө байсан бол ард иргэдээсээ харамлахгүй. Харамсалтай нь бидний боломж хязгаарлагдмал байна.Хэдэн саяыг өг гээд сайн сайхан зүйл ярьж байгаа. Үнэндээ тийм мөнгө байхгүй. Ард түмнийг хуурч, цаасан мөнгө хэвлэх үү. 2012-2016 онд найман их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргаснаас үүдэн бүтээгдэхүүний үнэ өссөн. Тиймээс цаасан мөнгө хэвлэж, гүйлгээнд гаргахгүй. Энэ бол ард түмний амьдралыг дэмжиж байгаа хэлбэр биш. Маргааш нь  талх, мах, цахилгааны үнэ өснө. Энэ бол хамгаалалт биш. Ард түмний амьдралыг, улсынхаа эдийн засгийг хорлож байгаатай адил. Иймд бодит зүйл дээр арга хэмжээ авч, ард түмнийхээ амьдралыг дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс түлшний үнийг 50 хувь хямдрууллаа” гэж ярьсан юм.

 

Я.Содбаатар: Халдвар голомтлон гарсан аймгуудад гурван тэрбум төгрөг олгоно

Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар танилцуулсан. Тэрээр “Зургаан аймаг, Улаанбаатар хотод Засгийн газрын нөөц хөрөнгөөс гурван тэрбум төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэлээ. Цар тахалтай холбоотойгоор төлөвлөөгүй зардал ихээхэн гарсан тул ийнхүү санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.Засгийн газраас 23 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлага гарч байна. Цар тахлын үед гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 220 гаруй мянган өрхөд сайжруулсан түлшийг 50 хувиар хөнгөлөлттэй үнээр худалдаална. Энэ хөнгөлөлт энэ сарын 3-наас дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Нэг тонныг 75000 төгрөгөөр худалдаална. 1.4 сая гаруй иргэнд гурван сая тун вакцин авах асуудлаар AstraZeneca, Moderna зэрэг вакцин үйлдвэрлэгч компаниудтай цахим хурал хийж, мэдээлэл аваад, хэлцэлд хүрэх ажлыг зохион байгуулна” гэж ярилаа.Мөн хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021 оны долдугаар сарын 1 хүртэл чөлөөлөхтэй холбоотойгоор ААН-ийн орлогын албан татварыг хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д яаралтай өргөн барихаар боллоо.

 

УОК: Халдвар голомтлон гарсан тул гадаадаас иргэн хүлээж авахгүй

 

Гадаадаас ирээд тусгаарлагдсан иргэд тусгаарлах байруудаа чөлөөлж байгаа учраас энэ сардаа тодорхой тооны тусгай үүргийн нислэг үйлдэхээр ажиллаж байгаа талаар Шадар сайд Я.Содбаатар ярьсан. Харин  УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн хэвлэлийн хуралд оролцох үеэрээ “Тусгай үүргийн нислэгээр татан авсан иргэдийн тусгаарлалтын хугацаа үндсэндээ дуусаж байгаа.  МИАТ компани ойрын хугацаанд Улаанбаатарт-Токио, Улаанбаатар-Сөүл чиглэлдээ зорчигчтой, буцахдаа ачаа ачиж ирэх нислэг хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.Дотоодод  халдвар голомтлон гарч байгаатай холбогдуулан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, энэ хугацаанд тусгай үүргийн нислэг хүлээн авахгүй болохыг УОК-оос мэдэгдсэн” гэв.

 

ЭМЯ: 11 хүнээс халдвар илэрч, дотоодын халдвар 369 боллоо

 

ЭМЯ-наас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ 11:00 цагт /2020.12.02/ өглөө. Улсын хэмжээнд мягмар гаригт 12015 хүнд PCR шинжилгээ хийхэд 11 хүнээс халдвар илэрчээ. Эдгээр нь бүгд өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал юм байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улаанбаатар хотод зургаан тохиолдол шинээр бүртгэгдсэн нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох гэр бүлийн гишүүд, хамт ажилладаг хүмүүс байна.  Сэлэнгэд  гурван шинэ тохиолдол бүртгэгдсэн нь мөн ойрын хавьтлуудын давтан шинжилгээнээс илэрлээ. Орхон аймагт ажиглан тусгаарлах байранд байсан ойрын хавьтлын  хоёр хүнээс халдвар илэрсэн. Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй” гэж ярилаа. Ийн дотоодын халдвар 369, Монгол Улсад батлагдсан тохиолдол 812 боллоо. Үүнээс 445 нь эмчлүүлж байгаагаас гурван хүн маш хүнд, тав нь хүнд, 77 хүн хүндэвтэр, 360 хүний биеийн байдал хөнгөн байна.

2020.12.02-ны байдлаар

- Сэлэнгэд -183

-Улаанбаатарт-90

-Дархан-Уулд -44

-Орхонд -24

-Дорноговьд -21

-Говьсүмбэрт -4

-Архангайд- 3 тохиолдол бүртгэгдсэн байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.3 ПҮРЭВ № 231 (6456)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

18 цаг 54 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

22 цаг 34 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

22 цаг 47 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин