1:1

2020-11-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.ОЛДОХ

БШУ-ны яамнаас санаачлан УИХ-ын  Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийт салбарын багш, ажилчин, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтээс санал авах ажлыг орон даяар эхлүүлсэн. Хэлэлцүүлэг   21 аймаг, есөн дүүрэг, нийт боловсролын байгууллагад явагдаж, ирэх сарын 4-7-нд нийслэлд  нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулна. Боловсролын анхны хууль 1963 онд батлагдсанаас хойш 1982, 1995, 2002 онд сууриараа шинэчлэгдсэн. 2002 онд батлагдсан Суурь боловсролын хууль өнөөдрийг хүртэл хэрэгжих хугацаанд 25 удаа өөрчлөлт оруулжээ. Өдгөө энэ хуулиа Боловсролын ерөнхий хууль болгон шинэчлэн батлуулахаар Ажлын хэсэг ажиллаж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ж.Мөнхбат нарын байр суурийг сонирхлоо.

Л.Цэдэвсүрэн: Чанартай боловсролыг тэгш хүртээнэ

 

-Ерөнхий боловсролын олон сургууль  төлбөртэй. Сургалтын чанар, суралцагчдын ялгаа их бий. Энэ ялгааг арилгах асуудал суурь хуульд ямар байдлаар тусах вэ?

-Засгийн газрын үйл ажил­лагааны хөтөлбөр, үнд­сэн чиглэл, салбарын 2030 он хүртэлх гол бодлогын баримт бичигт боловсролын салбарын бодлогыг хүн бүрт чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг нь бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд шинэчлэл хийнэ.

-Зарим их, дээд сургуулийг хөдөө орон нутагт шилжүүлэн байршуулах асуудал ямар шатанд яваа вэ?

-Бүсчилсэн  хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн хөдөө орон нутагт хотхон хэлбэрийг хөгжүүлнэ. Дархан-Уул, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй сургуулиудыг түшиглэн энэ ажлыг хийнэ. Гэхдээ сургуулиудыг шууд нүүлгэхгүй, эхлээд хөтөлбөр гаргана. Энэ 1-2 жилийн дотор хийчих ажил биш.

-Салбарын хөгжилтэй багшийн хөгжлийн асуудлыг хэрхэн уядуулах вэ?

-Монгол Улсад багшийн хөгжлийг дэмжих хууль бий. Тухайн багшийг ажлын байранд нь тасралтгүй сургах, хөгжүүлэх, ажлыг нь зүй зохистой үргэлжлүүлэхэд  бага, дунд боловсролын хуульд тодорхой зүйл, заалт оруулж байгаа. 

 

Ж.Мөнхбат: Сургуулиуд туслах багштай болно 

 

-Орон даяар явуу­лах боловсролын салбарын хэлэлцүүлэгт байнгын хороо ямар  байдлаар хамтарч байгаа вэ?

-УИХ-ын гишүүдээр ахлуулсан найман баг  хөдөө орон нутагт  ажиллана. Байнгын хорооны 19 гишүүн нэг, нэг аймгийг хариуцаад ажиллаж байгаа.

-Өнгөрсөн он  жилүүд  цалин хөлсөө нэмүүлэх, нийгмийн асуудлаа шийдүүлэх гэсэн багш нарын тэмцэл дунд явж ирсэн. Энэ асуудал хуулийн шинэчлэлээр яригдаж байгаа юу?

-Багш нарын нийг­мийн асуудал, цалин хөлс, амьдрах орчинтой холбоотой сэдэв сөхөгддөг. Багц хуульд энэ асуудлыг тусгахаар энэ салбарын 50 шахам  мянган  багшийн саналыг цахимаар авахаар программ бэлэн болсон. Өнөөдөр ЕБС-ийн багш нарын дундаж цалин 1.240.000, цэцэрлэгийн багшийнх 1.280.000 төгрөг байгаа. Энэ асуудал хэлэлцүүлгийн аяны хүрээнд санал авч нэгтгэх байдлаар тавигдана.

-Нэг ангид 50-60 хүүхэд сурах болсноор бага ангийн багшийн ачаалал хэтэрсэн. Хуульд ямар зохицуулалт хийх вэ?

-Туслах багшийн асуудал Багц хуульд тусгагдсан.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.11 ЛХАГВА № 218 (6443)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

20 цаг 45 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин