“Шахаа”-нд орсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвших шийдвэрээ гаргажээ

2020-11-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэх үү. Аль эсвэл Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч шинээр сонгогдох уу. Үүнийг монголчууд бид 2021 оны зургадугаар сард шийднэ.

Учир нь АН талаас одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших нь бараг тодорхой болжээ. Харин түүнийг сөрүүлж МАН хэнийгээ нэр дэвшүүлэх вэ гэдэг анхаарал татаж байгаа юм.

МАН-ын дарга нар бараг л УИХ-ын сонгуулийн маргаашаас энэ асуудал дээр тархиа гашилгаж ирсэн. Бүр хэд хэдэн янзаар хувилбар гаргаж үзсэн байна. Судалгаа ч хийжээ.

Эх сурвалжийн мэдээллээр гурван хувилбараар 2021 оны сонгуулийг зурж үзжээ.

Нэгдүгээрт, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нараас эхлээд хэд хэдэн  “зөөлөн” хүнийг нэр дэвшүүлэх хувилбарыг ярьсан байна. Ингэвэл МАН ялагдах магадлал өндөр. Хэрвээ нам нь сонгуульд ялагдвал намын дарга У.Хүрэлсүх, түүний баг хариуцлага хүлээж ажлаа өгөх ёстой болно. Ингээд энэ нь муу хувилбар болж таарчээ.

Хоёрдугаарт, ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэгнийг нэр дэвшүүлэхгүй өнгөрөөх бас нэг хувилбар ярьж, судалсан байгаа юм. Хариу нь бас тааруухан гарчээ. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй өнгөрөөчихөөр 2024, бүр 2028 оны УИХ-ын сонгуульд амжилт гаргахааргүй судалгааны дүн гарсан байна. Ер нь намын рейтинг босох аргагүйгээр унах магадлал харагдсан гэсэн үг. Бас намын дарга нарт ч халтай байх нь тодорхой.

Гуравдугаарт, МАН ирэх сонгуульд АН-ын нэр дэвшигчийг дэмжиж оролцвол яах вэ гэдэг хувилбарыг тооцоолж үзжээ. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөгөөд л нам дотор нь эсэргүүцэгчид элдвийн жигүүр, холбоо байгуулаад гарч ирнэ. Хатуу үзэл баримтлалтай хийгээд намын эрх мэдлийн гадна үлдсэн гишүүд нь ийм зохион байгуулалтад орж, хүчтэй эсэргүүцэл үзүүлнэ. Тиймээс ингэвэл нам нь 100 жилийн ойн дээр тарах дээрээ тулж магадгүй хувилбар болж таарчээ.

Харин хувилбар бүрийн нөгөө талд “...Яаж ч орхисон морь л буугаад байна” гэдэг шиг  “...Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвших хэрэгтэй” гэсэн “дүн” гараад байжээ. Өөрөө болохоор өнгөрсөн хугацаанд “...Нэр дэвшихгүй” гэж гэдийчихээд байсан байна.

Яагаад гэвээс У.Хүрэлсүхийн хувьд өнгөрсөн жил Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын албан тушаалд баахан бяр нэмчихсэн. Ерөнхийлөгч болсноос Ерөнхий сайд байх нь илүү гэдгийг мэдэрчихсэн аж.

Гэхдээ хэдэн сарын турш бүх хувилбартай танилцаж, нэлээд бодож байгаад арваад хоногийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших шийдвэрээ албан бусаар гаргасан байна.

“...Шаварт унасан шарын эзэн” гэдэг шиг дээр дурдсан бүх хувилбарын дараа У.Хүрэлсүх Ерөнхий сайд ч үгүй, намын дарга ч үгүй үлдэх үр дүн харагдсан.

Яг үнэндээ МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ямар ч хэлбэрээр оролцсон хамаагүй, ялагдах л юм бол мань хүний бүх суудал ганхаж, бүр өөрөө суудлаасаа унах нь гарцаагүй юм. Ямар ч хувилбараар бодсон У.Хүрэлсүх жилийн дараа өдийд гэхэд МАН-ын даргын суудал дээр байх боломжгүй юм.

Тэгэхээр У.Хүрэлсүх өөрөө өрсөлдөөд унавал унаж, ялбал ялаад явъя гэдэг шийдэлд хүрсэн болж таарч байна.

Гэхдээ МАН-ынхан даргынхаа энэ шийдвэрийг одоогоор ихэд нууцалж байгаа ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.11 ЛХАГВА № 218 (6443)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

20 цаг 31 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин