Монгол  Улсын  Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх танаа

2020-11-23
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

-Шаардлага  хүргүүлэх тухай-

2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр                                                                                  Улаанбаатар хот

Өнөөдөр дэлхийн улс орнууд  коронавирусын цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж амьдарч байна. Монгол Улсын Засгийн газар коронавирусыг дотооддоо алдахгүй байх асуудалд онцгой анхааран хилээ хааж, тэр ч байтугай гадаадад урт, богино хугацаагаар явсан иргэдээ эх орондоо буцаж ирэх эрхээ эдлэх боломж бололцоогоор хангах үүргээ хангалтгүй биелүүлж олон мянган иргэдийг бухимдуулсаар байгааг сануулахад илүүдэхгүй гэж үзэж байна.

Засгийн газар саяхан болтол коронавирусыг дотооддоо алдаагүй хэмээн саймширч, иргэд ч ухуулга сурталчилгаанд нь автаж МАН-ын Засгийн газар, гишүүдийнх нь алдаа дутагдлыг өршөөж, тэвчиж, дэмжиж ирсэн билээ.

Харамсалтай нь МАН-ын Засгийн газар коронавирусыг дотооддоо алдахгүй байгаа гэсэн нь худлаа болж Засгийн газрын хариуцлагагүй үйл ажиллагааны уршгаар коронавирусын цар тахал Монгол Улсын маань хот, хөдөөгүй олон газар тарж нийт халдвар авсан хүмүүсийн тоо 600 орчим болж, цаашид улам бүр өсөх чиг хандлагатай боллоо.

Өнөөгийн Засгийн газар коронавирусын цар тахлыг дотооддоо алдахгүй гэж байсан нь бүтсэнгүй. Одоо энэ аюулт өвчний эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлж байгаа сөрөг нөлөөллөөс иргэд, аж ахуйн нэгжүүдийг хамгаалах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ингэх нь юуны түрүүн Засгийн газрын үүрэг мөн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээг зарласныг судлаж үзвэл,  иргэдийн орлогыг дэмжих, бизнес үйлчилгээ тасалдсан аж ахуйн нэгжүүд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, орлогогүй, цалингүй иргэдээ дэмжих чиглэлээр шууд үр дүнд хүрэх боломжгүй тунхаглалын шинжтэй, өнөөгийн үүссэн хүнд нөхцөл байдлаас арай дээр нөхцөлд өмнө нь нь авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс дордуулсан шинжтэй байна.

Түүнчлэн коронавирусын цар тахалын 2 дахь давалгаа болох талаар мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэд судлаачид удаа дараа анхааруулсаар байтал Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс бэлэн байдлын урт хугацааны төлөвлөгөө байхгүй байсан нь Засгийн газар, шат шатны Засаг дарга нарын сүүлийн өдрүүдэд гаргаж буй хоорондоо авцалдаагүй, эргэж буцсан, цагаа олоогүй алдаатай шийдвэрүүдээс тодорхой харагдаж байна.

Дэлхийн улс орнууд цар тахалын үед улс орныхоо эдийн засаг, санхүүгийн байдлыг уналтад оруулахгүй байх, иргэдийнхээ нийгмийн хамгаалалын асуудлыг дэмжих цогц асуудлыг авч үзэхдээ юуны түрүүн хувийн секторт ажиллаж байгаа үйлдвэрлэгчид, ажил олгогчидоо ихээхэн дэмжиж байна. Тухайлбал, ажилгүйдлийг нэмэгдүүлэхгүйн тулд Герман, Дани, Швед, Их Британи, Франц зэрэг улс оронд ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудад чөлөө олгож цалингийн зардлыг нь төрөөс даасан байна. ОХУ-д аж ахуйн нэгжийн ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний зардлыг төр засгаас нөхөн төлж, коронавирусийн улмаас орлого нь буурсан компаниудын нэг ажилтанд зориулж 12 мянган рубль /429,0 мянган төгрөгтэй тэнцэнэ/-ийн нөхөн төлбөр өгсөн байна. Их Британийн Засгийн газар хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд сар бүр 2,5 мянган фунт стерлинг /8,5 сая төгрөг/-ийн тэтгэмж олгосон бол Германд 3 сарын туршид сар бүр 500 евро олгожээ.

Иймд МАХН-ын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хандаж дараах асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:

1. Ажилгүй, орлогогүй болсон ч ажлын байраа хадгалж ажилтан, ажилчиддаа цалинг нь бүтнээр, эсхүл тодорхой хувийг нь өгч нийгмийн хариуцлагаа ухамсарлан биелүүлсээр байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, банк санхүү болон зочид буудал, гуанз ресторан зэрэг үйлчилгээний салбарынхан, мөн тээвэр, аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа хүмүүс, оюуны бизнес эрхлэгчдийг хамруулж хүн бүрт хүн амын амжиргааны баталгаажих доод түвшинтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг ирэх жилийн 7 сарын 01-ний өдөр хүртэл сар бүр олгох,

2. Аж ахуйн нэгж, байгууллага,ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг  2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд төрөөс бүрэн даах,

3. Иргэд, аж ахуйн нэгжийн банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийг ангилж, муу зээлийн ангилалд орсныг нь Монголбанк худалдан авах, үлдсэнийх нь төлөх хугацааг хойшлуулах,

4. Ипотекийн зээлийн хүүг бүгдэд нь ижил нэг төвшинд бууруулах, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хойшлуулах,

5. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэл хотод болон хөдөө орон нутагт гацсан иргэд хөл хорионоос гарч байнга оршин суудаг газартаа очихдоо 21 хоног тусгаарлалтад байх шаардлагатай болсон байгаа. Тусгаарлалтын зардал нь нэг хоногт ойролцоогоор 50,0 мянган төгрөг болж байгаа бөгөөд 21 хоногийн хугацаанд нийтдээ 1,0 сая гаруй төгрөг болохоор байна. Энэ нь тогтмол цалингүй, эсхүл орлогогүй болсон иргэдэд маш хүнд дарамт болж байгаа бөгөөд тэд тусгаарлалтын зардлаа төлж чадахгүйн улмаас нутаг руугаа буцах, гэртээ харих боломжгүй болсон байна. Тэд тухайн гацсан газартаа мөн адил байрлах байргүй, хоол хүнсний гачигдалд орж, зардал байхгүй учир зарим нь гадаа машинд хонож байна. Энэ байдал ялангуяа оюутнуудад ихээхэн хүнд тусч байна. Иймд коронавирусын цар тахлын гамшигт зориулж олон улсын байгууллага, бусад улс орнуудаас өгсөн зээл, тусламж зэрэг эх үссвэрээс зардал гаргаж эдгээр иргэдийн тусгаарлалтын зардлыг төр засгаас бүрэн хариуцах,

6. Монгол Улсын гадаад өр 30,8 тэрбум ам долларт хүрч, хүн амын 40 хувь нь ядуу, коронавирусын цар тахалтай холбоотой хувийн хэвшлийн олон зуун аж ахуйн нэгж  дампуурч, эдийн засгийн хэмжээ 10 гаруй хувиар агшиж, ажилгүй орлогогүй иргэдийн тоо өдрөөс өдөрт өссөөр буйд дүгнэлт хийж Монгол Улсын 2021 оны улсын төсвийн төслийг эргэн харж  төсвийн зардал шаардсан, жалга довны шинжтэй хөрөнгө оруулалтуудыг хасах, багийн төв, Засаг даргын Тамгын газрын байр, соёлын төв, музейнүүд, УИХ-ын гишүүдийн тойргийн мөнгө зэргийг хасах, ингэснээр дор хаяж нийтдээ 600 гаруй тэрбум төгрөгийг хэмнэх боломж байгааг анхаарч 2021 оны улсын төсвийг коронавирусын цар тахлын аюул заналаас  иргэдээ хамгаалан аврах зорилготой төсвийн төсөл болгон хэлэлцэж байтлах,

7. Цаашид цар тахал урт удаан хугацаагаар үргэлжлэн олныг хамарсан гүн гүнзгий хямралын шинжтэй аюул занал учирвал хэрхэн шийдвэрлэх, ямар арга хэмжээ авах, ямар санхүүгийн нөөцтэй байх, хүнс, шатахуун, эрчим хүч, дулааны хангамж хангалттай байх эсэх гэх мэт олон  шийдвэрлэх асуудлууд  тулгамдаж ирэх тул Засгийн газар коронавирусын цар тахлыг хохирол багатай даван туулах болон коронавирусын дараахи эдийн засгийг сэргээх, нийгмийн амьдралыг хэвийн байдалд оруулах, улмаар өсгөн хөгжүүлэх цогц бодлого төлөвлөгөө боловсруулан олон түмэнд яаралтай танилцуулан хэлэлцүүлэхийг шаардаж байна. Энэ бодлогын үндсэн үзүүлэлтийг одоо УИХ-аар хэлэлцэж байгаа 2021 оны төсөвт суулгах зайлшгүй шаардлагатай.

МАХН энэхүү Шаардлагад туссан асуудлуудыг нэн даруй эхлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ ажилдаа улс төрийн намууд, ТББ-ээд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, зарим иргэдийн төлөөллийг татан оролцуулж санаа бодлыг нь сонсож авбал зөв болно гэдгийг анхааруулан зөвлөж байна.

 

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ

ногоон энхээ одоо болноо лалараа
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

20 цаг 36 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин