Б.ДОЛЖИНЖАВ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар "Зургаан аймаг, Улаанбаатар хотод Засгийн газрын нөөц хөрөнгөөс гурван тэрбум төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэлээ. Цар тахалтай холбоотойгоор төлөвлөөгүй зардал ихээхэн гарсан тул ийнхүү санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.Засгийн газраас 23 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор зарим хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлага гарч байна. Цар тахлын үед гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 220 гаруй мянган өрхөд сайжруулсан түлшийг 50 хувиар хөнгөлөлттэй үнээр худалдаална. Энэ хөнгөлөлт маргаашаас эхлэн дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Нэг тонныг 75000 төгрөгөөр худалдаална” гэж ярилаа.
Эх сурвалж:www.polit.mn