“Эрдэнэт үйлдвэр”: Яагаад?!

2020-11-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.МАНДАХ

 

“Эрдэнэт үйлдвэр” бол Монгол Улсын төсвийн 30 гаруй хувийг тогтмол бүрдүүлж ирсэн “саалийн үнээ” юм.

Тэнд асар их баялаг, хөрөнгө, валют эргэлдэж байдаг. Тэр хэрээр олны нүд унаж, анхаарал тогтож байдаг. Ингэх нь зүйн хэрэг.

Тэр байтугай “Эрдэнэт үйлдвэр”-ийг яаж ийгээд хувьдаа авч, баялгийг хуваарилагч болох хүсэлтнүүд ч олон бий.

Яг ийм хүслээ гүйцэлдүүлж, “Эрдэнэт үйлдвэр”-т ОХУ-ын эзэмшиж ирсэн 49 хувийг Монгол Улсын маань “Монголиан коппер корпорейшн” ХХК худалдаж авсан. Ийм явдал дөрвөн жилийн өмнө болж байлаа.

2016 оны УИХ-ын сонгуулийн дараахнаас УИХ тогтоол гаргаж, Засгийн газар хэрэгжүүлснээр 2019 оны гуравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрийн өмчтэй болгосон. Улмаар “Монголиан коппер корпорейшн” компанийн удирдлага, эзэмшигчдийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авчирсан хууль зөрчсөн хэмээн хууль хяналтын байгууллагад шалгаж эхэлсэн. Хэрэг ямар шатанд яваа нь одоохондоо чимээ аниргүй болоод байна.

Харин дан ганц төрийн өмчлөлтэйгээр жил гаруй ажилласан “Эрдэнэт үйлдвэр” ойрын үед олны анхааралд орж ирлээ. Их л мэдээлэл ил болж байх шиг байна.

Гэхдээ энэ бүхнийг углуургаар нь харвал их сонин явдал эхэлж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед улс төр, бизнесийнхэн, бас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй мэдээллээс “Монголиан коппер корпорейшн”-ийнхэн “Эрдэнэт үйлдвэр” 49 хувийг эргүүлж авахаар хөдөлж эхлэв үү гэж харагдаж байгаа юм.

“...Яагаад” гэсэн хэдхэн асуултын хариу л үүнд хариулт өгнө. Өрнөж өнгөрсөн үйл явдлын цаг хугацаагаар асуулт тавибал:

-Хууль бусаар тагнуулсан гэх ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ яагаад “...Энэ явдал “Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой” гэж мэдэгдсэн бэ?

-Ер нь Л.Оюун-Эрдэнэ яагаад тагнасан чагнасан хэргийн обьект болсон бэ?

-Засгийн газраас томилсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажлын хэсгийг яагаад өөрчилсөн бэ?

-Ж.Энхбаярын зуучлалаар У.Хүрэлсүх, Д.Эрдэнэбилэг нар уулзсан гэх мэдээлэл тарсан. Яагаад?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх яагаад гэнэт Хөтөл, Дарханаар аялсан бэ?

-“Монголиан коппер корперейшн” яагаад Арбитрын шүүхэд хандахаар болсон бэ?

-“Монголиан коппер корперейшн”-ийг Арбитрын шүүхэд хандахад Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр ямар хэрэгтэй вэ?

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авахдаа хууль зөрчсөн гэх хэрэгт шалгагдаж байсан О.Орхон яагаад ил гарч ирэв?

-“Монголиан коппер корперейшн” компанийнхан яагаад заавал Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөгөөд Арбитрийн шүүхэд хандахаар зэхэж байна вэ?

Ийм олон асуулт овоорчээ. Одоогоор холбогдох хуулийн этгээдүүд хийгээд хувь хүмүүсийн зүгээс ямар нэг тайлбар мэдээлэл албан ёсоор өгөөгүй байна. Харин эдгээр асуулттай холбогдож мэдэх үйл явдлууд үргэлжилсээр байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.9 ДАВАА № 216 (6441)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

20 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин