Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар нарт

2020-11-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Г.ЖАМЬЯН

 

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч

 

Хүндэт та нарын амар амгаланг айлтгая. Монгол Улс коронавирус цар тахлын амаргүй хүнд үетэй тулгарлаа. Засгийн газрын болон Улсын онцгой комиссын баримталж байгаа чиг шугам, авах арга хэмжээнүүдийн талаар та бүхний мэдээлэл, мэдэгдлүүдтэй танилцаж сэтгэл өндөр байна. Аюулт цар тахлын гамшигийг хохирол багатай даван туулахад Монголын иргэн бүхний идэвх оролцоо, нөгөө талаас та бүхний зөв мэргэн удирдлага туйлын чухал гэдгийг ойлгож байна. Засгийн газрынхаа бодлого шийдвэрийг бүрэн дүүрэн дэмжихийн ялдамд, бас санаа аваасай гэсэн хэдэн зүйлийг өвгөн сэтгүүлч нь та нартаа бичиж байна.

Нэгдүгээрт: Хамгийн эхэнд авах арга хэмжээ бол төсвийн тодотгол. 2020, 2021 оны төсвүүд бол чин үнэнээр хэлэхэд 2020-2024 оны сонгуулиудын төсөв байлаа шүү дээ. Үүнтэй хэн ч маргахгүй байх. 2021 оны төсөв л гэхэд аймаг хотуудыг хэтэрхий ялгаварласан төсөв болсон. Ганцхан баримт авахад Ерөнхий сайдын нутаг Хэнтий аймаг, Ерөнхийлөгчийн нутаг Баянхонгор аймгуудад хэдэн зуун тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгасан хэрнээ зарим аймагт 7-11 тэрбум ч байгаа нь илт ялгаварлан гадуурхалт гэж үзэхээс өөр аргагүй. Ийм баримт их бий. Тиймээс 2021 оны төсөвт яаралтай тодотгол хийж, өнөөдрийн амин чухал биш “хэрэгтэй, хэрэггүй” бүх зүйлийг хасч “цар тахлын үеийн төсөв” болгоё.

Хоёрдугаарт: Улс үндэстнүүдийг харж байхад, ийм хүнд үе тулгарахад баячууд, тэрбумтанууд нь хамгийн түрүүнд санал санаачлага гаргаад их хэмжээний хандив тусламжаар улс орноо, аварч хамгаалж байх юм. Гэтэл манай тэрбумтанууд таг дуугүй. Зарим нь оргож гараад явчихлаа. Иймээс Ерөнхий сайд та, Монголын тэргүүн баячууд гэгддэг Б.Чойжилсүрэн, С.Эрдэнэ, О.Содбилэг, Ц.Анандбазар, Б.Гарамгайбаатар, Л.Энх-Амгалан, Б.Наранхүү, Б.Нямтайшир, Н.Батбаяр, Сү.Батболд, Ч.Улаан, Д.Гарамжав, Л.Эрдэнэчимэг, Ундармаа... гэхчилэн хүмүүстэй биечлэн уулзаж санал бодлыг нь сонсоод хандив тусламжийг нь олон нийтэд зарлавал ямар байна?! Монголын тэрбумтнуудаас “үгүй” гэх хүн лав л гарахгүй байх. Улс орон, ард түмнийхээ энэ хүнд үед ямар сэтгэлээр хандахыг нь хүлээж байгаа шүү дээ.

Гуравдугаарт: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маань энэ хүнд үед ард түмэндээ нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр тараах санал тавьсаныг Засгийн газар хүлээж аваагүй байна. Миний бодлоор бол энэ ч багадаж байна. Гадаадын улс орнууд ард түмэндээ, тэр дундаа эмзэг бүлгийнхэндээ ямар их бэлэн мөнгө тараав даа. Та бүхэн харж байгаа байх. Миний бодлоор бол Монгол Улсынхаа дундаас доош орлоготой бүх өрхөд 3-5 сая төгрөг бэлнээр тараая. Улсын санд нөөц хөрөнгө хангалттай байгаа. Гадны зээл тусламж зөндөө ирсэн. Энэ тэрбумтанууд ядаж л нэг их наяд төгрөг хандивлах байх. Ингээд бодоход дундаас доош орлоготой бүх гэр бүлд 3-5 сая төгрөг өгчихөд хотойхгүй дээ.

Дөрөвдүгээрт: Гадаад харилцааны шинэ сайд маань улс орнуудтай хэр зэрэг өргөн хүрээтэй харьцаж байгаа бол! Хоёр талын их гүрнүүд маань энэ чухал үед бидэн рүү гараа сарвайвал мөн ч гайгүйсэн дээ. 25-30 сая хүнтэй хотуудаа хоромхон зуур аварч хамгаалчихдаг энэ том гүрнүүд, гуравхан сая хүнийг амархан аврах байх гэж ард түмэн маань хүсэн хүлээж байгаа. Сайдын самбаа зориг л мэдэж дээ.

Тавдугаарт: Би сэтгүүлчдийнхээ тухай нэг зүйлийг хэлэх гэсэн юм. Дарга сэтэртэй болгон сэтгүүлчдийн байгууллага, хэдэн сэтгүүлчид рүү минь дайрч давшилдаг боллоо. Худал мэдээлэл бичвэл шийтгэнэ гээд л!

Сэтгүүлчийн хөдөлмөр гэдэг чинь хамгийн хүнд хөдөлмөр. Дэлхийд богино настай хүмүүсийн 4 дүгээрт бичигдсэн байх юм билээ. Манайх шиг, бараг бүх зүйл нь “нууцын зэрэглэлд” орчихсон улс оронд бол хэвлэл мэдээлэлд ажиллана гэдэг хүнд. Далан жил бичсэн би хүртэл хааяа алдчихдаг л юм. Нэг тоо, нэг нэрнээс болж алддаг юм. Тэр болгонд энэ хэдэн залуу сэтгүүлчдийг минь айлгаж дарамталдаг, хэрэг хүлээлгэх гэж мөрдөж мөшгөдөгөө болил доо. Сэтгүүлчид минь, ухарч няцалгүй шудрага үнэний дуу хоолой болж яваарай.

Эрхэм хүндэт дарга, сайд нараа!

Монголчуудын буян ихээ. Энэ гамшиг зовлонг хохирол багатай давна гэдэгт би итгэлтэй байгаа. Та нар минь өнөөдөр хүнийхээ төлөө хамаг бүхнээ зориулах цаг ирлээ. Амжилт хүсье.

2020 оны 11 дүгээр сарын 19.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.23 ДАВАА № 224 (6449)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

20 цаг 49 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин