С.САРУУЛ
УИХ-ын 2020 оны 34 дүгээр тогтоолоор ХЭҮК-ын гишүүнээр Жаргалсайханы Хунан, Ганбатын Нарантуяа, Батзэвэгийн Энхболд, Дугарын Сүнжид, Хүрэлбаатарын Мөнхзул нарыг томилохоор баталсан билээ. Уг тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, тус байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч М.Үнэнбат болон албаныхан шинэ гишүүдэд үнэмлэх, тамга, тэмдгийг гардуулснаар гишүүдийн бүрэн эрх хэрэгжиж эхэллээ. ХЭҮК-ын тухай хуулийн 14.4-т заасны дагуу Комиссын даргыг Улсын Их Хурлаас томилох хүртэл Ж.Хунан гишүүн комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ.
Эх сурвалж: www.polit.mn