С.САРУУЛ
Засгийн газрын ээлжит хуралдаан /2020.11.18/ 08:00 цагаас эхэлж эдийн засгийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээний тухай хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан хүргүүлсэн иргэд, ААН-үүдийг дэмжих хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа юм. Ерөнхийлөгч зээлийн хүүг зургаан сараас доошгүй хугацаагаар царцаах, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвараас иргэд ААН-үүдийг чөлөөлөх, өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх саналыг гаргасан. Тэгвэл яг одоо Засгийн газар хуралдаж өрх бүрт нэг сая төгрөг тараах боломжгүй. Нэг сарын хугацаанд өрнөх асуудал биш учраас зах зээл рүү гэнэт гурван их наяд төгрөг хийх боломжгүй гэж үзсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn