Ерөнхийлөгчийн хүсэлтийг бүхэлд нь дэмжээгүй ч таван саналыг нь тусгажээ

2020-11-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газраас цар тахлын үед хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээг танилцуулж байна.  Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 17-нд Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлаас иргэн, аж ахуй нэгжийг хамгаалах эдийн засгийн арга хэмжээ авах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн.  Тэгвэл  Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд  Ерөнхийлөгчийн хүсэлтийг бүхэлд нь дэмжээгүй ч дөрвийг тусгасан гэдгийг Ерөнхий сайд  У.Хүрэлсүх мэдэгдлээ.  Мөн Засгийн газрын хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон байна. 

Ерөнхийлөгчийн саналд тусгасан төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх асуудал олон нийтийн анхаарлыг татсан.  Тэгвэл Сангийн сайд  Ч.Хүрэлбаатар энэ асуудлыг хэрэгжүүлэх нь хэтэрхий аюултай,  эдийн засгийг жинхэнэ утгаар нь үгүй хийнэ гэсэн байр суурийг илэрхийсэн байна. 

Төрийн тэргүүний гүйцэтгэх засаглалын тэргүүнд мэдүүлсэн саналд  төсвийн зардлыг хумьж, хэмнэсэн хөрөнгөөр бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгох, банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний зээлийн хүү, төлбөрийн хугацааг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах,

Хөдөлмөр эрхлэгч иргэдээ хатуу хөл хорионы хугацаанд дэмжиж, төрийн албан хаагчаас бусад хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний тэтгэлгийг төрөөс олгох,

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн аливаа хэлбэрийн түрээсийн төлбөрийг хөнгөлөхөд чиглэсэн цогц хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх,

Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах,

Ипотекийн зээлийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, төлбөрийн хугацааг 2021 оны нэгдүгээр сараас эхлэн зургаан сараас доошгүй хугацаагаар хойшлуулах зэрэг санал гаргасныг Засгийн газар дэмжээд байна. 

Эх сурвалж:www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

20 цаг 48 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин