Я.Содбаатар сайд ялархах хэрэггүй!

2020-11-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ГАРЬД

 

Монгол маань COVID19 цар тахлыг дотооддоо алдчихлаа. Хатуу хөл хорины дэглэмд шилжив. Энэ талаар гаднын хэвлэлүүд ч бичиж байна. Reuters, AFP зэрэг мэдээллийн агентлагууд “...Монгол Улсад анх удаа COVID19 халдвар тархлаа” гэж мэдээлжээ.

Халдвар улам тарж байгаа мэдээг Улсын онцгой комиссоос өдөр бүр өгч байна. Хөл хорионы хугацааг ч сунгалаа.

Уг нь энэ халдвараас манай улс маш сайн сэргийлж чадаж байсан. COVID19 халдварын оргил үе болох 2020 оны нэгдүгээр сараас эхлээд Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин ч сайн зохион байгуулж байв. Иргэд ч халдваргүйтгэл, хамгаалалтын дэглэмийг чадлаараа мөрдсөн. Ингэж хоёр талаасаа хариуцлагатай байсны хүчинд COVID19-ийн эхний давалгааг мэнд гэтэлсэн.

Түүнээс хойш УИХ-ын сонгууль болж шинэ Засгийн газар бүрдэхэд Ө.Энхтүвшинг буулгачихсан. Оронд нь Я.Содбаатарыг Улсын онцгой комиссын дарга, Шадар сайдаар томилсон байдаг.

Цаг хугацааын хувьд яривал, өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулиас хойш Монгол назгайрсан. Төр ч, ард түмэн ч тийм болсон. Сүүлдээ маск зүүсэн хүн ховордоод ирсэн нь үнэн. Ийм байдалтай хэдэн сар яваад нэг л өглөө түгшүүрт мэдээтэй сэрлээ.

Яг үнэнийг хэлэхэд Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар хяналтаа сайтар барьж, Ө.Энхтүвшин сайдын ажиллаж байсныг яг залгуулаад яваад байсан бол өнөөдөр ийм “..Ниргэсэн хойно нь хашгирав” гэдэг шиг юм болохгүй л байсан юм.

 “Энх саран” гэдэг сувилалд замбараагүй байж, тэр дотроос халдвар алдчихлаа. Одоо тархалтыг зогсоох гэж Монголын төр тэр чигээрээ ажиллаж байна.

Эрүүл мэндийн яамныхны “алдагдсан” бичлэг дээр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “...Тээврийн жолооч нар яахаараа бие биеийнхээ өрөөгөөр орж гардаг юм бэ. Тэгвэл тусгаарлах ажилд хяналт тавих үүрэгтэй цагдаа, тагнуул юу хийж байсан юм бэ” гэж ярьж байна. Угтаа энэ чинь Улсын онцгой комиссыг л хэлж байгаа юм.

Гэтэл Я.Содбаатар өчигдрийн шуурхай хурлаараа “Энх саран” сувилалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй талаар ярьжээ.

Сувиллын буруу бий л байх. Гэхдээ Улсын онцгой комисс тэр тусгаарлагдсан хүмүүст хяналт тавьдаггүй бил үү.

Ер нь бол Монгол Улс COVID19-ийг дотооддоо алдсанаас болж, айл өрхүүдийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийн орлого, оюутан сурагчдын боловсрол, малчдын отор нүүдэл, улсын эдийн засаг тэр чигээрээ  л “карантин”-д орлоо.

Өөрөөр хэлбэл, COVID19-ийг дотооддоо алдсан нь үнэн, түүнээс болж нийтээрээ хатуу хөл хорионд орчихсон баларч байгаа нь бас үнэн. Бухимдал байх нь зүйн хэрэг. Хуулийн хүрээнд, эрхийнхээ хязгаартайгаар энэ бүхнээ илэрхийлж дуугарах ёстой.

Өнөөдрийн бидний байгаа царай л энэ.

Гэвч Я.Содбаатар энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байна. Шүүмжлэлийг ч хүлээж авах чадалгүй байна. Тэрээр хэвлэлүүдийг ч, ард түмнийг ч үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхэд дургүйцэж байна. Гурав хоногийн өмнө сэтгүүлчид цуглуулж, цаг үеийн мэдээлэл хийж байхдаа “...Улстөржихгүй шүү” гэж зарим телевизийг нэр зааж дарамталж байх юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ингэж ялгаж, эсвэл онцгойлж ханддаг нь Я.Содбаатар өөрөө улстөржиж байгаа хэрэг мөн.

Тэгээд хэвлэл, ард түмэн бүгдээрээ “...Я.Содбаатар янзтай гоё” гээд алга ташиж, парад гишгэх ёстой юм уу?

Үгүй дээ. Тийм юм байхгүй.

Ард түмэн мэдэх эрхтэй. Тэр эрхийг бидний хэвлэлүүд хангах үүрэгтэй. 

Шуудхан хэлэхэд, У.Хүрэлсүх 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхий сайд болоод Засгийн газар бүрдүүлэхдээ Я.Содбаатарыг Шадар сайдаар тавьсан нь хамгийн том алдаа болсон юм.

Я.Содбаатар бол олон жил улс төр дагасан хүн. Гэхдээ ингэж тэргүүн эгнээнд тулж яваагүй улстөрч.

Ард явж явж гэнэт урд гарч ирсэн учраас элдвийн магтаал шүүмжлэлд холбирч унаад байгаа бололтой.

Ядаж байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнд ихэд итгэдэг аж. Хамаг байдгаа даатгадгаас нь харж болно.

“...Даахгүй нохой булуу хураана” гэдэг шиг энд тэндхийн ажлын хэсэг ахалж, улс төр хийж гүйсээр Улсын онцгой комиссын даргын ажлаа цалгардуулсан нь энэ болж таарна.

Эцэст нь хэлэхэд, Я.Содбаатар ямбыг нь эдэлж байгаа бол ялыг нь үүрч сурах хэрэгтэй. Шадар сайдаар ажиллаж чадна гээд энэ ажилд очсон. Улсын онцгой комиссыг даргалсан. Энэ цаг үед Улсын онцгой комиссын даргалж байгаа хүн чинь  COVID19-ийг хянаж байх онцгой үүрэгтэй.

Угаасаа энэ үүргийг нь иргэн бүр, хэвлэл болгон Я.Содбаатарт сануулах эрхтэй юм. Тэгэхээр Я.Содбаатар ялархах хэрэггүй. Хэрүүл битгий хий. Ажлаа л хий. Харин COVID19-ийн тархалтыг л үтэр түргэн зогсоож, Монгол Улсаа хатуу хөл хорионоос гаргахад анхаарах ёстой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.17 МЯГМАР № 220 (6445)

 

Bandanpad
Neereen neg um helee. TB9 -n setgyylch ter yed yls torjson asyydal tabisan shyy. Yumiig bichsen B.Garid gegch setgyylch omooroh umaa olvoo .Zyynii medee sonin TB9 - nhen. bol hybisgaliin energy ym shig dandaan dork yavlaa bolij yzeechee....hogiin no.... Byyd
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

20 цаг 54 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин